Ц.Төрхүү: Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалъя

Aдмин / Нийгэм

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, хуримтлагдсан цас, гуу, жалга, гол мөрний цас хайлж, шар усны үер үүсэх эрсдэлтэй байна. Үер усны талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрсдийн эд хөрөнгө цаашлаад амь насаа хамгаалах арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч, хариуцлагатай байхыг уриалжээ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Үерийн далангийн байгууламж дотор шороо асгаад айлууд буучихсан, хог дүүрснээр усны урсац багассан. Тиймээс сувгуудыг нээж, хог хагшаасыг цэвэрлэн бургаснуудыг шилжүүлэн суулгаж байгаа юм.

Судалгаагаар гүний ус 1.2 см дээшилсэн байна. Үерийн аюултай түвшинд хүрч байна гэсэн үг. Иймд голын мөснүүдийг зөөж, инженерийн байгууламжийг доош ухаж, ус урсах сувагчлалыг сайн нээж өгөх шаардлагатай. Энэ ажилд иргэд, ААН, байгууллагууд тусалж байгаа.

Үерийн аюулаас урьдчилсан сэргийлэх ажил Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүхний төлөө хийгдэж байгаа ажил.

Үер усны талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрсдийн эд хөрөнгө цаашлаад амь насаа хамгаалах арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч, хариуцлагатай байхыг уриалъя. 1966 онд болсон үерийн үеэр 109 хүн, 1982 оны үерээр 43 хүн, 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт болсон үерээр дөрвөн хүн амь насаа алдсан байдаг" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.