Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ

П.Урнаа / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч байв. Энэ хүрээнд явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.

Уг захирамжийн дагуу иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Сэтгэгдэл

:Дорж [66.181.190.205] 2019-02-15 02:47:02

БЗД-ийн 25-р хорооны Натур төвөөс урагш Нарны зам хүрэх чиглэлээр хийгдсэн явган замын ажил дуусаагүй ,олигтой юм хийгдээгүй шүү. Намар нэг хэсэг ордож байгаад хаячихсан. Ийм ажлын гүйцэтгэлийг хэн хянадаг,хэн хүлээж авдаг юм бол. Баахан мөнгө зарсан нэртэй 00 гүйцэтгэлтэй ажлууд яваад байна уу,үгүй юү? Хорооноос анхаардаг хариуцлагатан байна уу ? Мөн баахан хэрэггүй хашаануудыг журамлах, орон сууцны байшин бүр 2-3-аас доошгүй чиглэлээр зам гарцтай баймаар. Ганц чиглэлтэй зам гарцтай байшинд аюул нүүрлэвэл яах ч аргагүй бүгд түгжрээд дуусах шинжтэй. Газар хөдлөх,том хэмжээтэй галын аюул гарах,нуралт болохоор бол оршин суугчид яаж ч чадахааргүй байгаа нь илт байдаг. Хот удирддаг эрхүүд анхааралдаа авна уу

оршин суугчид [182.160.37.150] 2019-02-15 02:46:40

хүнсний 20 мөнгөн завьяагийн баруун талд залгасан өргөтгөлийг буулгана уу? өчигдөр нэг хүүхэд приуст шүргүүлчихлээ. олон жил аюул учруулж байна.

Зочин [64.119.21.5] 2019-02-15 02:09:39

машины зогсоол маш хэрэгтэй байна даа.ялангуа бичил хавьд

Bolor [202.9.42.32] 2019-02-14 17:18:26

Hebleliin hvreelen yabgan hvnii zam haasan mashini zamaar yabdag hvndreltei tsahilgaan tvgeeh orohdoo bolgoomjtoi yabaarai ene hesgiin yabgan hvnii zam cholooloorei

Зочин [182.160.33.158] 2019-02-14 15:35:55

зам чөлөөлнө гэж байхад мөнгө иднэ гээд байгаа яадаг эргүү баас вэ? танай салга батүүл л мөнгө учиргүй идсэн.

Зочин [202.126.89.41] 2019-02-14 09:44:26

Бас нэг мөнгө идэх арга санаачилжээ

Иргэн [203.91.118.180] 2019-02-14 09:16:19

УБ хотод байгаа барилга авсан ч бариагүй байгаа газруудын бүх зөвшөөрлийг цуцалж зам_ машины зогсоол болгох хэрэгтэй, мөн Үндэсний Түүхийн музейд Богд ууланд сайхан том газар олгож шинээр бариулах, хуучин газарт олон давхар автомашины үнэгүй зогсоол барих саналтай байна, иргэдээ дэмжээрэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.