Булган аймагт гарсан ойн түймэр унтраагүй байна

У.Уранцэцэг / Орон нутаг

Энэ сарын 25-ны өдрийн 16:10 цагт Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Чулуут” гэдэг газарт ойн түймэр гарсан байна. Галын дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, нэг автомашинтай гал түймрийн голомт руу явсан байна.

Мөн нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Хилийн 286 дугаар ангийн гурван алба хаагч, тус сумын нутгийн захиргааны байгууллагын зургаан албан хаагч, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны таван албан хаагч, нийт 38 хүн, таван автомашинтай, гурван морьтой дайчилж, 26-ны өдрийн 01:10 цагт Хилийн 286 дугаар ангийн дөрөвдүгээр заставд очжээ. Улмаар өнөөдөр өглөө 08.00 цагт ойн түймрийн голомт руу явсан байна. Одоогоор ой хээрийн түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд онцгой байдлын алба хаагчид ажилласаар байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.1] 2019-03-26 09:54:03

Тэгээд онцгой байдлын албан хаагчид нь ажлаад бусад төрийн албан хаагчид нь ажиллахгүй хараад суугаад байгаа юм уу...38 хүн бүгд л ажиллаж байгаа байхдаа.Жаахан бодож бичвэл яасан юм бэ сэтгүүлчээ

Зочин [64.119.16.67] 2019-03-27 00:25:24

Ерөнхийд нь нийт хүмүүсийг онцгой байдалд ажиллаж байгаа болохоор онцгой байдлынхан гэж байгаа байлгүй дээ. Нэг юм бичихгүй бол болдоггүй юм уу хаашаа юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.