Өнөөдөр: "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийг хэлэлцэнэ

Aдмин / Нийгэм

Есдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:


8:30-11:30 цагт: "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийг төр засгийн төлөөлөл, эдийн засагчид, олон улсын байгууллага, судлаачдад танилцуулах хэлэлцүүлэг Монголбанкны Г байрны хурлын танхимд болно.



11:40 цагт: "Нүүдлээр нутаглах ухаан" уламжлалт нүүдлийн 10 хэв шинжийг харуулсан, судалгаа, дэлгэрэнгүй тайлбартайгаар монгол, англи хэлээр хэвлэсэн гэрэл зургийн цомгийг Интэрномд нээнэ.




-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.



-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.



-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.



-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.