Япончууд 2028 оноос автомат жолоодлоготой суман галт тэргээр зорчино

Aдмин / Нийгэм

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 11 /Kyodo/. Японы “JR East” компани 2028 оны санхүүгийн жилд “Жоэцү Шинкансен” шугамын зарим чиглэлд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Энэ нь дэлхийн анхны жолоочгүй өндөр хурдны галт тэрэг болох юм.

Автомат жолоодлоготой галт тэргүүд нь Токио хотоос баруун хойд зүгт орших Нийгата мужид байрлах Нагаока, Нийгата буудлуудын хооронд 55.7 км зайд зорчих бөгөөд “JR East” компани 2030-аад оны дунд үеэс “Жоэцү Шинкансен” шугамын бүх чиглэлд жолоочгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Автоматжуулсан систем нь хүний ​​алдаатай үйлдлийг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулж, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо буурч байгаа энэ үед ажиллах хүчний хомсдолыг шийдэхэд тус дөхөм болно гэж төмөр замын компани мэдэгджээ.

“JR East”-ийн захирал Йоичи Кисе хэлэхдээ, автомат жолоодлоготой технологи нь галт тэрэгний хуваарийг илүү уян хатан төлөвлөх боломжийг олгож байгаагийн зэрэгцээ “галт тэрэгний ажилтнууд илүү өргөн хүрээний үүрэг даалгаврыг биелүүлэх” бололцоог бүрдүүлнэ гэлээ.

Бусад оператор компанийн хувьд, Токио, Осака хотыг холбосон “Токайдо Шинкансен” шугамын оператор “JR Central” компани 2028 онд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

“JR East” компани мөн Токио болон Япон тэнгисийн эрэг, нийслэл болон тус улсын зүүн хойд мужуудыг холбосон “Хокүрикү”, “Тохокү Шинкансен” зэрэг чиглэлд автомат жолоодлоготой галт тэргүүдийг ашиглах асуудлыг судалж байгаа ажээ.

montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.70] 2024-09-14 18:43:39

Айлууд ийм сайхан хөгждөг.бид худалч хулгайч нараа шүтэн биширч ядуурч суудаг

[202.131.234.123] 2024-09-14 15:23:28

автомат биш л дээ. хүн алсаас удирдамой.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.