"Сумдыг нэгтгэх асуудалд зоригтой ормоор байна. 100 жилийн ойгоо хийсэн ч хөгжил нь ямар дүр зурагтай буйг харлаа"

Aдмин / Нийгэм

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр сумдыг хэрхэн нэгтгэх талаар УИХ-ын гишүүн холбогдох яамнаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Бүсчилсэн хөгжлийг дагуулаад сумдыг нэгтгэх асуудлыг ярьж байгаа юу. 20, 30 км зайтай сум, хүн ордоггүй гэж болох том соёлын ордон, 35 км-ын зайтай хоёр суманд 600 хүүхдийн суудалтай сургууль байна.

20 дугаар зууны дэд бүтэц, машин механизм, хөгжлийн концепттой уялдсан хөдөө орон нутгийг 21 дүгээр зууны эдийн засгийн хөгжилтэй нийлүүлэхгүй бол болохгүй.

Бодит амьдрал дээр сумаа манаж үлдэж байгаа хөөрхий хэд минь гэж ярьж байна. Гэвч сумдыг нэгтгэхгүй бол эдийн засаг, томоохон төсөл хөтөлбөр урагшаа явахгүй байгаа.

21 аймаг, 330 сумыг бүсийн хөгжилтэй уялдуулж хэрхэн цөөлөх вэ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яам судалгаа хийсэн үү. Ингэхгүй бол нөхцөл байдал 20 дугаар зууны хөгжилтэйгөө уялдаад явж байна.

Эдийн засаг, Хөгжлийн яамны Бүс орон нутгийн хөгжлийн газрын дарга Д.Эрдэнэбаяр: Бүсчилсэн хөгжлийн баримт бичгийг 2001 онд баталснаас хойш энэ жил шинэчилсэн. Энэ хугацаанд 100 орчим эрдэмтэд орон зай, эдийн засгийн талаар судалгаа хийсэн.

Нийт 330 сумыг 119 шалгуур үзүүлэлтээр, орон зай эдийн засгийн загвараар тооцоолол хийсний үндсэн дээр 21 аймгийн төв дээр нэмэх нь 69 буюу нийт 90 байршлыг иргэд, аж ахуйн нэгжийн ажиллаж амьдрах хамгийн таатай, тээвэр ложистикийн сүлжээг үүсгэх ашигтай байршлууд, хоёр хөршийн гол аж үйлдвэрийн бүс, хотуудтай холбогдох оновчлолыг боловсруулсан.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд сумдыг ирэх 30 жилийн хугацаанд эдийн засгийн төвлөрөл харж шийднэ гэж тусгасан. Захиргаадалтын аргаар буюу дунд хугацаанд шууд сумдыг нэгтгэхгүй.

Цаашдаа эдийн засгийн хөшүүргээр нь шийдэх ёстой юм байна хэмээн 90 байршилд таталцлын бүсийг УИХ-аар баталсан. Тэгэхээр энэ зүйлийг сайн ажигласны үндсэн дээр шийдэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Сумдыг нэгтгэх асуудалд зоригтой ормоор байна. Бодит амьдралд 100 жилийн ойгоо хийж буй олон сумын хөгжил ямар дүр зурагтай байгааг харлаа.

Сумдыг эдийн засгийн тооцооллоор нь нэгтгэх зураглалыг гаргах хэрэгтэй. Хажууд буй Төв аймгийн Сэргэлэн суманд анги дүүргэлт байхгүй атал сургууль байж байна.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

BryanCar [88.201.251.215] 2024-08-29 05:00:09

Crown up your account and seize MORE! Regardless of your budget, we own an extraordinary volunteer in behalf of you! Leave any amount up to $400 and rig out a BONUS of 100-120% of your leave amount! Still if you don't include a overweight amount, you can stock-still distend your stash away and relish in more merrymaking while playing! Take a shot it truthful just now and start playing with bonus funds in your account! Your winnings are waiting respecting you! https://shorturl.at/V1G8d

Сум байхгүй бол МУ-ын нутаг хоосорно. [66.181.160.100] 2024-08-26 11:44:20

Сум байнаа гэдэг тэнд үнэн худлаа монголчууд амьдарч байна, Монгол Улсын засаг захиргаа байна, улс тухайн нутгийг хоосон орхихгүй л гэсэн үг. Сумыг татан буулгачихвал тэнд монголчуудгүй ХООСОН орчин үүснээ л гэж ойлго.

Азарт, бас дахин азарт. [66.181.160.55] 2024-08-22 12:27:38

Том нутагтай, цөөхөн хүн амтай улс 2 зүйлд л их азаартна. 1 нь бол хот суурин газруудаа хүрээлээд бүгдээрээ сайхан амьдрах. 2 дахь нь бол ийм том нутгийг яаж ийж байгаад эзэнтэй байлгах. Алийг нь дагах уу? Амьдрал нэг л байдаг.

Зочин [103.57.95.14] 2024-08-21 11:29:09

1700 хүнтэй сумаар яах юм вэ зүгээр л баг биз дээ

ИРГЭН [66.181.182.101] 2024-08-20 20:32:02

За нөхөд минь тооцоо судалгаагаа зөв л хийгээрэй дээ! Сүүлийн үед УИХ та нөхдийн хийсэн зүйл ( хууль )хуудуутай улсдаа өгөөжгүй ард иргэдийнхээ дургүйцлийг хүргэж бухимдуулж байгаа шүү! Хөдөө газар нутгаа эзэнгүйдүүлж гадны луйварчдын идэж болгов доо! Та нарын дотор гадны гар хөлүүд маш олон байгаа шүү!

Зочин [202.126.90.246] 2024-08-20 19:36:55

Аймгаас 40 өөс доош км байгаа сумдыг нэгтгэхгүй 10 гаруй жил боллоо. Энэ бүсчилсэн хөгжил гэдгээр яаралтай нэгтгэх хэрэгтэй.

Ddavaa [103.168.34.71] 2024-08-20 18:47:36

Unversed Niigmiin ued aj ahuin zoriulaltaar uusgen baiguulsan sum-SAA, sum-TAA-g undsen sumand ninegtgehed bolohgui zuilgui deeTuv aimagt l gehed Tseeliig Ugtaald, Sumberiig Jargalantad, Bayanhangaig Lind geh met


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.