Д.Отгонжаргал: Хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор автобусны зарим чиглэлд зохицуулалт хийнэ

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн нөхцөл байдал болон маршруттай холбоотой асуудлаар Нийтийн Тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн төлөвлөлтийг шинэчлэх ажлын чиглэл ирсэн. Мөн Түгжрэлийг Бууруулах Үндэсний хорооноос энэ асуудлаар хуралдаад богино эргэлтийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Үүний дагуу дугаарын хязгаарлалттай байгаа үед болон оюутан сурагчдын хичээлийн амралтын хугацаанд богино эргэлттэй маршрутыг хэрэгжүүлж туршихаар болсон юм.

Маршрут өөрчлөгдсөн асуудлаар иргэдээс 3,000 орчим дуудлага, санал гомдол ирсэн. Хотын зах орчмоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар иргэдийн гомдол дийлэнхийг эзэлж байна. Иргэдийн гомдол дээр үндэслээд хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээсэн. Энэ 71 чиглэл нийтийн тээврийн нийт ачааллын 25 хувийг эзэлдэг. Гэхдээ маршрут өөрчилсөнтэй холбоотой мэдээллийг иргэдэд дутуу өгснөөр алдаа дутагдал гарсан тохиолдол бий.

Замын ачааллыг тээврийн цагдаагийн алба хаагчдын оролцоотойгоор хагас дутуу суллаж нийтийн тээврээ явуулж байна.

Хүүхдүүдийн сургуулийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор өөрчилж магадгүй чиглэлүүд бий. Үүнийг тухайн үеийн нөхцөлөөс шалтгаална шийдвэрлэнэ.

Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөнд 22 чиглэлийн автобус нэг дор орж ирдэг байсныг богино эргэлтийн маршрутаар цөөлөх бодлого баримталсан. Ингэснээр төв замын ачаалал багасгаж нийтийн тээврийн хүртээмж сайжрах учиртай" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.19] 2024-02-01 06:10:25

Мэргэжлийн бус ажлаа мэдэхгүй энэ тэнэг цагдааггаа зайлуулаач мэргэжлийн хүн олдохгүй байна уу хотын даргаа

Зочин [103.212.117.127] 2024-01-30 08:44:45

Сүхбаатарын талбайд автобус зогсохыг болиулж , хуучин хэвээр нь зогсоолуудаа болгоод автобусныхаа тоог нэмчихэд л болох юм даа

Зочин [192.82.92.204] 2024-01-29 15:31:10

Уучлаарай та нарыг хэнийг нь ч бай автобусны тоог нэмээдэхээ гэсэн болохоос маршрут чиглэл өөрчлөөд өгөө гэж хэнч хэлээгүй шүү1.......

Зочин [202.126.90.104] 2024-01-29 11:46:39

Хийж байгаа зөв юмыг чинь үгүйсгээгүй гол нь маш судалгаатай юм хийчих. Энэ ард түмэн чинь тэнэг биш шүү дээ. Болж байсан юмыг бүүр ид өвлийн хүйтэнд өөрчилдөг нь цагаа олоогүй ажил. Ядаж жаахан дулаан үед хийсэн бол автобус хүлээгээд бээрээд зогсож байгаа хүмүүс чинь бухимдахгүй яахын бэ. Энэ хүмүүсийн хэлээд бичээд байгаа зүйлээс авах гээхийн ухаанаар хандаач. Өөрсдийгөө зөвтгөж суухаар.

Зочин [202.126.90.104] 2024-01-29 11:39:34

Урьд нь болоод байсан юмыг нээх сүрхий шинээр хийж байна гээд битгий бусниулаад бай. Та нарыг ард түмэнд нийцтэй сайхан шийдэл гаргаад юм хийчихвэл ямар тэнэг хүмүүс бишдээ юунд дургуйцаад бухимдаад байхав дээ.

Зочин [66.181.177.66] 2024-01-29 08:55:28

Гэнэтийн огцом, судалгаа муутай шийдвэрүүд гаргахгүй байвал сайн юмсан.

Зорчигч. [202.126.90.106] 2024-01-28 14:36:46

Мундаг туршсан шүү. Амралтын өдөр, хүйтэнг сонгоод, мэдээлэл өгөлгүй эхэлж...

Зочин [139.5.217.184] 2024-01-28 09:17:14

Баруунаас зүүн тийшээ ганцхан гол чиглэлтэй хотод гол замаараа явдаг автобусныхаа тоог нэмэх байтлаа хасаж тэнэгтээд байх юмаа . 5 шар гэхэд л өглөө оройдоо битүү хүн болчихлоо ш дээ та нарын хоёр жил судалсан ажлын чинь үр дүнд . Ингэж ажил хийж цалин авахгүй ээ нөхдүүдээ

иргэн [66.181.191.84] 2024-01-27 09:40:54

Захын чиглэлд Автобус гаргаад эцэсээр нв эргүүлчих бусадаар нь бүү оролд !!!!! Та нарын Толгой хүрэхгүйн !!!!!!!! автобусаа нэмчих ??????!!!

Зочин [66.181.189.166] 2024-01-27 08:42:45

Турших хрэгтэй тэгж байж л зөв шийдэлд хүрнэ одоо хуучнаар байж өолохгүй амжилт хүсьё

Зочин [66.181.190.82] 2024-01-27 05:19:01

Яагаад зүгээр явж байсан автобусыг өөрчилөөд байгаа юм бэ?

Зочин [66.181.190.154] 2024-01-26 16:04:41

битгий л саяны 1 сарын 20-ных шигээ хорлон сүйтгэн ажиллагаа явуулчихаарай даа, арай л дэндүү тэнэг юм хийсэн шүү

Зочин [124.158.95.5] 2024-01-26 15:48:58

хийхгүй гээд яахав дээ

zochin [59.153.113.119] 2024-01-26 14:55:53

Ах нь чамд ганц л юм аминчилан хэлье. Юу ч битгий хий ,зүгээр л цалин аваад байж бай. Яагаад гэвэл чамд хийх чадвар байхгүй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.