БҮХ ХАРИУЦЛАГААС БУЛТДАГ ДАРГА АНГИ БА ХОХИРОЛ БҮХЭНД БУРУУТАЙ АРД ТҮМЭН

Aдмин / Нийгэм

Монгол Улсын уг нь Үндсэн хуульт төртэй эрх зүйн боловсронгуй тогтолцоотой. Гэтэл хариуцлагын тухай ойлголт тун бүрхэг. Тогтсон хэм хэмжээг дагаж мөрдүүлэх гэж хууль, дүрэм журам үйлчилдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн бүх анги давхрааны асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл “дарга буруугүй” гэдэг бичигдээгүй ёс тогтчихов. Сэтгүүлч Мөнхбаясгалан “Эрх мэдэл, албан тушаал, авилгалын хохирогч нь ард түмэн болдог. Хамгийн аюултай хот бол Улаанбаатар.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ухаад орхисон нүхэнд тогтсон цүнхээлд хүүхдүүд живж үхсэнийг бид одоо мартсан. Хөлбөмбөг тоглож явсан хүү талбайн хаалганд даруулж амь эрсэдсэн. Тэд зүгээр л тоглохыг хүссэн хүүхдүүд байлаа. Сургуульдаа явж байсан охины дээрээс кран унасны улмаас т няц даруулж амь үрэгдсэн. Охин зүгээр л сурч мэдэхээр дэрвэж явсан.

Ээждээ эм авчрахаар гүйж явсан хүү цахилгааны утас унаж тог гүйсэн шалбаагт гишгээд нас барсан…. Яагаад ийм муухай энэрэлгүй юм бэ гэж үү. Энэ бол авлигал, эрх мэдлийн хүнд суртал. Тэд ард түмнийхээ аюулгүй байдлыг бүрмөсөн мартсан.

Ядуусын там дээр баячуудын диваажин бүтдэг гэдэг энэ буюу!!!” гэж өөрийн цахим хуудсанд бичиж. Үнэхээр л авлигалын хар сүүдэр арван толгойтой атгаалжин хар мангас гэж үлгэрт гардагчлан бодитоор амилаад шуналтнуудын бий болгосон аймшигт харанхуй ангал дотор шавар намагт тэлчилж байгаа юм шиг… Хулгайгаа булзайруулахаар бусдыг гүтгэж, хүчирхийлж, хэлмэгдүүлж, тамлан, алж хяддаг тогтолцоог явцуугаар дарангуйлал гэж нэрлэдэг.

Дарангуйлал ердөө л юу ч чаддаггүй хулгайлж амиа зогоодог өлөн сэтгэлгээтнээс гардаг.

“ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАЙСАНТАЙГАА Ч ХАМТАРДАГ БОЛ ЧАДАХ ЗҮЙЛЭЭ ОЙЛГОДОГ НЬ НИЙТИЙН ЭРХ АШИГ НЬ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА ГЭДГИЙГ МЭДЭЖ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ЗОРИУЛДАГ. ЭНЭ БОЛ БОЛОВСРОЛ,СЭТГЭЛЭЭ ТҮВШИН, ТӨЛӨВШИЛ”

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Энхжин [66.181.187.214] 2024-01-29 23:30:27

???

Хямд байрнууд заяагүй шатах юмаа. Үнэтэй байрыг бид авч чадах биш. [66.181.160.38] 2024-01-26 10:45:48

Хөрөнгө хязгаарлагдмал (ядуу) хэрэглэгчдэд ЗОРИУЛЖ хямд үнээр байшин бариад өгсөн нь барилгын компанийн буруу юу? Монголоор л дүүрэн ингэж ХЯМД барьсан, хямд хөөсөнцөр дуулаалга ашигласан ийм байр ӨЧНӨӨН Л байна. Бүгд л галын аюулд өртвөл АДИЛХАН шатах боломжтой. Тэглээ гэж аль хот, аймгийн захиргаа ийм ХЯМД байрнуудын дулаалгыг зохих материалаар СОЛИХГҮЙ, ашиглахыг нь ХОРИХГҮЙ. Мурийцсан ч болж байна. ХЯМД байрны ЯДУУ айлууд БАЙНГЫН АЮУЛД л хэвээр байж байна. Байрны хөөсөнцөр дулаалга 2021 оны зун УБ-ын 1-р төрөхийн өмнөх Сэлбэ голын эргийн барилга дээр шатаж л байсан, үүнийг зогсоох талаар хэн ямар арга хэмжээ авсан юмб? Одоо тэгээд 2 жилийн дараа ЯДУУС дахин шатаж л байна ш дээ.

Зочин [103.57.92.210] 2024-01-25 20:00:50

Ийм хүйтэн, түгжрэлтэй үед бичиг цаас нааш цаашаа зөөх хэцүү. Технологийн эрин үед бүгдийг утсаар ба цахимаар зохицуулаач ээ!

ХАРИУЦЛАГА [66.181.178.45] 2024-01-25 15:25:38

УЛААН АЛРУУ АЖИЛТНЫГ ЯА ЮУ ХИЙ ГЭЖ ОРУУЛСАН БЭ? ГАЛЫГ ГАДНААС НЬ ДОТОГШ НЬ ХУМЬЖ ГАЛ ГАРСАН ГОЛОМТОД АМЬД АМЬТАН ХҮН ОУУЛАХГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙЖ УНТРААДАГ БАЙХАДЯАГААД ОНЦГОЙН АЖИЛТАНУУЫГ ТЭР ГОЛОМТ РУУ ЮУ ХИЙ ГЭЖ ОРУУЛЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН БЭ АРИУНБУЯН ГЭДЭГ ХҮН. ҮҮНИЙХЭЭ ТЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ

Зочин [202.9.46.63] 2024-01-25 13:19:50

Төмөр замын урд талд баригдсэн хороолол, зам, дүнжингарав гм бүх обьект, барилга байгууламжууд бүгд газрын наймаа, авилга, хулгайн мөнгөөр буй болсон зүйлүүд. Монголд энэ 30 жилд энэ хулгайчид, авилгачид хоёрхон зүйл бүтээсэн. Тэр нь АВИЛГА, ХУЛГАЙ юм. Энэ хулгай, авилгын мөнгөөрөө загалмайлсан эцгүүд, дэд эцгүүд жирийн иргэдийг яаж луйвардаж, яаж хохироож, яаж буруутан болгодийн бодит ирэл, баримт энэ мөнөөсөө мөн.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.