Гадаад мэдээ

Нийт 7990 мэдээ байна
post thumbnail

Ж.Байден, Ши Жиньпин нар нүүр тулан уулзах боломжийг судлахыг даалгажээ

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярилаа. Хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзахын ач холбогдлыг онцолж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахыг багууддаа даалгалаа гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүнээс гадна, хоё...

post thumbnail

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ. Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв. Цаашид хүүгий...

post thumbnail

БНАСАУ АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бэлэн байна гэж мэдэгджээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ “АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бүрэн бэлэн байна” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт Солонгосын дайн (1950-1953 он) дууссаныг ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгджээ. “АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд БНАСАУ бүрэн бэлэн байгааг дахин цохон тэмдэглэж байна” гэж Ким Жөн Ун мэ...

post thumbnail

Үр тарианы асуудлыг зохицуулах төв Истанбулд үйл ажиллагаагаа эхэлжээ

МОСКВА. /RT/. “Украины боомтуудаас үр тариа аюулгүй тээвэрлэх тухай харилцан ойлголцлын санаачилга” нэртэй баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Хамтарсан зохицуулалтын төв /ХЗТ/ Истанбулд үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгджээ.  ОХУ-ын шинжээчдийн сайтар бэлтгэгдсэн баг...

post thumbnail

ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна

НЬЮ-ЙОРК. /Аnadolu/. Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсоож болзошгүй байгааг шинжээчид эрс...

post thumbnail

“Парис-2024” олимпын наадмын уриаг танилцууллаа

ПАРИС. /TASS/. 2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа. “Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open” /үгчилбэл "Өргөн дэлгэр нээлттэй наадам” эсвэл "Хүн бүрд нээлттэй наадам"), фран...

post thumbnail

Европын Холбооны орнууд хийн хэрэглээгээ бууруулах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ

БЕРЛИН. /DPA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын төлөөлөгчид хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулах онцгой байдлын төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрлээ гэж DPA агентлаг дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, шинэ төлөвлөгөөг мягмар гарагт Брюссельд болох ЕХ-ны орнуудын Эрчим хүчний сайд нарын тусгай х...

post thumbnail

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

АНКАРА. /Anadolu/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ. Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг...

post thumbnail

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө

БЭЭЖИН. /Anadolu/. Хятад улс "Вэньтянь" лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.   Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр, лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3&rdquo...

post thumbnail

Япон улс ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч болзошгүйд түгшиж байна

МОСКВА. /interfax/. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдал Хятад, Оросын цэргийн харилцааг бэхжүүлэхэд хүргэж болзошгүй гэж Японы Засгийн газар Батлан хамгаалах яамныхаа жил тутмын “Цагаан ном”-д дурджээ. “ОХУ-ын хувьд Хятадтай улс төр, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдол нэмэгдэж магадгүй" гэж тайланд дурдсан байна....