МЭДЭЭ

Нийт 100133 мэдээ байна
post thumbnail

ОБЕГ: ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН, ЦАСАНД СУУСАН 27 ИРГЭНИЙГ ОЛСОН

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1-7 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурсан. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас: Гуравдугаар сарын 20-нд Дун...

post thumbnail

Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ӨМГӨӨЛӨГЧ Л.БАТТОГТОХ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛСӨН НОЦТОЙ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн даваа гаригт дахин цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа. -Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт сулласан. Та бүхэн шүүхээс хуулийн дагуу сулласан гэж мэдэгдэж байв. Гэтэл өнгөрсөн даваа гаригт буцаагаад хорьчихлоо. Шүүгч шүүгчийнхээ захирамжийг хүчингүй...

post thumbnail

Казах угсаатны 77 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч байна

Казах угсаатны Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Өнөөдрийн байдлаар Казах угсаатны: - 77.0 хувь нь Баян-Өлгий аймагт, - 9.0 хувь нь Улаанбаатар хотод, - 8.5 хувь нь Ховд аймагт, - 2.2 хувь нь Дархан-Уул аймагт, - Үлдсэн 3.3 хувь нь бусад аймгуудад амьдарч байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

post thumbnail

В.Путин: Хятадтай хийсэн хэлэлцээний үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн

Орос-Хятадын хэлэлцээний үеэр Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. "Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх тухай нэгдүгээр сард байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дай...

post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочилжээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо. Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм. Д.Багдаулет нь Өлгий с...

post thumbnail

Афганистанд хүчтэй газар хөдөлжээ

Афганистанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Пакистаны хойд нутагт хоёр хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Пакистан, Тажикистаны хилийн ойролцоо оршдог Афганистаны Журм суурингийн зүүн өмнөд хэсэгт 40 км-ийн г...

post thumbnail

Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх тавдугаар сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахынхаа өмнө Украины нийслэл Киев хотноо мягмар гарагт айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийд улс оронд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав. В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К...

post thumbnail

Япон Улсын Ерөнхий сайд Украинд айлчилна

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Украинд мягмар гарагт айлчилна гэж Засгийн газрын нэгэн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү айлчлал нь К.Фүмио Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас хойш нэг хоногийн дараа болох юм. К.Фүмио Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх төлөвтэй байна. Японы удирдагчийн...

post thumbnail

Эрдэмтэд хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авчээ

Японы биологичид лабораторийн хоёр эр хулганын эсээс эрүүл гөлчгий гарган авч чаджээ. Япончууд үүдэл эсийг бэлгийн эс болгон хувиргах арга дээр 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа юм.  “Энэ бол хөхтөн амьтны амьдрах чадвартай өндгөн эсийг эр эсээс гарган авсан анхны тохиолдол юм” гэж Кюшюгийн Их сургуулийн профессор Хаяши Кацүхико м...

post thumbnail

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралджээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ. АНУ, Япон зэрэг улсуудын хүсэлтээр даваа гарагт хийсэн хуралдааны үеэр Барууны орнуудын төлөөлөгчид БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн шүүмжилсэн байна. БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт Япон тэнгис рүү пуужин харва...