Өнөөдөр Нагоя башё эхэлнэ
Өнөөдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ сарын Нагоя башё эхэлнэ. Нагоя башёд зүүн жигүүрийг өнгөрсөн башёгийн тэргүүн бөх их аварга Хакүхо манлайлан 37 дахь цомоо өргөхөөр барилдана. Харин баруун жигүүрийг 2 түрүүтэй Ёкозүна Какарюү тэргүүлэх аж. Мэргэжлийн сүмо бөхчүүдийн ерөнхийлөгч долоон түрүүтэй Харумафүжи хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.
Арслангуудыг Японы озэки Кисэносато толгойлох бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард Нацү башёд түрүүлсэн озеки Тэрүнофүжи энэ удаад цолоо хамгаалах барилдаан хийх юм байна. Өнгөрсөн башёд амжилттай барилдсан Точиношин, Кайсэй нар сэкиваке цолд хүрчээ. Маэгашира цолтой 4 бөх барилдахаас Ичиножёо маэгаширигийн долоод эрэмбэлэгдсэн байна. Дэд зиндаа буюу Жюүрёо зиндаанд 5 бөх барилдахаас Барууны 1-ээс Азүмарюү Тодбилэг бусдаа манлайлах аж. Макүшита, Санданмэ, Жонокүчид 11 бөх барилдахаас Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу анхны башёодоо зодоглох юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл