Галд өртсөн иргэдийг “Күүпер” зочид буудалд байрлуулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.

Галд өртсөн иргэдийг “Күүпер” зочид буудалд шилжүүлсэн бөгөөд амьжиргааг дэмжих, нийгмийн халамжийн чиглэлээр дэмжлэг, тусламж үзүүлэхээр ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллагаас бүрдсэн Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ.

Иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэхээр найман сэтгэл зүйч ажиллаж, шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах, нийгмийн халамж хамгааллын хэрэгцээг тодорхойлох холбогдох судалгааг хийх ажлыг зохион байгуулжээ.

Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амссан. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Күүбер зочид буудалд нүүлгэн шилжүүлж, урьдчилсан байдлаар 14 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн гурван хүн амь насаа алдсан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ) мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.88] 2024-01-24 16:52:38

Том цистернээр газ хийг хот дотор тээвэрлэх стандарт байх ёсгүй. Хүн амын төвлөрөл ихтэй газар жижиг машинаар, бага хэмжээтэй тээвэрлэх ёстой байх. Манайд мөрдөх стандарт байна уу. Улс дүрэм журам гаргаж, анхаарч хяналт тавих ёстой. Баллонтой хийг бас олноор нь зөөгөөд л байдаг . Зарим айлууд гэртээ хэрэглэж, хадгалдаг. Энэ их аюултай. Монголчууд их хэнэггүй, дүрэм журмаа мөрддөггүй.

Зочин [139.5.218.253] 2024-01-24 15:36:51

Машины аваарь осол бол цэвэр жолоочийн буруутай үйлдэл.

Зочин [203.91.115.42] 2024-01-24 15:53:54

bitgii huts

Zochin [178.51.202.127] 2024-01-24 15:21:52

Aoultai bodis, gaz teeverlej baigaa unaag hot gazar olon hunii dunduur yavan ongorohod ne tusgai hamgaalalt dagaldah estoi, aoulgui baidliig hangah gesen durem juram baidaggui umuu? Uuniig hariutsah hun baimaar um.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.