Цэц “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг янзлах улстөржсөн захиалга авсан уу

Aдмин / Нийгэм

Хууль зүйн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр “Цэцтэй холбоотой нэг асуудал байгаа. Цэцэд гомдол мэдээлэл гаргасан хүний өргөдлийг шийдвэрлэлгүй нэг жил, хоёр жил болдог. Зарим улстөржсөн өргөдөл гомдлуудыг аваад хурдан шийддэг. Сүүлдээ бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг. Зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, тэгсэн мөртлөө иргэдийнхээ гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тэр процесс нь тодорхойгүй. Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё гэж байгаа юм” гэв. Сайдын энэ үг санаандгүй биш байх. Тийм магадлал өндөр.

Улс төрийн хүрээнд Үндсэн хууль тойрсон нэг зүйл зунжин яригдсан. Тэр нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсныг өөрчлөх тухай юм. Энэ дотроос “Ерөнхийлөгчөөр …зөвхөн нэг удаа сонгоно” гэсэнтэй холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийг нэг удаа бус, хоёр түүнээс дээш сонгогдох эрхийг сунгахтай холбоотой асуудал.

Энэ зун ийм сэдэвтэй олон ч үйл явдал болж өнгөрсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөх иймэрхүү явдал нэлээд болсон.

Тухайлбал Экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын уулзалт наймдугаар сарын 10-нд Их Тэнгэрт болж, тэр уулзалт дээр П.Очирбат, Д.Дэмбэрэл, Д.Бямбасүрэн нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэжээ.

Лав л бидний ярьдгаар улс төрийн хүрээнд ил болжээ. Олны хэлдгээр тамхины цэгийн гол яриа ч энэ болж эхэллээ. Үүнийг УИХ хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн цэц гүйцэтгэх үү гэдэг ойлгомжгүй яваад байсан юм. Харин УИХ-ын чуулган дээр Хууль зүйн сайдын Үндсэн хуулийн Цэцийн талаар хэлсэн үг уг асуудлыг зангилааг тайлчих шиг болов.

Сайд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг, зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё” гэж, экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэсэн. Ингэж нэг зүйлийн хоёр талаас яриад байгаа бололтой.

Эндээс Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг УИХ биш Үндсэн хуулийн цэц сунгах нь гэж ойлгогдож байна. Мөн “Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа сонгоно гэснийг экс дарга нарын хэлсэнчлэн янзлах улс төрийн захиалга авсан байх магадлалтай” гэсэн логик ажиглагдаж байна.

Гэхдээ Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хянахгүй, өөрөөр хэлбэл засаж өөрчлөхгүй байх хуультай. Хоёр ч хуулиар хориглосон.

Нэгт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 1997 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан хуулийн “Маргааны харьяалал” хэмээх 13 дугаар зүйлийн 13.1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ”, 13 дугаар зүйлийн 1-ийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэсэн байдаг.

Хоёрт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай 1992 оны тавдугаар сарын 8-нд батлагдсан хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” хэмээх 8 дугаар зүйлийн 8.2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заасан.

Эдгээр хуульд “Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийг л хянана” гэсэн тодорхой нэг л агуулга багтсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахыг хориглосон. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөхдөө хүрвэл эхлээд дээрх хоёр хуулиар тогтоосон хоригийг арилгаж, түгжээг мултах ёстой болно. Харин яаж?

ЭХ СУРВАЛЖ. ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.218] 2024-08-22 10:46:48

энэ нэг муу зальтай хулгайч нэр хүнд нь шалан дээр унасан боловсролгүй, мэдлэггүй, онгтроо, хэл усгүй новш өөртөө захиалга өгүүлж дахин 6 жил төрийн сэнтий зайдлах арга олох гэж үхэн хатан зүтгэж байнадаа. Одоо яаж 6 жилийг нь дуусгаж шилийг нь харах вэ гэж түмэн олон хүсэж байхад энэ новшоор яахавдээ. Казакийн ерөнхийлөгч гэхэд ийшээхарж ангиар, ийшээ харж францаар, эргээд хятадаар чөлөөтэй харилцаж ерөнхийлөгч гэж ийм хүнийг хэлдэг юм гэдгийг харуулж байхад манай нусан буантаг ярзайтал худал инээсэн болж далжигнаад ганц үг ганхийж гадаадынхантай үг сольж чадахгүй чадваргүй улс төр эдийн засаг нийгмийн талаарх мэллэг нь тэг заасан хог зайлаасай

Зочин [122.201.31.108] 2024-08-20 22:42:14

Сая Ан засагт хамтардагын гол нууц тохироо далд санаа энэ шүү дээ Лу гантөмөрийн тоглолт энэ ёрөнхийлөгчийг дахин сонгуулах тухай . Харж бгаарай үндсэн хуулийн цэцийг ашиглаад л дахин сонгуулах ажилгааг хужаа п очирбат мэтийн хог шаруудаар хийлгэж бна тоглолт эрт эхлэж бна даа энуугээрээ лу гантөмөр намын даргаасаа мултарч улс оронд эмх замбраагуй явдал гарна шүү

mongol ulsiin erunhiilugch ni [66.181.160.42] 2024-08-20 16:11:23

mongol ulsiin erunhiilugch ni tcergiin alba haasan , ur hundultiin esreg bair suuritai hun bna geed oruulaad uguuchee

Иргэн [59.153.86.144] 2024-08-20 10:00:53

Үргэлжлүүлэн сонгодог болгож байж Монгол Улс хөгжинө. 2 хөрш яаж хөгжиж байна. Алсын хараатай байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бүр сайхан болно.

Кх! [66.181.160.55] 2024-08-20 10:20:12

Таджикистан, Туркменистан, Ардын Солонгос "бүр сайхан".

Давар [66.181.183.170] 2024-08-20 02:11:50

Давраад байгаарай

Өлзий өлзий [66.181.179.215] 2024-08-20 10:03:48

Боловсролын дээд зэргийн бүх шалгуурыг хангасан бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр ёс суртахуун ёсзүйтэй ард түмэндээ ихэд нэр хүндтэй эх оронч хүмүүсийг eрөнхийлөгчид нэр дэвшүүлж ардтүмэн сонгох ёстой гэж боддог

Зочин [202.55.188.120] 2024-08-20 00:41:46

байлдвал байлдье нуснуудаа

Тэнэг малнуудыг төрөөс хол байлга. [66.181.160.94] 2024-08-19 23:21:29

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт шалгуур тавих хэрэгтэй. Ядаж л өндөр боловсролтой, аж ахуйн ажлын арвин туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, шуналгүй, эх оронч сэтгэлтэй хүнийг нэр дэвшүүлж байх хэрэгтэй. Ямарч боловсролгүй тэнэг бөхийг бид толгой дээрээ залсны гайг ард түмэн нуруундаа үүрч маш их хохирол амслаа.

Иргэн [103.57.92.100] 2024-08-19 22:55:51

Иргэний дайнлуу түлхээд байна уу!!! Багахан дарлаараай МАН-АН-Н мафиууд минь!!! Улс төрийн үхдэл Хулих Хүүк л биш шүү!!!

Зочин [85.249.167.51] 2024-08-19 19:39:52

Цэцииг нэг мор бур тараах хэрэгтэи улс ториин захиалгаарл ганц нэг асуудал шиидээд бусад уед ходолдгуи малуудыг заилуулах хэрэгтэи, хурэлсухэд 6 жил ахдаж бна энэ хулгсичииг хугацаанаас омно огуруулж бж монгол улс хогжино

Зочин [66.181.161.129] 2024-08-19 22:41:45

ҮХЦ-ийг татан булгахыг дэмжиж байна!!! Өгзөг Одбаяр, Зөгөг Чинбат мэтийн нэр хүндгүй зальны хүүдийгүүд л ҮХЦ-ийн нэр хүндийг гутаан доромжилж унагаасан даа!!! Сая У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход ҮХЦ яаж ямар муухай үйл явдал гаргасаныг түмэн олон харсаан!!! Ард иргэдийнхээ эсрэг рөдөлдөг!!! Дарга нарын бөгс долоосон ҮХЦ байсагаас байхгүй байсан дээр дээ..

Зочин [202.126.91.212] 2024-08-19 19:56:10

Хамгийн хэрэггүй субьект бол үндэн хуулийн цэц

Зочин [66.181.179.156] 2024-08-19 19:20:02

Юу ч хийдэггүй хүн ахиж онгомооргүй байна шүү. Өөрийнх нь томилдог шүүгч нараа хараасай. Сэтгэлгүй бол нүдгүй байх юм даа. Өдийд чөмөг нь дуусаа байлгүй дээ.

Зочин [46.14.247.165] 2024-08-19 18:30:33

1 udaa gedeg ni zuv. Ochirbat haana yavna tend buzar zuil hiigdej bdag. shijgiin uvgun

Hvvk [66.181.181.124] 2024-08-19 16:47:30

Хүүкийн захиалга. Хаан болох захиалга нь

Монгол ардчилсан орон биздээ? [66.181.160.55] 2024-08-19 14:47:27

Тэгээд ч төрийн тэргүүн гэдэг нэг баагийгийн зүс царайг телевиз, сонин, интернетээр 6 жил хараад сүүлдээ бүр уйдаж байхад тэр хүнийг 6-гаас 12 жил харах ч ДЭНДЭНЭЭ. Монгол ямар Туркменистан, Таджикистан, Ардчилсан Солонгосын ерөнхийлөгч биш дээ, ерөнхийлөгчөөр бүх насаараа үхтлээ "томилогдоод л".

Зочин [139.5.217.113] 2024-08-19 17:47:25

Харин тийм

Уг нь одоогийн зохицуулалт бодит байдалд нийцнэ. [66.181.160.55] 2024-08-19 14:23:10

Ерөнхийлөгчийн бүрэн эрх БЭЛГЭДЭЛ төдий боловч түүний эдлэх эрх ямба нь төрийн 1-Р ХҮНИЙХх. Иймд улс төрч бүр аль болох УДААН тэр эрх ямбыг эдлэхийг хүсдэг. Урьд өмнө 2 удаа 4 жил байсан нь дундаа сонгуультай бөгөөд их үнэтэй байсныг өөрчилж ХЯМДРУУЛСАН. Тэгээд л нэг удаа 6 жил болгосон ш дээ. "Үгүй" гээч. Иймд үүнийг одоо өөрлөх гээд байгаа бол УРЬД ӨМНӨХ-рүүгээ буцаж 2 удаа 4 жилээр Ерөнхийлөгчийг сонгодог болох байхдаа.

зочин [59.153.86.104] 2024-08-19 11:56:46

үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх улс төрийн захиалга биелүүлэгчдийг нэн түрүүн сольж үндсэн хуулийн цэцийн гишүүнийг бүх ард түмнээс санал авч сонгодог болох хуультай болоё

Зочин [139.5.217.113] 2024-08-19 17:49:00

Зөв шүү

болилдоо [139.5.218.40] 2024-08-19 11:41:39

Нэг удаа байх нь зөв

Зочин [139.5.217.113] 2024-08-19 17:53:22

Хоосон билэгдэлийг олон жил харах албагүй


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.