МАН-ынхан бродюрнээс завшсан мөнгөө сонгогчдод тараах гэж байгаа гэв

Aдмин / Нийгэм

Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татсан чухал сэдэв бол бродюр байлаа. Шив шинэ шахуу, бүр зарим нь суулгаад нэг жил гаруйхан болж байгаа бродюрыг автозамын стандарт өөрчлөгдсөн гэх шалтгаанаар сольж буйг иргэдийн дийлэнхи нь эсэргүүцэж байгаа. Тэгвэл өчигдөр Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооны төлөөллүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг иргэд мэдээлэл хийв. Амьхандаа төрийн байгууллага биш мэргэжлийнхэн мэдээлэл хийж, бродюр сольж буй нь зөв гэх маягийн юм ярьж, иргэдийн санаа бодолд нөлөөлөх зорилготой ирсэн гэх.

Гэвч "ухаангүй ноёнд урагшгүй албат" гэгчээр тэдний хэвлэлийн хурал бүхэлдээ бүтэлгүйтсэн юм. "Монгол хүн дээл хийж өмсөхдөө эмжээрээ сольдог шиг бродюроо солих нь зөв" гэсэн авто замчдын яриа сошиал медиад олон нийтийн элэг доог л болж байна.

Үүнийг ч анзаарсан мэт Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнөө өглөө авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулахаар болсноо зарлав.Тэрээр авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо хийж байгаа болон цаашид хийх авто зам засвар, шинэчлэлийн ажлуудыг зогсоох санаатай байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл өөр лүү нь хамгийн их ирж байгаа шүүмжлэлийг намжаахын тулд Х.Нямбаатар бродюрны мафитай тэмцэгч ч болж магадгүй нь бололтой.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга асан З.Энхболд нэгэн ноцтой зүйлийг ярив. Тодруулбал тэрээр өнөөдөр Өвөрхангай аймгаас хийсэн лайвынхаа үеэр: "МАН-ынхан 23 мянган төгрөгний бродюрыг яаж 130 мянган төгрөгөөр шахаж байгааг харчих. Гарсан зөрүү мөнгөнөөс нь сонгогчдод авилга болгож өгнө. Сонгогчдод тарааж буй, тараах гэж буй их хэмжээний мөнгө бол МАН-ынхны мөнгө биш бродюрны зөрүү мөнгө шүү" гэсэн юм.

С.Сарнай

ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN


Сэтгэгдэл

Зочин [203.91.116.130] 2024-09-16 11:05:55

Та бидний татварт төлсөн мөнгийг чинь хулгай хийгээд дахин дахин сонгогдоод байгаа нь эмгэнэлтэй юм_

Irgen [46.212.60.67] 2024-09-16 03:11:29

Oilgomjtoi shuu dee,

Зочин [139.5.216.10] 2024-09-15 18:45:35

Энэ бол угэ болж таарлаа АТГ нямбаа өргөдөл өгнө хэнтий аймгийн гаралтай дарга нь атг шалгаад нотлогдсонгуй шалгаж үзлээ ном ёслор гэнэ хажуугаар нь хэнтий ёөк хэнтийн ЁСайд бна хэлэлцэн тохироод бордюр ажилгаа хэвийн болоод ард тумэн нэг сайхаг цадах юм бна сонгуулиар мөнгө авч БОРДЮР МАНДТУГАЙ 2 ХОНОГ ХООЛТОЙ ЗАЛГУУЛСАНД

зочин [66.181.184.13] 2024-09-15 14:35:29

Жил бүр шахуу авто замын хашлагыг солиод улс орон хөгжив үү? иргэдийн ахуй амьдрал дээшлэв үү? Хашлага солих гэдэг нь ямар хүний бизнес юм бол оо? одоо болиосой, ичээсэй. Иргэд улам бүр ядуурсаар, туйлдсаар, ядарсаар, өвдсөөр байгааг төр засаг мэддэг болов уу? Хотын захын гэр хорооллууд ба улсын гэгддэг томоохон эмнэлгүүдээр төр засаг, гишүүд очиж үзээсэй, тэнд иргэд өдөржин хүлээж сууж эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй, хэдэн өдөр шөнө сууж, хагалгаа хийсэн эмч сувилагч нарт ДУГТУЙТАЙ МӨНГӨ өгсөөр царайлчилсаар байгаа нь шударга уу? Идэх хоолгүй иргэд зөндөө байгааг төр засаг яах гэж байна вэ? Хүн амын 1/3 нь ядуу гэсэн биз дээ?

Зочин [103.212.119.70] 2024-09-14 18:40:50

Замын хашлага гэдэг зантай сайхан монгол үг байдаг шүү гадаадаар нь хэлэх гээд тэнэгтчихнээ бас кккк

Зочин [66.181.161.133] 2024-09-13 09:34:53

Женко технологи

Та нарт хаягласан зүйлийг анхаараач. [66.181.160.74] 2024-09-12 14:44:42

Мэдээ.мн-ийн сэтгүүлчид хардаггүй юм уу, эсхүл хатуу толгойтой бололтой. "Бордюр" гэж бичдэг гэж өчнөөн сануллаа, ер харахгүй юм. Эсхүл харсан ч тархи нь хүлээж авдаггүй юм уу?

Иргэн [59.153.115.117] 2024-09-12 13:30:38

Зүгээр МАН ийнханийг Хариуцалга - Хүлээлгээд Арчиж цэвэрлэж Тас таиаад хаяж баыж юм Цэвэр болдог юм !!!!!!!!! яасан их худардаг вэ амь дээрээс ирдэг - дээрээс амь авагдах өдөр байдаг шүү Хулгайчидаа!!!!!!

Зочин [185.193.197.163] 2024-09-12 11:07:08

БОРДЮР гэдэг юм


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.