Улаанбаатарын өвлийн наадам өнөөдөр эхэлнэ
Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэх, жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд сурталчлах зорилгогоор зохион байгуулж буй Улаанбаатарын өвлийн наадам өнөөдөр "Скай Резорт" цогцолборт эхэлнэ.
Маргааш 19.00 цаг хүртэл үргэлжлэх тус наадмын үеэр мөсөн сурын харваа, мөсний шагайн харваа, снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Мөн цана, параглайдинг болон рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн болно.
Тэмцээнүүдэд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид оролцохоор бүртгүүлжээ.
Сэтгэгдэл