Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах гаалийн хяналтын бүсээр зарлалаа

Aдмин / Нийгэм

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, хилийн Гашуунсухайт боомтын орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74 га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэгдлээ.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой. Түүнчлэн талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.