Өчигдөр таван хүн угаарын хийн хордлогод оржээ
Угаарын хийн хордлогын дуудлага багасч байгааг холбогдох албанаас онцлож байгаа. Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд хоёр хүүхэд, гурван хүн сайжруулсан шахмал түлш түлж байгаад угаарын хийн хордлогод оржээ.
Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орж байгаа аж. Мөн галлагаагаа буруу хийснээс болж угаартаж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа зэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Amaraa [66.181.161.107] 2019-11-17 13:42:51
Hiin dohiolol unegui suuriluulj ugch ard irgedee bolzoshgui ayul gamshig.s awarna Ged surjigneed bsanAMARS A IHAN bugdiin awaad gertee joorolsonuu
Зочин [1.25.49.108] 2019-11-17 11:56:11
Medee site muu bna daa. Ugaartahgui arga deer tuslamaar baina. Archaagui humuus l balarna daa
Гадаадын хэд хэдэн улс сайн шаардлага хангасан гэсэн байна [66.181.184.195] 2019-11-17 08:20:29
Түлж болохыг зөвшөөрсөн байна
Зочин [202.9.43.136] 2019-11-17 06:47:46
Угийн хэнэггүй дээр залхуу нь ихэдсэн Улаанбаатарчууд утаандаа хайртай юм байхдаа. Галаа түлж чадахгүй, зуух яндангаа хөөлөхгүй, зай завсарыг бөглөхгүй байж л нийх угаартлаа гээд байх юм. Хэний төлөө амьдарч байгаа юм.нийслэлээс өөр газар амьдарч болно. Мөн шахмал нүүрс түлэхгүй байж болно.
Зочин [202.9.43.97] 2019-11-18 00:16:04
Тийм шүү
Зочин [66.181.161.62] 2019-11-17 06:40:24
Энэ шахмал тулшийг буруу хийсэн.Олон хун хордох эрсдэлтэй ХОРТОЙ ХИЙ ИХ ЯЛГАРУУЛЖ БАЙГАА
Зочин [202.126.89.11] 2019-11-17 06:30:22
Дахиж шалга
Зочин [103.212.119.237] 2019-11-17 06:15:49
Хүмүүсийн угаартсан шалтгааныг буруу галалгаанаас болсон гэх байна . миний бодлоор шахмал түлшийг хэлбэржүүлээд барицалдуулж байгаа бүтээгдхүүний найрлагыг дахин хянаж үзэх хэрэгтэй байх
Зочин [202.126.88.137] 2019-11-17 06:31:24
харин тийм шүү тэр барьцалдуулах бодьс л их ноотой байна бид ч хятадын 50 , 60 аад оны үед л амьдарч байна даа хөөрхий