Гадаад мэдээ

Нийт 7252 мэдээ байна
post thumbnail

Францад маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураахгүй батлахаар болсныг мэдэгджээ

Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас санал болгосон хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүй батлахаар болсныг мэдэгджээ. Тэрбээр пүрэв гарагт парламентын доод танхим буюу Үндэсний хурлын депутатуудад хандаж үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Би...

post thumbnail

Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран алга болсныг илрүүлжээ

Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран ор сураггүй алга болсныг илрүүлжээ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Рафаэль Гросси гишүүн орнууддаа нууцаар мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулсан байна. Тус агентлагийн шинжээчид гуравдугаар сарын 14-нд шалгалт хийхэд ураны хүдрийн концентра...

post thumbnail

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алджээ

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алдаад байна. Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд бүсэд ширүүн бороо орсноос үер буужээ. Гамшгийн улмаас лхагва гарагт Адыяман, Шанлыурфа мужуудад олон хүн амь насаа алдаад байна. Нутгийн удирдлагууд 14 хүн эндсэнийг баталж, сураггүй болсон таван хүнийг хайж байна. ...

post thumbnail

Турк Украины үр тарианы гэрээг 120 хоногоор сунгахыг зорьж байна

Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар лхагва гарагт мэдэгджээ. “Бид гэрээний анхны хувилбарын дагуу хэлэлцээг эхлүүлсэн. Гэрээг сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Бид гэрээг хоёр...

post thumbnail

БНАСАУ Япон тэнгис рүү тив алгасагч баллистик пуужин харважээ

БНАСАУ өнөө өглөө тив алгасагч баллистик пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдээлэв. Энэ нь Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нар Пёньяны зүгээс учирч буй аюул заналтай холбогдуулан хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэхээр дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн цагийн өмнө болж байна. Тив алгасагч баллистик пуужинг Япон тэнгист 8:20 цагийн орчимд...

post thumbnail

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилий...

post thumbnail

АНУ-ЫН ТОМООХОН БАНК БОЛОХ SVB БАНК ДАМПУУРЛАА

АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор технологид төвлөрсөн Silicon Valley Bank (SVB) банкны үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь олон гарааны компаниудын зах зээлийг хааж, хувийн хөрөнгө босгох ажлыг илүү зардалтай болгосон тул SVB-ийн зарим үйлчлүүлэгчид мөнгөө татаж эхэлсэн байна...

post thumbnail

“Brent” газрын тосны үнэ 77 ам.доллароос доошилж унажээ

Лондоны "ICE" биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурчээ.  Арилжааны мэдээллээс үзвэл, тавдугаар сарын фьючерс үнэ 4.72 хувиар буурч, нэг торх нь 76.96 ам.доллар болсон байн...

post thumbnail

Олон улсын патентын хүсэлтийн тоогоор Хятад улс тэргүүлжээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) сүүлийн мэдээгээр 2022 онд БНХАУ-ын олон улсын патентын хүсэлтийн тоо анх удаа 70 мянгаас давжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүлж байна. 2022 онд дэлхийн нийт патентын хүсэлтийн тоо 278 100-д хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 0.3 хувиар өсжээ. Патентын хүсэлтийн тоогоор Азийн...

post thumbnail

Ойрхи Дорнодод "хүйтэн дайн” дууслаа

 Хэзээ ч эвлэршгүй дайснууд мэт хоорондоо сөргөлдөж байсан Саудын Араб, Иран хоёр 2016 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээн тогтоож, 25 жилийн өмнө байгуулсан эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүдээ дахин хэрэгжүүлэхээр тохиролцсон нь дэлхийн улс төрд дуулиан тарилаа. Тэр тусмаа “Ойрхи Дорнод дахь хүйтэн дайн” гэж нэрлэгдэх хүртлээ...