Хууль

Нийт 16876 мэдээ байна
post thumbnail

Б.Агар-Эрдэнэ: Цэргийн албан хаагч нь Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөдөг болохоос аливаа нэг этгээдийн хувийн эрх ашгийн төлөө тангараг өргөдөггүй

Биднийг баяр наадам гээд баярлаж байх хооронд дахин нэгэн цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч 19 настай Н-ийг 2022 оны долоодугаар сарын 13-ны өдөр барилгын хажуугаас амиа алдсан байхад нь олжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулсан ч “Хувийн мэдээлэл гаргахгүй” гэдэг хариулт өгөв...

post thumbnail

АБГББХ: Хаврын чуулганы хугацаанд 25 асуудал хэлэлцэж, 7 хуулийн төслийг эцэслэн батлуулав

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэ...

post thumbnail

Ж.БОЛД: Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай

Монгол улсад Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.  Энэ үеэр арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд үг хэллээ. "Монголын төрийн цаг...

post thumbnail

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 643 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналта...

post thumbnail

Ломбардаас мөнгө зээлсэн бол...

Туршилтаар Иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Г.М нь гэрээний үү...

post thumbnail

Намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулган баяр наадмын өмнө хаалтаа хийлээ.  Хаврын чуулган ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөсөн юм.   2022 оны хаврын чуу...

post thumbnail

Гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол 102, 107 дугаарт мэдээлээрэй

Тулгар Төрийн 2230, 2231,  Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ихсэх шинжтэй байна. Иргэд та бүхэн хүчирхийл...

post thumbnail

"PLAYTIME 2022” -д оролцсон зарим уран бүтээлчдээс хар тамхи илэрлээ

"PLAYTIME 2022” наадам Гачууртын "Монгол Шилтгээн"-д 20 дахь удаагаа  болж өнгөрсөн. Тус наадамд 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэсэн юм. Харамсалтай нь уг наадмын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар...

post thumbnail

У.Золжаргал: Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргалтай ярилцлаа. -Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь хаана харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг вэ. Тус байгууллагад одоо хэдэн хүүхэд хүмүүжиж байна вэ? -Шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдлуудын ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад э...

post thumbnail

"Төрийн Хонжин" гэж хэн бэ?

«ТӨРИЙН ХОНЖИН» Монголын Зэвсэгт хүчинд гүйцэтгэх үүргээрээ онцгой байр суурь эзэлдэг олон офицер, ахлагч бий. Энэ удаа та бүхэнд Төрийн хонжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдыг онцолж байна. Төрийн хонжин гэдгийг энгийнээр тайлбарлавал Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын ой, Их Монгол Улс байгуул...