СТАТИСТИК: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 саяд хүрнэ

Aдмин / Нийгэм

“Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал” энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн хурал “Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Үндэсний Статистикийн Хорооны /ҮСХ/ дарга, ANCSDAAP-ын Дэд ерөнхийлөгч Б.Батдаваа, Монгол Улсын хувьд энэ удаагийн хуралд өөрийн орны туршлагыг хуваалцахаас гадна МУИС-ийн багш нарын өмнөх тооллогуудын мэдээлэл дээр суурилж хийсэн судалгааг танилцуулж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнууд 10 жил тутам хүн амын тооллого зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд сүүлд 2020 онд захиргааны өгөгдөл буюу төрд байгаа мэдээллийн санг ашиглах замаар хүн амын тооллого хийсэн.

2025 онд хийх ээлжит тооллого нь мэргэжлийн хэллэгээр бол завсрын тооллого юм. Өөрөөр хэлбэл хоёр 10 жилийн хоорондох 5 жилд хүн амын нөхцөл байдал, хүн ам зүйд ямар өөрчлөлт гарч байна гэдгийг судлах зорилготой.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрсэн. ҮСХ-ны төсөөллөөр Монголын хүн ам 2033 онд 4 сая, 2047-2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна гэлээ.

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны дарга Роберт Сантос, Энэхүү бага хурал нь олон улсын статистикийн байгууллагуудын хувьд арга барилаа илүү боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ байдаг.

Дэлхий даяаршиж байгаа энэ үед статистикийн байгууллагуудын арга зүй ойролцоо байснаар хоорондын харьцуулалт хийх, нөгөө талаас шинэлэг хандлагыг аль болох хурдан олж авахад хурлын гол зорилго оршиж байна.

Хүн амын тооллогод шинэ технологи, мэдээллийн эх үүсвэрүүдийг ашигласнаар үр дүнг илүү оновчтой болгож тооллогын үе шатыг хялбаршуулдаг ач холбогдолтой. Статистик мэдээлэл нь бидний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөтэй байдаг учир мэдээллийг үнэн зөв, хурдан хугацаанд түгээхэд шин технологи давуу талтай байгаа юм гэв.

KOSTAT-ийн Судалгаа менежментийн товчооны дарга Жинвүү Пак, Энэ арга хэмжээг Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг зохион байгуулдаг.

Улс улсын статистикийн байгууллагууд туршлагаа солилцох, шинэлэг арга барил нэвтрүүлэх тал дээр бие биедээ зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх нь хурлын нэг зорилго юм. Энэ удаагийн хурлаар ч мөн шинэ технологийн боломжуудыг хэрхэн ашиглаж байна, ямар шинэлэг шийдлийг гаргаж ирэх боломжтой байна гэх мэт асуудлаар санал солилцож байна гэв.

"Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал"-д АНУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Хонгконг, БНЭУ, Сингапур, Япон зэрэг улсын Статистикийн байгууллагын удирдлага, төлөөлөл болон АНУ-ын Миннесотагийн их сургууль, МУИС-ийн багш, судлаачид оролцож байна.

ЭХ СУРВАЛЖ: АРСЛАН. МН


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.82] 2024-08-23 00:24:02

Нүүрсний хулгайч Батдавааг статистикийн ерөнхий газраас хөөж шоронд явуул. Эс бол авгайг нь зарж боол болго.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.