АНУ, СМИТИЙН ГЭР БҮЛД 2013 ОНД ҮРЧЛЭГДСЭН МОНГОЛ ХҮҮ ЭХ ОРОНДОО ЗОЧИЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс 2007, 2013 онуудад Монгол гаралтай хоёр хүүхэд өргөж авсан Смитийн гэр бүлийг хүлээн авч уулзсан бөгөөд өдгөө 12, 18 настай хүүхдүүд 2013 оноос хойш анх удаагаа төрсөн эх оронтойгоо танилцаж, нүүдэлчин ахуй, соёлын өвийг нь мэдрэхээр иржээ.

Аялалынхаа үеэр Смитийн гэр бүл хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж байсан асрамжийн газрууд болон түүх, соёлын дурсгалт газрууд болох Монголын эртний нийслэл Хархорин; Монголын хамгийн эртний буддын шашны хийд болох Эрдэнэ зуу хийд; Говь гурван сайханы байгалийн цогцолбор Хонгорын элсэн манханаар тус тус зочлов. Тэд уламжлалтМонгол гэр, малчин айлд зочилж, гүүгээ хэрхэн саан, айраг ууцгаажээ. Хүүхдүүдэд сур харвах, морь унах, тэмээ унах, олон улсын морин хуурын наадамд оролцох зэрэг сонирхолтой байсны дээр монгол найзуудтайгаа уулзаж, тоглосондоо баяртай байсан бөгөөд тэдэнтэй цаашид холбоотой байна . Хамгийн сайхан нь шинэ найзуудтайгаа хөл бөмбөг тоглох явдал байсан" гэж 12 настай хүү хуваалцжээ.

Смитийн гэр бүл АНУ-ын олон улсын хүүхэд үрчлэх хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдээ өргөж авсан бөгөөд энэ хөтөлбөр нь Монгол зэрэг янз бүрийн орны хүүхдүүдийг үрчлэн авах боломжийг олгодог. Ийм хөтөлбөрүүд нь хүүхдүүдийг хайраар дүүрэн гэр оронтой болгох зорилготой юм. Энэ хөтөлбөр Монголд сүүлийн найман жил зогссон ч энэ жилээс дахин хэрэгжихээр болсон.

ЭХ СУРВАЛЖ: mn.usembassy.gov


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.41] 2024-08-04 02:00:11

Монголчууд бидэнд эртний сайхан заншил ёс дүүрэн бсан даа өнчин хуухэд байхгуй орон шорон байхгуй бсан уё бий шүү харинч хунээр хун хийх ухаан монголчуудад бсан шүү Их монголын төрд унэнчээр зутгэж төр тумний шудраг унэнч өнчин хуухдууд их бсан хуухэд олсоныг билэгшээдэг сайн хун сайхан хун болгон гэдэг бсан одооч нэг гэр бул нэг хуухэд уочилж аваад сайн хун хайранд өсгөх бол нээдттэй бгаа тм учир хуухэд үрчилж авах хөдөлгөөн өрнуулье

ЗОЧИН [66.181.182.53] 2024-08-03 23:20:50

СМИТИЙН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Zochin [59.153.114.99] 2024-08-03 08:56:45

Архины хамааралтай үр хүүхдээ хайхрамжгүй хаяж зовлонт амьдрал туулахад хүргэж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг өргөн авч хайр халамж мэдрүүлж өсгөөсэй. Бас хамаатан садан харж хандах хүнгүй бүтэн өнчин хүүхдүүдийг

Зочин [203.91.115.41] 2024-08-03 00:35:43

Смитын гэр бүлд аз жаргал хүсье

Смитын гэр бүлд аз жаргал хүсье сайн санаатай хүмүүс хүүхдүүдийг минь авч өсгөж байхад бид өөрсдөө [203.91.115.41] 2024-08-03 00:34:13

Бид өөрсдөө хүүхдүүдийг авч асгөж чадаагүй байж харийн хүнд муу үг хэлэх хэрэггүй байхоо Смитийн гэр бүлд аз жаргал хүсье сайн үйлсийн аян нь сайхан буян заяа дагуулаг дээ

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-02 19:29:19

SAIN AILD URCHLEGDSEN BNA...AZTAI.....NEG CH MONGOL HUUHED GESEN SAIHAN AMIDARCH BVALSHUUDEE...

Зочин [66.181.161.13] 2024-08-02 15:28:32

Насанд хүрээд юмны учир начрыг олдог болсон үедээ энэ үрчлэгдсэн хүүхдүүд монголчууд бидэнд баярлах болов уу яах бол.За ямар ч байсан сэтгэлийн угтаа гомдол тээх л байх даа.Нутгаа санан гүйж байгаа морийг өрөвдөн нулимс дуслуулах мөртлөө элэг нэгт монгол үрсээ харьд явуулчихаад авах хүн байвал өгч байсан нь дээр гээд сууж байх.

Монгол [103.212.119.210] 2024-08-04 13:00:57

Тэнэгт. Би азтай шүү л гэх биз

Зочин [202.126.91.238] 2024-08-03 05:40:38

Ишшшш

Сайн сайхныг хүсэе [103.168.34.117] 2024-08-02 14:25:22

Бид өөрсдөө хүүхдийг үрчлэн авч өсгөхгүйм байж, худлаа олон юм бичээд хэрэггүй ээ. Эх орон, монгол нтр гээд хошгироод юухэв. Зөв ёс суртхуунтай, зөв ёс зүйтэй, зөв хандлага, харилцаатай, зөв хүн болж өсөж төлөвшиж л байвал болоо..

Монгол [103.212.119.210] 2024-08-04 13:01:46

Энэ хогийн газраас азаар мултарчээ л гэнэ биз

Зочин [66.181.161.98] 2024-08-02 12:47:24

Аз жаргал хүсье

Болд [202.126.90.217] 2024-08-02 11:25:23

Монголдоо тэжээж чадахгүй болохоор сайн санаатай хүнд өгөхөд буруу нь юу байхав!!!

Ariunbolor [202.9.40.209] 2024-08-02 08:00:20

Хүүхэд аз жаргалтай эрүүл энх байвал хаана ч амьдарч болно хамгийн гол нь хүүхдийн эрх зөрчигдөж болохгүй

Зочин [202.9.40.19] 2024-08-01 23:52:43

Монгол хүн харийнханд үр хүүхдээ үрчлүүлж байсан түүх байхгүй байхаа! Хүнээ битгий хэл байрнаасаа хөдөлсөн чулуу ч хэвдээ эргэн ордог гэж, тун саяхан бид эх орондоо мөртлөа нутаг алгасан зарагдсан морьд хүртэл яаж төрөлх орон нутгаа зорин, муухан хүнээс ч илүү ухаан, мэдрэмжтэйгээр хэрхэн нутагтаа ирж амирлан байгааг тв-ээр харж уяран, хайрлан, бас өөрсдийгөө ч эргэцүүлсэн биздээ. Гэтал өнчин , ядарсанаар нь далимдуулан харьд өөрсдийн удам гарал нэгтнээ тив алгасуулан " арилжих" нь хир зэрэг зөв хэрэг вэ???!!! Бид чинь хятад, энэтхэг шиг олужлаа сан билүү??? Ахин бүү давтагдаасай гэж залбиръя.

Зочин [103.212.162.77] 2024-08-03 09:01:05

Асрахаар дүүрэн байгаа хүүхүүдээс өөрөө аваад өсгөж чадахгүй бол дуугай л байсан нь дээр.Өндөр боловсрол мэдлэгтэй сайхан аав ээжийн буянд сайн сайхан явж байвал тэр хүүхдүүдийн өуян заяагийнх шүү.Бүү тэнэн тэнэг юм бич.Монгол хүмлүсийн дотор сэтгэхүйн эрүүл бус гажигтай хүмүүс олширч байгаад л санаа зовох юм

шаамал [103.9.89.103] 2024-08-02 18:43:51

битгий худ шаа гичий минь

Зочин [66.181.181.204] 2024-08-01 22:59:51

Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин [62.23.66.178] 2024-08-01 20:30:53

ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ЯМАР ӨӨД БАЙХАВ

Зочин [122.201.31.180] 2024-08-01 18:58:23

Аз болоход сайн айлд үрчлэгджээ

Алтай [66.181.161.84] 2024-08-01 18:15:14

Болж л өгвөл хүүхдээ хүнд өргүүлэхгүй боломжийн амьдрах боломж гаргах бодлого төрөөс хиймээр юма маш цөөхөн хүн амтай улс шүү.

Зочин [139.5.219.29] 2024-08-01 18:48:38

Зав өө зөв

Иргэн [66.181.181.244] 2024-08-01 13:52:12

Хүүхдүүдээ хүнд өгнө гэдэг ядуугийн зовлон гэж эртний үг бий шүү!!!

Зочин [103.212.118.69] 2024-08-01 09:26:31

Сайн сайханыг хүсьё цаашдын амьдралд нь сайн сайханыг хүсэж аз жаргал хайр инээдийг бэлгээлэё

Зочин [202.55.188.118] 2024-08-01 08:58:59

90 оны ардчиллын дараа хамгийн анхны Америкт өргөгдсөн хүү бол 1993 оны 9 сарын 16-д төрөөд Хүүхдийн сувилалд 2 сартай байхад нь Монголд хуулийн зөвлөлгөө өгдөг Америкийн хуульч гэр бүл байсан.

Ганаа [202.21.120.62] 2024-08-01 07:40:53

СМИТЫН ГЭР БҮЛД САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Зочин [139.5.219.29] 2024-08-01 18:49:23

Ерөөл оршиг.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.