ШУУРХАЙ МЭДЭЭ

Нийт 113420 мэдээ байна
post thumbnail

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлжээ

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, түүнийг  гүйцэтгэх захирлаар томилж байсан юм. Тэгвэл зургаан сарын дараа буюу өнөөдөр дахин хуралдаж албан тушаалаас чөлөөлсөн байна. Тэрбээр, томилогдохоосоо...

post thumbnail

АН-ын зөвлөл С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороонд санал хүргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-д С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулсан.  УИХ дахь АН-ын Зөвлөл, Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн  дараах хэд хэдэн санал дүгнэлтийг Түр хороонд хүргүүлжээ. Үүнд: "Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн ш...

post thumbnail

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“-т 2,000 гаруй ажлын байрыг танилцуулж байна

Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзор...

  • 4
  • 2
post thumbnail

Монгол бичгийн их сорилго уралдаан болж байна

Дундговь аймаг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд олон ажлыг  зохион явуулж байна. Энэ хүрээнд "Хичээнгүй бичиг" уралдаанд аймгийн  сурагчид төдийгүй Нийслэлийн Улсын тэргүүний "Улаанбаатар" дунд сургуулийн 2 ангийн суралцагч оролцлоо. Мөн  "Монгол бичгийн их сорил...

post thumbnail

Том оврын машинаа засаж байгаад дарагдаж нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр хөдөлмөр аюулгүй хамгааллын журам зөрчснөөс болж том оврын машины жолооч өөрийн машинаа засаж байгаад дарагдаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 17:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хороо нэгэн байгууллагын хашаанд том оврийн машины жолооч машиндаа дарагдаж нас барсан байна. Уг дуудла...

post thumbnail

“Амгалан дулааны станц” график зогсолт хийжээ

“Амгалан дулааны станц” өчигдөр 14:00 цагт график зогсолт хийсэн байна. Тус станц тул өвлийн улиралд ачаалалтай ажиллаж, дулааны улиралд графикийн дагуу зогсолт хийдэг аж. Дулааныг III, IV цахилгаан станц рүү шилжүүлжээ. Баянзүрх дүүргийн иргэдийн дулааныг тавдугаар сарын 15-ныг хүртэл дээрх цахилгаан станцууд хангах юм байна. График...

  • 2
  • 1
post thumbnail

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 4 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Шувуун хушуут одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа...

post thumbnail

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Баруун талдаа жолооны хүрдтэй автомашинд улсын дугаар олгохгүй

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийн 23.7.2-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэжээ.  Мөн Автотээврийн...

post thumbnail

МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын намын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ.  Албан бичигт тус газрын удирдлагуудын хугацаа дуусгавар болсон тухай дурдсан байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ы...

post thumbnail

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдуулна

УИХ-ын даргын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар батласан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын Бүлэг болон УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана. Мөн дараах ажлын хэсгүүдийн хуралдаантай -Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.0...