Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг Medee.mn тоймлон хүргэж байна

Д.Тулга / Улстөр

УЛС ТӨР

Улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй асуудал нь эцэг хууль болох Үндсэн хуулийн өөрчлалтийн асуудал байна.
Хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхисон. Гэсэн хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийг чуулганы танхимыг орхин гарснаас хойш хоёр дахь хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу хэлэлцэнэ гэснээр хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсад айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

image

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

image

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яам үүдээ нээлээ.

Албан ёсны айлчлалын дараа буюу 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлж, Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцсон юм.

Байнгын хороодын дарга нарыг томилов

image

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм. Байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталсан юм.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг 86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг 84.4 хувиар дэмжлээ.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Холливудын алдарт жүжигчинг Монголын Засгийн газар яллаа

image

Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй Монголын Засгийн газар шүүхдэлцэж ялалт байгуулжээ. 2014 онд Бэвирли хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кейж дэлхийд хоёрхон байдаг Алиорамус гэдэг үлэг гүрвэлийн гавлын ясыг 260 мянган доллараар худалдан авчээ. Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Манай улсын талд эргүүлэн өгөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажил жил гаруй үргэлжилж, Монголчууд энэ сард багтаан үлэг гүрвэлээ буцаан авахаар болжээ.

image

Б.Баттүшиг 15 түүнээс олон жил ял эдлэх нь

Монгол Улсын нэр нүүр болон явах учиртай дипломат ажилтнууд маш их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг саяхан гарсан. Тодруулбал өнгөрсөн сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгахад машинд нийт 70 кг, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж байсан юм.

Тагнуулын сургууль төгсөөд төд удалгүй дипломатчийн үүрэг гүйцэтгэн хилийн дээс алхсан Б.Баттүшиг ХБНГУ-ын хуулиар шийтгүүлэх нь тодорхой болсон. Тус улсын хуульд тухайн иргэн 5 гр түүнээс бага хэмжээтэй хар тамхи авч явсан бол ямар нэгэн ял шийтгэлгүй байдаг аж. Харин түүнээс их бол хуулийн дагуу ял шийтгэл оноодог юм байна. Маш их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг нарт хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноох нь. Мөрдөн байцаалтын явцад нэг бус давтан үйлдэлтэй, тэр бүртээ хэдэн кг хар тамхи зөөсөн болох нь тогтоогдох учир ялын хэмжээ нэмэгдэх аж.

Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр /2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн байна.

НИЙГЭМ

Нийслэл “Малын хашаа” биш хэмээн олон нийт шүүмжлэв

image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох байгуулагуудтай (Нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар) хамтран явган зорчигчийн болон авто тээврийн аваар осол ихээр гардаг, авто замын зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна. Нийт 4820м урттай хайс хашлагыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд зэрэг таван гудамжинд хоёр бригад гүйцэтгэж байна. Эдгээр хайснууд нь 2 талын гэрэлтүүлэгч цацруулагчтай, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү шинээр суурилуулж буй хайс хашлагын засвар, арчлалт үйлчилгээг УБЗЗАГ хариуцан ажиллах юм. Харин энэ ажил хийгдэж эхэлснээс хойш иргэд маш ихээр бухимдах болсон.Тэр ч бүү хэл энэхүү ажилд 720 сая төгрөг зарцуулсыныг иргэд эсэргүүцэн мэдээлэл хийж 200 сая төгрөгөөр хийх боломжтой гэж зарлав.

image

Тариад удаагүй 45 улиасыг нэг шөнийн дотор хугалжээ

image

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 8000 орчим мод бут тарьсан ч эхнээсээ хугарч гэмтэх тохиолдол гараад байна.

ОНЦЛОХ СУРВАЛЖЛАГА

"Солгой" жишгийг сурвалжилсан нь-Төрөх эмнэлэг 9, төрийн байшин 1 жил

image

Монгол Улсын төрийн гаж тогтолцоо бүтээн байгуулалтын ажилд хэрхэн нөлөөдөг талаар асуудал хөндөхийг хичээлээ. Одоогоос есөн жилийн өмнө Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар барихаар болсон. Гэвч хөрөнгө мөнгө дутуу гэх шалтгаанаар тус барилгыг найман жил “царцаасан” байдаг. Гэтэл хотын шинэ захиргааны барилгын ажил 2018 оны долдугаар сард эхэлж наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орох гэж буй нь төрийн гаж тогтолцооны илрэл юм. Өөрөөр хэлбэл дарга нар өөрсдийнхөө суух “ордон”-г ганцхан жилийн дотор ашиглалтад оруулж чадсан ч ард иргэдэд үйлчлэх эмнэлгийн төсвийн асуудлыг шийдэлгүй есөн жилийн хугацааг зарцуулсан нь тун харамсалтай.

БҮРЭН ЭХЭЭР НЬ :https://medee.mn/single/136219

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

MEDEE.MN САЙТАД НИЙТЛЭГДСЭН ОЛОН ЯРИЛЦЛАГААС ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН ХОЁР ЯРИЛЦЛАГЫГ ОНЦОЛЖ БАЙНА.

Б.Баатар: Дүү маань ЗГХЭГ-ын дарга гээд наадам найруулах боломж дахиад олдоогүй

..... -Та наадам найруулах хүсэлтээ хэдэн удаа өгсөн бэ?

-Би Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах хүсэлтээ илэрхийлж, Соёл урлагийн газарт хэдэн жил хүсэлт хүргүүлж байна. Гэвч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Энэ жил дахиад наадам найруулъя гээд хүсэлт өгөхөд танай дүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учраас боломжгүй. Ашиг сонирхлын зөрчил үүснэ гэсэн хариу өгч байна билээ.

-Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байсан үед танд наадам найруулах боломж олдохгүй нь ээ?

image

-Яг тийм. Гэхдээ хүсэлтээ дахин дахин өгөх болно. Хэзээ нэг цагт наадам найруулах боломж олдоод найруулах тэр үед хоёулаа бүр том ярилцлага хийж болох байх аа. Хэрвээ надад боломж олдвол гайхалтай шоу үзүүлж чадна.

БҮРЭН ЭХЭЭР НЬ: https://medee.mn/single/136144

Гаррет Вилсон: Эр хүний мөн чанар эмэгтэй хүнд хаалга нээж өгөхөөс эхэлдэг

image

.....-Та монгол орноор аялж байна уу. Дахиж очихыг хүссэн газар бий юу?

-Би нэг их аялаж чадаагүй. Гэхдээ Монгол Улсад олон жил амьдарсан учраас очиж үзсэн газрууд байлгүй яахав. Өнгөрсөн жил Өвөрхангай, Хэнтий гэсэн аймгууд руу аялалд явсан. Энэ зун ганц хоёр аялал хийхээр төлөвлөж байгаа. Цаашид баруун аймгуудаар аялж үзэхийг хүсч байна. Би Хөвсгөл рүү яваагүй бараг долоон жил болсон байна. Ахиад Хөвсгөл рүү явмаар санагдаж байгаа. Говийн аймгуудаар ажлын шугамаар уул уурхайн бүс нутгуудад очиж үзсэн. Харин одоо аялал жуучлалаар явж олон сайхан зүйлсийг харахыг үзэхийг хүсдэг. Монгол оронд очиж үзэхийг хүсдэг газар их байгаа.

-Та цаашид Монгол Улсад амьдарсаар л байх уу?

-Насан туршдаа амьдрахыг хүсдэг. Гэхдээ хагас жилд нь Монголд үлдсэн хугацаанд нь далайн эрэг дээр наранд биеэ шараад, компьютерийн дэлгэцний цаанаас ажлаа хийхийг мөрөөддөг. Яагаад гэхээр би өвлийн улиралд тийм ч дуртай биш.

БҮРЭН ЭХЭЭР НЬ: https://medee.mn/single/136110?fbclid=IwAR1voZZq0hgXhnQtc7X03PoO2SqP1wQt8a_wPr6r7jKxYrribKv_RLfNwTU

БОЛОВСРОЛ

Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Олон улсын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж хүн бүрт бий. Тиймээс та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол яг одооноос эхлэн нарийн төлөвлөгөө гарган бэлдэж эхлээрэй.

БҮРЭН ЭХЭЭР НЬ:https://medee.mn/single/136239


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.