УДЭТ шилдэг театраар шалгарчээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

-Лев Толстойн "Анна Каренина" сонгодог бүтээлийг ирэх сард толилуулна-

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр түүхэн хөгжлийнхөө 88 жилийн туршид, аль ч цаг үед нийгмийнхээ тэргүүлэгч эгнээнд байж, хүн ардаа соён гэгээрэл өөд хөтөлж иржээ. Театрын тайзнаа дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн болон хүүхдийн олон зуун бүтээлийг авьяаслаг уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтээн туурвиж, үзэгч олны хүртээл болгон жилээс жилд урын сангаа улам бүр баяжуулсаар байна.

Тус театрын хамт олон 2019 онд мэргэжлийн уран бүтээл туурвиж, ард олныг соён гэгээрүүлэх оюуны хөтөч нь байх эрхэм зорилгын дор ажиллаж хөдөлмөрлөж, бүтээн туурвиж 140 удаагийн тоглолтоор 60 мянга гаруй оюунлаг үзэгчдэд драмын урлагаар үйлчлээд байна. Энэ амралтын өдрүүдэд Эрдмийн театрыг та зоривол залуу уран бүтээлчдийн бүтээсэн, 23 дахь удаагийн тоглолтоо хийж байгаа зохиолч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг үзэж болох юм байна.

Ирэх сард Оросын их зохиолч Лев Толстойн “Анна Каренина” сонгодог бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. Улсын драмын эрдмийн театр бизнесийн болон төрийн байгууллагын шилдгийг шалгаруулах “Best of Mongolia” олон нийтийн санал асуулгаар 2019 оны шилдэг театраар шалгарчээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:04

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:40:38

wuIeVq http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:11:02

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:11:01

Зочин [59.153.85.136] 2020-01-21 02:01:12

нураах шагнал авах нь дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.