Бид яаж амьдраад байна аа

Aдмин / Нийгэм

Хилийн дээс алхсан хүн бүрийн амнаас “…бид яаж амьдраад байгаа юм бэ. Энэ хүмүүс яаж амьдраад байна аа…” гэдэг үг нийтлэг гардаг. Адаглаад урагшаа Замын-Үүдээр хил гарч Эрээн ороход л уулга алдаж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчиндоо дургүй нь хүрсэн монголчууд олон. Бүр цаашлаад Бээжин, Шанхай, Сингапур, Солонгос, Япон, Америк гэж явбал бүр ч урам хугарч, яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болино. Бидний зарим нь муу хэлээд, муухайг нь гайхаад байдаг Станы орнууд ч Монголоос хол тасархай хөгжилтэй улсууд болцгоосон байна. Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Узбекистаны нийслэл Ташкентад л гэхэд улаанбаатарчуудын мөрөөдөл болсон метро хэд хэдээрээ байх шиг. Дэлхийд дампуурлаа зарласан Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбо нь Улаанбаатар хотыг бодоход Өмнөд Азидаа дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн орнуудын тоонд ордог. Энэ мэт амьдрах орчин, бизнес хийх боломж, амьжиргааны түвшин гээд бүх зүйлээрээ Монгол Улс дэлхийгээс алсарсаар байна.

Улаанбаатар хот нэгэн цагт Азийн цагаан дагина гэж хэлэгддэг байсан тэр үед бүс нутгийнхаа улс орнуудын хөгжилтэй эн тэнцүү алхаж явсан. Гэтэл сүүлийн гуч гаруйхан жилд бидний амьдрал тэс өөр боллоо. Бүс нутагтаа адилхан хөгжиж явсан улс орныхоо хөгжлөөс хэдэн арван жилээр хоцорч, амьдрах орчин, хөгжлийн индексээрээ тэнгэр газар шиг ялгаатай болтлоо өөрчлөгдсөн. Үүнд хэн буруутай вэ. Хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Хэн хариуцах байсан бэ. Мэдээж Монголын төр. Улс орны хөгжлийн бодлогыг төр, засаг нь тодорхойлж явдаг. Тэр дундаа ард түмний төлөөлөл болж төр түшилцэн, төрийн бодлогыг тодорхойлж явсан үе үеийн улстөрчид үүнд хариуцлага үүрэх ёстой. Өдийг болтол хэн ч хариуцлага үүрч байгаагүйгээс болж Монгол Улсын хөгжил дампуурлаа зарласан улсаас ч долоон дор явж байна. Хөгжлөөрөө бусад улс орноос хол хоцорсон, улс оронд нь шударга ёс алдагдсан, авлига, хулгай гаарсан ийм нийгмийн иргэдийнх нь амьдрал яаж олигтой байх билээ. Төр засгийн царай харалгүйгээр өөрсдөө ажил, хөдөлмөрөөрөө сайхан амьдаръя гэж хичээгээд ч гадаад орнуудын иргэд шиг хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа нь үнэн.

Эх орондоо сайхан амьдарч байна гэж бодож байгаа хүн цөөнгүй байгаа л байх. Яг ийм бодолтой хүмүүс гадагшаа хэд хэдэн улс орноор аялаад ирэхдээ өөрсдийнхөө амьдралыг бодитоор үнэлж, харьцуулж боддог. Сайхан амьдарч байна гэж бодсон хүмүүсийн ихэнх нь татварын дарамт, төрийн хяналт, шалгалт, хүнд суртал гээд байгаа орчиндоо бүх талаараа дасан зохицсон байдаг нь харамсалтай. Монголд бизнес хийгээд ашигтай ажиллах хүртлээ хэдэн арван саад бэрхшээлийг даван туулдаг гэдэг үг бий. Нэг үгээр хэлбэл, ашигтай ажиллах, амжилттай явахын тулд тухайн хүнээс асар их биеийн болон сэтгэл санааны хүнд хөдөлмөр зарцуулагддаг байна. Гэтэл бусад улс орнуудын иргэдэд нь бизнес хийх сонирхол, зорилго чиглэл нь тодорхой байхад л ашигтай, амжилттай ажиллах боломж нь бүрдэж эхэлдэг. Ийм улс оронд иргэн хүн ажил хийж сайхан амьдарна гэдэг зарчмыг төр нь бодлогоор дэмждэг бол манайд эсрэгээрээ ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно гэх хандлагыг төр нь бодлогоор дэмжиж ирж.

Үүнд л Монгол төрийн бодлогын гол алдаа байна гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэн байх. Нөгөөтэйгүүр монголчууд цөөхүүлээ. Гэхдээ Монгол туургатан олуулаа. Дэлхий даяар нийт 10 гаруй сая монголчууд бий гэдэг. Өмнөд Монгол, Тува, Буриад, Халимаг гэх мэт. Гэтэл эдгээр монголчууд Монгол нутагтаа, Монголдоо амьдрахаас төвөгшөөдөг. Монголд амьдрах хэцүү, та нар харин яаж амьдраад байгаа юм бэ гэж биднээс асуудаг. Үнэхээр Монголд сайхан амьдрах боломж нөхцөл нь байсан бол тэд юу гэж хүний нутагт, элгэн саднаасаа хол тархан амьдрах билээ дээ. Өргөн уудам нутагтай атлаа өтгөн шингэн нь дүүрсэн алга дарам газарт утаандаа угаартаж, өтөндөө баригдан амьдарч байна.

Мэдээлэл, технологийн эрин зуун хүчээ авч, аж үйлдвэржилт, хиймэл оюун ухаан зэргээр дэлхийн улс орнууд нэгэнтэйгээ өрсөлдөж байхад монголчууд модон жорлонгоосоо салаагүй байна. Бид үнэндээ ингэж амьдармааргүй байна. Монголчууд бид Катар, Макао, Люксембург, Сингапур, Норвеги, Арабын Нэгдсэн Эмиратын иргэд шиг ийм улс оронд амьдармаар байна. Хэзээ болтол модон жорлон, авлига, хулгай, төрийн дарамтан дор хагас дутуу ардчилалтай амьдрах юм бэ.

Шинээр сонгогдсон парламентын гишүүд, хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжилд одоо анхаарах цаг нь болсон.

Эдийн засаг хүнд байна гэж ярих эрх та нарт байхгүй. Гурван сая хүнийг аятай тухтай, сайхан амьдруулах, улс орныхоо хөгжлийг нэмэгдүүлэх боломж та нарт хангалттай байгаа. Хулгайч, авлигачтайгаа бодитой, зоригтой, хатуухан тэмц. Тэмцэх, хариуцлага тооцох эрх дархыг чинь ард түмэн хангалттай олгосон. Та нарт хүч дутна гэж лав байхгүй. Харин сэтгэл, зориг дутаж байгаа нь үнэн. Тиймээс асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ алдаа гаргасан албан тушаалтнууддаа оногдох хариуцлагыг нь тооцоод явцгаа.

Монголд шийдэгдэхгүй уддаг, удсанаасаа болоод мартагддаг зүйл бол авлига, албан тушаалтнуудын хэрэг. Нотлох баримт нь ил тод байхад ч хариуцлага тооцож чаддаггүй болхи, бойтог систем, хандлагаасаа салцгаа. Монгол өнөөдөр олимпоос ганцхан мөнгөн медаль авч байгаагаасаа ичих хэрэгтэй. Ичдэггүй юм аа гэхэд бид бусдаас бүх талаараа илүү гэж худлаа бардамнаж, омогшдогоо больцгоо. Байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, буруу бодлогоо зөв болгож, улс, нийгэм даяараа өөрчлөгдөх цаг нь болсон. Зөв хандлага, зөв бодлого, зөв шийдэл нь байвал улс орон нэг жилийн дотор ч танигдахын аргагүй өөр болсон жишээ олон бий. Хөгжлийн гараанаасаа гарах гээд суугаад байж болохгүй. Босоод алхах хэрэгтэй. Явах хэрэгтэй байна аа, монголчууд аа. Бид яаж амьдраад байна гэх биш, тэд яаж ингэж сайхан амьдарч чадаад байна вэ гэж бодогдтолоо хөгжих боломж бидэнд хангалттай бий.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН.


Сэтгэгдэл

Мөр .Ядамсүрэн . [202.9.40.171] 2024-08-18 10:48:55

МАН 44их наядын хулгайгаа хамгаалахын тулд АН , ХҮН-г уриалан дуудаж , АН-нхан өлөн зангаар хувааж идэхийн тулд сөрөг хүчингүй болгосон нь одоо дахин хэдэн 100н их наядаар идэх хулгай эхэллээ. Улс орон улам уруудан доойтож , улныхан улам л ядуурах нь ойлгомжтой . МАН-н ноёхлыг дуусгаж , АН , ХҮН-г хамтад нь улс төрийн намынх нь хувьд бүрэн устгахгүй бол Монгол улс 2030 он гэхэд харьд уусан алга болох нь ээ.Тэмцэлгүй ард түмэн МӨХДӨГ нь бодит түүхээр нотлогдсон гашуун үнэн .

Зочин [202.126.90.245] 2024-08-10 00:21:13

Төсөөлөхөөс ч аймаар

Зочин [203.23.199.221] 2024-08-08 18:03:20

Бидний миний тархи сармагчны тархинаас бага зэрэг л том учраас ядаж л машинаа зогсоолд зөв байрлуулах чадамжгүй дөхүүлдэг хэлэхээр мөөрдөг.

Зочин [66.181.182.225] 2024-08-08 13:54:30

бид өөрсдөө уйгагүй ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж байж л хөгжвөл хөгжинө ... бидний өмнөөс бидний хийх ёстой ажлыг хэн ч хийж өгөхгүй ... хэдэн цаасны илүү гараад өөрсдөө эх орноосоо зугтаад байхад яаж хөгжих вэ дээ

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-07 16:59:00

SAIN SAIHAN BUHNIIG HIIJ BUTEEHED TCAG HUGATCAA BISHSHUU...GANTCHAN SETGEL L BHAD BOLNO SHUU...CHI UNUUDUR JIMSNII MOD TARIHAD CHI UZEHGUI CH ACH ZEE CHINI CHAMAIG UURD UE ULIRAN DURSANALDAA... AMDRAL SAIHAN BAYN SHUU

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-07 16:55:24

ER N BOL HYTAD HUN IREED BAS OROS HUN IREED IH SAIN SAIHANIIG HIIGEED BUTEEGEED UGUH UU ...BID ELBEGIIN HELSENEER UHER SUREGSHUUDEE... CHI BI ...YLGAAGUI UR HUUHEDDEE L HAIRTAI YM BOL B UHNIIG UURUU L BUTEE....UR HUUHED CHIONI .. ACH ZEE CHINI BAHARHMAAR TIIM L ORCHING BUTEELDEE..

Зочин [192.82.65.8] 2024-08-07 09:24:44

1-рт бид арай цөөдөөд бн. 2-рт цөөхөн хэдхэн хүн маань бараг бүгдээрээ нэг их ажиллаж зовохгүйхэн баян тансаг амьдрах мөрөөдөлтэй,

Зочин [103.212.117.97] 2024-08-06 21:21:16

Хэнээс асуугаад бгаа юм бэ. Амин хувиа хичээсэн бэртэгчин занд идэгдсэн монголчууд гудамжны золбин ноход адил амьдрах нь жам ёсны үзэгдэл! Үүнд гайхаад байх юм байхгүй. Бэртэгчин зангаа эх оронч үзлээр сольж нийтээрээ нэгдэж шударга ёсны төлөөх тэмцэл өрнүүлэхгүй, төрөө нам нэртэй авлигачид, дээрэмчдийн бүлэглэлүүдээс цэвэрлэхгүй удах аваас өвөрлөгч түмний нэгэн адил гашуунаас гашуун хувь тавилан отон хүлээж байгааг дахин дахин анхааруулж сануулъя!!!

Зочин [66.181.185.241] 2024-08-08 09:54:25

Монголчууд түүхэндээ 2 удаа л түр зуур гайгүй байсан. Нэгд нь мэдээж Их хаан маань цусаар нэгтгэсний дараах 100-200 жил. Дараагийнх нь, түүхэн тохироо бүрэлдэж, монголчуудыг үзэл суртлын туган дор хүчээр нэгтгэсэн "социализм"-ын 40 (1950-1980 оныг дуустал) жил. Иймээс бидэнд диктатур хэрэгтэй байна. Хүмүүжил төлөвшил, сахилга бат, зохион байгуулалтын диктатур!

Зочин [202.126.91.228] 2024-08-06 20:21:00

Хагас дутуу АРДЧИЛАЛ гэжээ. ТАХИР ДУТУУ!

Зочин [192.82.65.88] 2024-08-06 17:07:39

Шалтгааныг холоос хайгаад хэрэггүй. Ажил хийх хүн олдохоо больсон. Барилга дээр 2 хоног ажиллаад цалингаа аваад л архи уугаад алга болдог. Цалин буугаад л хэдхэн өдөрт архидаж үрээд нөгөөдөр нь гуйлгачин царайлаад явж байдаг. Бүх зүйл дээр өр шир. Удахгүй улсаа зараад дуусах байх. Мөнгө хуримтлуулах, тогтвортой ажиллах, шударга ажиллах тийм эрүүл сэтгэлгээтэй хүн тун ховордсон. Улс төрчид халамжийг хавтгайруулж, албаар ядуу сэтгэлгээтэй болгож эх орноо цөлмөж байна. Гадна бодлогоор улсаараа сүйрч байна даа.

Туул [66.181.167.106] 2024-08-06 13:03:14

Сайхан эх оронтой азтай бид Дэлхий дээр хаана ч байхгүй эко мах хүнс ногоотой, цэлмэг сайхан тэнгэр, хаанач бууддлаж болох газар нутагтай Харин энэ бүгдийг алдвал яах вэ?

С [202.55.188.43] 2024-08-06 16:39:19

Шал өөр юм ярьж байнааа псда минь наадах чинь байсан л зүйл авилгагүй болох мал шиг МАНАНгийн бөгсний баас долоож амьдардаг чам хүмүүсээ яаж сэтгэлгээг нь хөгжүүлэх вэ гэж ярьж бна сэжгийн ллр минь

Зочин [202.126.89.211] 2024-08-06 12:27:46

Дэлхийн том зовлон Эх орныг минь дайрч байна. Өчүүхэн төдий жаргалыг хүсэхээр ингэдэг юм байна. Эрх мэдэлтнүүд даанч дээ.

Зочин [122.201.31.121] 2024-08-06 03:46:50

Ухсан нүх,овоолсон шороо болсон газар хэн амьдрах бол? Бид хаана амьдрах болоо.,

Зориг [66.181.189.172] 2024-08-06 08:23:57

Сүүлийн 30--жил гэж бид яриж байна Энэ бол Ардчилал гэж гажуудсан Бодлогогүй Хээл хахууль Хулгай хөгжсөн Нийгэм болж өдий боллоо Одоо Хаашаа Явах вэ

Зочин [59.153.112.130] 2024-08-06 07:19:51

УИХ-ын гишүүдыг 2-оос дээш удаа соНгохгүй байх! ШҮҮХ, ПОРОКРООР, ЦАГДАА, АТГ, ТАГНУУЛЫН УДИРДЛАГАЫГ ТОМЛИХГҮЙ! ОЛОН ТҮМНЭЭР СОНГУУЛАХ! Гэмт хэрэг, хахуул, улс, ард түмэнд дайсгансан, газар нутаг зарсан хэргүүд болон, тэдгээрийг хацаалсан, нуун дарагдуулсан хүлүүсийг заавал нэхэн шийтгэх шаардлагтай байна!!!!!

Үнэн үг [66.181.185.215] 2024-08-06 00:21:13

Элбэгдорж тэргүүтэй АН.Сү Батболд тэргүүтэй МАН-ын идсэн уусан уос орны хөгжлийг 30 жилээр хойш татсан хэдхэн хүний балагаар л Улс утгаа алдаж хөгжлийн доройтолд орж сэхэл авахгүй байнө.Одоо Оюукийн засаг гарч ирээд юм хийгээд л 2 байна.Уршиг ихтэй байгаа нь харагдаж л байна.АН гэж улайрсан луйварчдыг төрөөс нэг мөсөн арчиж хаях хэрэгтэй.

Зочин [122.201.31.154] 2024-08-06 15:05:59

Эргүү мал пизда

Ооёо [66.181.177.115] 2024-08-06 10:26:42

Ха ха ха.

Зочин [202.55.188.123] 2024-08-06 02:36:39

Yg zuv.

Хотын иргэн [66.181.160.81] 2024-08-05 22:56:37

Наадмаа улам олон хийгээдл. Чингис хүннү гээих яриад л. Морь бөхөө шүтсээр байгаад дэлхийн бусад жлс гүрнүүдээс иаягдсаар л байна....

Зочин [202.9.46.119] 2024-08-05 22:00:11

mongols can make any place worse than a rat's den. They are just rats. When I went to mongolia where they went, my God, it was polluted to the point where it was impossible to be human. Maybe a rat is better than that.

kkk hudlaa hutsahaa bolichihoo [103.168.34.176] 2024-08-05 20:13:57

iim teneg yum bichihee bolichih doo...delhiin 39 garui ornoor yvj uzlee.mongol hig hurdan jileer bish udurhonogoor hugjijbgaa uls delhii deer uur bhgui shuu.ene bol Ardiin Namiin gaviya.mongoldoo aidarch chadaagui hun gadaadad ochood amidrah btugai amisgalj ch chadahgui

Зочин [202.55.188.123] 2024-08-06 02:33:59

Zuv shv.

Санаа өөдрөг боловч илтгэсэн нь ойлгомжгүй юм. [103.57.93.127] 2024-08-05 21:24:22

Чиний бичсэн зүйлийн эхний хэсэг нь сүүлийн хэсэгтэйгээ тохирохгүй зөрчилдөөд байна. Нэг л ойлгогдохгүй юм.

Ард [202.9.41.16] 2024-08-05 19:55:05

Хохинээ бүгд нам дагасан өлөн авилгач луйварчйн хулгаачууддааа хатуу ял өгч чддаг улс болжэээж монгол хөгжинө гэж үнэндэээ тэр хөгжилтэй улс чинь нүүрс хулгаалдаггүй автобус хуучнаар солидоггүй богд уул шиг шүтдэг газраа алддаггүй улс алдуул ялын өгдөг улс ул шал чацгаарааа дуулсан малуудшдэээ үнэндэээ

Зочин [122.201.31.36] 2024-08-06 07:54:43

Yag unen

Зочин [66.181.183.246] 2024-08-05 20:30:31

Үнэн

Уншигч [139.5.217.17] 2024-08-05 19:18:07

Өдрийн сонин бол Ардчилсан намын үзэл суртлын гол индэр.Баабар Элбэгдорж нарын үзэл суртал.Геополикийн бодлого БОДЛОГО дэлхийд хүчээавч байгаа цаг

Зочин [45.133.4.14] 2024-08-05 19:08:15

Энэ зовлонт орноос бүр мөсөн явах юмсан.

Аа [202.126.89.147] 2024-08-06 16:00:52

Ок баяртай! Гишгэсэн мөрөө эргэж хараад, зөв бичиж, ярьж сурцгаа ! Та бид ярьж ч чадахгүй, явж ч чадахгүй, Ёстой нохойн Баас л болж дээ ! Хөөрхий

Эх [66.181.187.82] 2024-08-06 06:55:33

зайлөө миний сайхан эх орноос

Зочин [45.133.4.24] 2024-08-05 18:53:55

Үхэр монголчууд эх орондоо сайхан амьдрах хүсэлгүй байдаг юм шиг байна.

Уншигч [139.5.217.17] 2024-08-05 18:39:20

Монгол муухай нээ бодож байвал сайхан гэсэн гаүар руугаа яв.Тэхдээ эхлээд хөгжмл гэж юу вэ гэдгийг ойлгочих.Монголд ирэхгүй ч байж болно.Харин хорвоогийн жам ирэхийн цагт хайрцагт чинь газар олдохгүй Худалдаж аюдаг юм гэнэлээ.

Эргүү мал пизда [122.201.31.154] 2024-08-06 15:08:46

Зочин

Зочин [202.9.46.119] 2024-08-05 18:13:36

This is one of the Mongols who is worse than his dog. you steal not trade. Food is three times more expensive than in America and Europe. The food that is made is pork. Very expensive. Worse than animals. Unfortunately.

Зочин [103.212.118.40] 2024-08-05 17:40:11

Монгол битгий хэл дэлхий оршин тогтноход хэцүү болж байна энд тэндгүй гамшиг

Зочин [103.212.119.243] 2024-08-05 16:55:41

Аргагүй штээ. МЭДДЭГ ЧАДДАГ МЭРГЭЖИЛТЭНГҮЙ БОЛЧЛОО, АМЬДАД НЬ АМЬДРАЛАА БОСГОХ БОЛОМЖОО АЛДСАН. ОДООГИЙН МЭРГЭЖИЛТЭН ГЭХЭЭСЭЭ БИЗНЭСС ХӨӨСӨН, ХООСОН ТОЛГОЙТНУУД. ОДОО ЯАЯ ГЭХЭВ, МӨНГӨӨР ГАДНЫХНЫГ УРЬЖ ЧАДАХГҮЙ, ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ, ЧАДДАГААРАА БААХАН БЕТОН ОВООЛХООС ӨӨР ШИЛГҮЙ БН ДАА. ТЭР ХАРХОРИНД ХАМАГ ОЛИГТОЙ ГХ ХД НЬ НҮҮГЭЭД, УБ ГЭЖ ЦЭМЭНТ Л ҮЛДЭХ БОЛЧЛОО.

Gerel [66.181.178.36] 2024-08-05 15:45:46

Эх орноо гэсэн сэтгэл байвал юуг ч бүтээж бий болгоно сэтгэлгүй бол мянган сайхан боломж байгаад ч юу ч хийхгүй.хариуцлага нэхэж тооцож чаддаг болсон цагт л хөгжил өөрөө ирнэ.тэгээгүй цагт доройтсоор л байх болно.

ЗОЧИН [202.126.90.203] 2024-08-05 15:02:27

БИДНИЙГ ИНГЭЖ ГОЛ ЗОГООН АМЬДРУУЛАХЫГ АВИЛГАЧИД ХҮСЧ САНАСНААРАА АМЬДРУУЛЖ БАЙГАА ЮМ ТЭДНИЙГЭЭ СОНГООД Л БАЙ МАНАН ДУНД Л АМЬДАРНА ШҮҮ ОДОО ГОНГИЛДООД ЯАХАВ ХЯТАДЫГ ИХ МУУЛ ТЭД ЧИНЬ ДЭЛХИЙГЭЭС БАРАГ ТАСАРЛАА АТААРХУУ ЗАНТАЙ МАНАЙХАН ЯАХАВ ИНГЭЭД Л ДОРОЙ ОРОН ҮЛДЭЭД ЯВААНДАА ХЯТАДАД ГАЗАР НУТГАА ЗАРААД СӨНӨНӨ БИЗ. ШНЭНИЙГ ХЭЛЛЭЭ БАРИАД ИДЭЦГЭЭ

Зочин [202.126.90.146] 2024-08-05 15:36:38

Demjij bn.

Зочин [66.181.181.150] 2024-08-05 12:55:04

Одоо яахав дээ явах нь яваг хоосон улс байж л байхаас даа

Бид Балтын тэнгисийн орнуудтай адил боловш. [66.181.160.81] 2024-08-05 15:54:00

Яг Латви улс шиг залуучууд нь улсаасаа зугатаж Баруунруу гарч зугатаад, хотууд нь хөгшчүүдээр дүүрсэн, тэд нар нь архи их ууна, хотуудын орон байрнууд нь хоосорчихсон, түрээслэх хүн олдохгүй, эдийн засгийн өсөлт байхгүй, хөгшчүүл нь нас бараад дуусахлээр хэн Латвид амьдрах нь ойлгомжгүй ирээдүй муутай газар болчихоод байгаа. Цалин орлого нь франц, герман, скандинавуудын орлогын тал шиг. Төр засаг нь Оростой л шөргөөцөлдөж хөшөөнүүд нураахаас өөр зүйл мэдэхгүй. Хажууд нь байдаг Эстони, Латви бас иймэрхүү байдалтай. Монгол тэгэхлээр эд нартай төстэй харагдаж байна уу?

Монголчууд төвдүүдтэй адил болчихвий дээ. [66.181.160.81] 2024-08-05 12:02:34

Монгол ирээдүйд орших нь улам л хэцүү болж байна. Гадагшаа гарч зугатаж байгаа нь 1960-д оны Төвд шиг боловш. Төвд үй олноороо Баруунлуу зугатан гарсан, одоо тэд ХААНА, ЮҮ хийж байна? Ер нь цэвэр цусны төвд Баруунд байна уу? Тэднийг Баруунд мэдэрч байгаа, дэмжиж нутагруу нь буцаан авчрах ХҮЧ БАЙНА УУ? Төвдүүд бүгдээрэ англи хэл сурч, аажмаар байгаа газраа ШИНГЭЖ нутгийнхны дунд холилдож АЛГА болж байна. Далай ламын үе өнгөрнө, гадаадад байгаа төвдүүд Барууныхны НЭГ ХЭСЭГ болно. Гадаадруу дөрвөн гарсан монголчуудыг ийм л хувь заяа хүлээж байгаа байхдоо.

Ирээдүйд анхаарах зүйл. [66.181.160.81] 2024-08-05 12:12:07

Шашинтай ба чин сэтгэлээсээ Бурхан шүтдэг төвдүүд ингэж байгаа юм чинь шашиндаа ХАЙШ ЯАШ ханддаг монголчууд бүр ХУРДАН Баруундаа шингэндээ. Нэг хэсэг нь Христийн шашинд шилжиж шүтдэг болох байх. Ихэнх нь тэдний хүүхэд гадаад сургуульд сурч, цагийн эрхээр дээд сургуульд сураад эхлэхээр Монголд яг буцаж ирж ХАРАГДНА ш дээ.

Гаа [59.153.114.79] 2024-08-05 10:31:28

Үнэн шүү !!!


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.