Хот байгуулалт, барилга, орон сууцны салбарт Турк Улстай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Aдмин / Нийгэм

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь энэ сарын 16-нд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь "Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг тавьж буй. Тэдгээрийн нэг нь эртний нийслэл Хархорум хотын суурин дээр шинэ хот төлөвлөх, барьж байгуулах ажил юм. Саяхан бид Хархорум хотын шинэ төлөвлөлтийг хийх олон улсын уралдааныг зарлаж, дэлхийн шилдэг төлөвлөгч архитекторууд оролцсон. Удахгүй тэдгээр бүтээл хот болох нөр их ажил эхлэхэд та бүхний туршлага оролцоо бидэнд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Шинэ Зуун мод, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт бусад томоохон төсөлд улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгаа”-г онцлов.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбар дахь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ Туркийн барилгын холбоо, барилгын томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдэд оролцох сонирхолтой байгааг уламжлав.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Батсууриа [203.91.115.246] 2024-08-19 11:49:53

Саяхан даа газар хөдлөлтөөр ихэнх барилга нь нурчихсан улстай юугаа хийж хамтран ажиллах гээд байгаан бэ холхон бай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.