СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15-тай хүүхэд машин жолоодон гурван настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Aдмин / Нийгэм

15 настай хүүхэд автомашин жолоодож, гурван настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймагт гуравдугаар сарын 4-ний өдөр 15 настай хүүхэд Toyota Prius загварын автомашиныг жолоодож, хөдөлгөөн эхлэх үедээ гурван настай хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.

Уг осолд Тээврийн Цагдаагийн Албанаас шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн ТЦА-тай хамтарч ажиллахыг хүсэв.

Сэтгэгдэл

arvinbuyan [66.181.179.192] 2024-03-06 22:16:04

deeemuuu

Zochin [103.212.116.164] 2024-03-06 14:16:26

Haraal har tolgoi deer pohaha

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.