ӨНӨӨДӨР: Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
11 дүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Сэтгэгдэл