Орон сууц, сургууль, цэцэрлэгтэй залгаа АЮУЛ даллаж буй “ШТС“-уудаа ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЕ

Aдмин / Нийгэм

Өчигдөр шөнө 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гал түймэр гарч, гурван алба хаагчийн амь эрсдэсэн харамсалтай явдал болж буй.

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг ч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 278 ШТС түгшүүр төрүүлсээр байна. Учир нь нийслэлийн хэмжээнд ихэнх ШТС-ууд орон сууц, сургууль, цэцэрлэгтэй залгаа баригддаг.

Стандарт бус асуудлаас болж хэзээ нэг өдөр галд өртөж магадгүй аюултай нөхцөлд амьдарч байна. Хотын төвд ШТС-уудын ихэнх нь байрлаж байхад арга ч үгүй биз.

Энэ дүр зураг Монголд ямар ч стандарт мөрддөггүйн жишээ. Дүрэм журам, стандарт гэгч зөвхөн цагаан цаасан дээр бичигддэг гэдгийг батална. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотод өглөө босоод ирэхэд л нэг ШТС барьчихсан байдаг гэхэд хилсдэхгүй.

Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу ШТС-ууд газар доор савтай бол орон сууц болон нийтийн барилга байгууламжаас хааш хаашаагаа 25 метрийн зайтай. Харин газар дээр савтай бол 40-80 метрийн зайд байрлах стандартыг дагаж мөрддөг. Бодит амьдрал дээр зарим газар энэ норм, стандартаа мөрдөгдөхгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм.

“Шатахуун түгээгүүрийн станцууд нийтийн орон сууц барилгын хажууд байх нь буруу, гэнэт дэлбэрэхэд эрсдэлтэй.

Юу ч мэдэхгүй гэртээ байж байгаад эрсдэлд өртөх аюултай. Тиймээс тодорхой заасан стандарт, нормын хэмжээндээ л байх ёстой” гэдгийг олон ч хүн ярьдаг ч хэрэгжихгүй өдий хүрсэн.

Одоо ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд эрсдэл өндөртэй шатахуун түгээх станцуудаа яаралтай нүүлгэе.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.91.66] 2024-01-25 09:38:21

ЭНЭ ОЛОН ШТС-ЫГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХАЖУУГААС ХОЛДУУЛЖ ГАРГАН ОРОНД НЬ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛ. ЭНЭ ХОТ ЧИНЬ МИНИЖҮҮЛСЭН ХОТ БОЛСОН БАЙНА.

ЗОЧИН [66.181.179.22] 2024-01-25 09:08:34

Бүх ШТС-ИЙГ. ХОТООС ГАРГАЯ ХОТООС. ГАРГАЯ.. ХҮМҮҮСЭЭ!!!!!! ОЙР ОРЧИМДОО НЭГ Ч БАРИЛГА БАЙШИН БҮҮ БАРИУЛ

Зочин [122.201.31.127] 2024-01-26 16:07:44

МАН гартаарай .Бүгдийг нь гаргана гэж юу байсан юм. Сургууль цэцэрлэгт хэт ойр байгааг нь нүүлгэх хэрэгтэй

Иргэн [59.153.86.144] 2024-01-25 08:19:09

ШТС-ууд өөрсдийнхөө санхүүжилтээр нүүх ёстой. Хангалттай ашигтай ажиллаж байгаа ажилласаар ч ирсэн. Нүүж чадахгүй бол үйл ажиллагаагаа зогсоох нь зүйтэй.

Нэг л асуудлыг шийдэх хэрэгтэй болно. [103.57.93.133] 2024-01-24 20:32:38

Ямар социализм биш, хөрөнгөтөн нийгэмд бүх юмыг мөнгө хөрөнгийн эрх ашиг л шийддэг. Тэгэхлээр ШТС-үүд хуучин байрандаа байх уу, эсхүл тэндээсээ зайлуулагдах уу гэдгийг харж л байя. Мөнгө л бүх юумны тэргүүнд яригдна. Хотын захиргаа нь шатахуун түгээгч нарт нөхөн олговор буюу ШТС-үүдийнх нь үнийг өгч чадах уу? Кх!

Зочин [66.181.184.191] 2024-01-24 19:45:07

3,4дүгээр хороолол Билэг их дэлгүүрийн зүүн талд орших ШТС ийг нүүлгэмээр байна Очир хотхоноос 100 м хүрэхгүй зайд байрладаг

Зочин [203.98.76.249] 2024-01-24 19:01:59

зөвшөөрсөн хотын дарга нар л нүүлгэх ажилыг санхүүжүүл. хэрэг хуучирдаггүйг сануулж хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй үлдсэн дээрэмчид нэг өдөр л ялыг тогтоол сонсоно

Zochin [39.154.234.87] 2024-01-24 16:38:27

Ger horoolold amidraach


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.