Махны үнэ буурч, ногооны үнэ нэмэгджээ

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн судалгааг танилцуулдаг. Судалгаанаас харахад өнгөрч буй долоо хоногт махны үнэ тодорхой хувиар буурсан байгаа бол хүнсний ногооны үнэ бага зэргийн өсчээ. Харин гурилын үнэ тогтвортой байна.

Махны дундаж үнэ

2020 оны 01 дүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8082 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10017 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 530 төгрөгөөр (5.0%), үхрийн цул махны үнэ 359 төгрөгөөр (2.9%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.9%), харин хонины цул махны үнэ 90 төгрөгөөр (1.1%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2020 оны 01 дүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Бөмбөгөр”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны нэгдүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.6 хувиар өсч 1425 төгрөг, байцай 1.3 хувиар өсч 1462 төгрөг, сонгино хятад 0.8 хувиар өсч 1336 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.


Сэтгэгдэл

xvn [66.181.161.8] 2020-01-14 01:29:44

Maxnii vne ondor baixad yu buusan gj maxniixaa vniig buulgach Maxinii xudaldaachid duraaraa maxnii vnee nemeed ard irged awch chdaaxgvi bxad chni yagaad iim xuwia bodson ashig sorirxoltoi xvmvvs baidag bnaa Ard irgdesee asuugachgvi bj maxnii vneeye nemeed xvsneerei airaal xeterxii ymaa

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-13 04:24:14

ene husnegtees bi gants ch shirheg buusan yum olj harsangui!! Sar saraar n harval bainga ussun baina, Uchigduruus unuudriin dotor 156 tugruguur buuh bol buult bish shdee malnuudaa, margaash butsaad 200 tugruguur nemegdene.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.