Азийн шинжлэх ухааны паркууд Монголд чуулж байна

Aдмин / Нийгэм

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод болж байна. Тус хурлыг 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн юм.

“Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өрнөж буй энэ удаагийн хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Азийн шинжлэх ухааны паркын холбоо хамтран зохион байгуулж байна. юм. Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, Иран, Япон, Тайланд, Узбекистан, Казахстан зэрэг 11 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа Сүүлийн жилүүдэд энэ салбарт хүний нөөцийн бодлого, тэдний чадавхыг хөгжүүлэхэд онцгой анхаарах болсон гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр олон улсын хурлыг нээж хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж байна.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдлүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс Ази тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэдгийг онцолж байв.

“Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор болж буй тус хуралд шинжлэх ухааны паркуудын хамтын ажиллагаа, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийг хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг хэрхэн дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.