ЭНЭ ӨДӨР: Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой тохиож байна

Ц.Анударь / Нүүр

Одоогоос 39 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол хүн, Монгол Улсын сансрын нисгэгч сансар огторгуйд ниссэн тухай мэдээ дэлхий даяар цуурайтсан түүхэн өдөр билээ.

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар энэ өдрийн 14.58 цагт хуучин ОХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас 1981 оны III сарын 22-ны өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд ниссэн юм. “Союз-39” хөлгийн баг эх дэлхийгээ 124 удаа тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд дэлхий дээр амжилттай газардаж байсан билээ.

Дэлхийн улс орнуудаас Монгол Улс сансрын нисгэгчээ эх дэлхийгээс нисгэсэн 10 дахь орон болж, сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн бөгөөд монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдлын нэг юм. Сансрын нисгэгч, Монгол Улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтөний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:23:05

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:23:04

Зочин [64.119.23.91] 2020-03-23 07:53:40

Оросын ард түмний дэмжлэг, буяныг мартаж боломгүй. 29 жилийн дараа сансарт нисэх бэлтгэлтэй хүн ч төрсөнгүй, монголыг дэмжин сургах орон ч алга, төр нь ч хүнээ бэлдэх бодлого алга даа

Зочин [66.181.161.41] 2020-03-24 09:00:23

Тэр vеийн Монголын билэг тэмдэг болсон Ж. Гvррагчаа баатартаа урт наслахыг ерQQe!!! Сансраас газардаад буух бvхээгнээс инээгээд хел дээрээ гарч ирдэг нисэгч vvнээс емне байгаагуй гэж зурагтаар ярьж байсан шvv.!!! Энэ нь бидэнд нэг л зvйлийг хэлээд байгаа юм шvv!

Жирийн иргэн [66.181.169.70] 2020-03-23 01:44:39

САНСРЫН НИСГЭГЧ АХАА САЙН ЯВААД ИРЭВ ҮҮ САРАН НАРАН 2 ТОЙ СААТАН УУЛЗААД ИРЭВ ҮҮ....АГУУ АГУУ САНСРЫН НИСГЭГЧ ГҮРРАГЧАА....САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙГ ЕРӨӨЕ.

Ж. Борхvv. Улаанбаатар хот [66.181.161.41] 2020-03-24 09:20:04

Тэр едер автобусны нvvрэн дээр сансрын нисэгчдээ баяр хvргэсэн лоозун хадчихсан, олон тvмнээрээ баяр хеертэй, нvvрэндээ инээмсэглэл тодруулсан тун гойд едер байсан. Хvмvvc нь тогтуун тайван, сэтгэл хангалуун, vнэн сэтгэлээсээ баярлаж тvvнээ хеделмер бvтээлээрээ харуулдаг, надаар нийт олон дутна-нийт олонгvйгээр би оршиж чадахгvй гэж боддог байв. Амьдрал дотроо, газар дээрээ байж дээ . Одоо бол газраас тэртээ дээр агаарт хевж л амьдрах болж... Удахгуй газарт бууж зев сайхан амьдарцгаах болно доо

ИРА [66.181.189.216] 2020-03-22 22:40:37

39 ЖИЛ БОЛЖЭЭ. ХОЙТОН 40 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЕ ДЭЭ.

Зочин [103.229.120.86] 2020-03-22 13:16:25

Тэр мөч монгол даяар баярын чимэг зүүгээд сүртэй байсан шүү.би до хц алба хааж байлаа.анх до аймагт айлчилахад хошууч гомбосүрэн даргатайгаа угтаж гар барьж зурөгаа татуулж байлаа.та нарт баярын мэнд хүрэгэё.одоогийн хүүхдүүдийн комёнтыг уншиж байхад ниссэн үнэн юмуу ч гэх шиг...ном уншцгаа толгой. Хоосон яана даа харамсалтай оюуны. Хоосрол эмэгнэл.....

Зочин [194.228.32.27] 2020-03-22 17:35:44

Тиймээ эрхэм ноён оо,

Zochin [109.88.168.40] 2020-03-22 09:33:05

Mongol tymnii baxarxal bolson saixan xyn dee,bishirch xyndelj yavdag xymyysyydiin maani neg,tand eryyl enx,urt udaan naslaxiin olziitei erooliig devshyylie !

Зочин [103.57.94.151] 2020-03-22 08:49:08

Энэ өдөг монголын түүхэнд мөнх орших .хэлэгдэж ярьж байх хамгийн сайхан үэ шинээр төрсөн хүүхэдээ үйлдвэрлэж буй бараа бүтээгдхүүнээ нэрлэж бүгд өөрөө сансарт нисэж яваа юм шиг л байждээ олон сайхан дуу гарч ёстой сайхан мэдрэмж төрж байлаа тандаа эрүүл энхийг хүсий

ccc [192.82.73.145] 2020-03-22 07:41:22

Тэр өдөр ёстой монголын ард түмнийг огшоосон өдөр болж билээ. Дараачийн 1 огшоосон өдөр бол Түвшинбаяр олимпийн аварга болсон өдөр гэж боддог. Сансарын нисэгч Гүррагчаа, Ганзориг нартаа энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх байж урт удаан амьдарч монгол түмнээ баясгаж яваарай гэж ерөөе. Та хоёртоо болон хань ижил, үр хүүхдүүдэд нь аз жаргал, сайн сайхныг хүсье.

Зочин [202.9.40.24] 2020-03-22 07:05:44

Энэ дэлхий дээр хэдэн улс байдаг билээ.Тэрнээс нь хэдэн улс сансарт хүнээ илгээсэн билээ

Зочин [103.57.93.173] 2020-03-22 11:13:23

Сансарт ниссэн юмуу,Сансарт нисгэсэн юмуу..

Zochin [211.36.145.73] 2020-03-22 06:56:03

Yag nissen uu? Harsan hun bii yu?

Зочин [66.181.168.81] 2021-03-22 07:39:08

бүүр солиорчиж

Зочин [172.58.45.45] 2020-03-22 21:28:10

Omhii sheesnii alchuur mine dee yaandaa

Зочин [202.9.40.24] 2020-03-22 07:08:56

Өмхий орк минь амьтны хараал идэж үхэж далдрах болтугай.Аян замдаа сайн яваарай тамд очихийн өлзиитэй ерөөлийг өөд өбд нь өргөн дэвшүүлэе

Зочин [117.111.15.129] 2020-03-22 06:17:17

Uneheer saihan uil yvdal bolsoon

яг тэр мөчийг эргэн дурсахад [202.126.88.68] 2020-03-22 04:38:30

одоогоос 39 жилийн өмнө яг энэ өдөр энэ Ням гарагийн орой УБ-ын цагаар 22,57 минутанд монгол хүн анх сансарт нисч байж билээ. Гэхдээ ниссэнийг нь монгол орон даяар 1,30 цагийн дараа мэдсэн. Тэр жилийн 3 дугаар сарын 21-ны Бямба, 22-ны Ням гарагийн орой телевизээр хуучнаар ЗХУ-ын уран сайхны "Сэтгэлд хоногшсон бүсгүй" нэртэй 2 ангит уран сайхны кино гарах ёстой байсан боловч 21-ий Хагас сайны оройгоос "Хаврын 17 учрал" кино гарахаар нь хүмүүс гайхсан. Яасан юм бол, уг нь өөр кино гарахаар зурагтын мэдээн дээр байсан гээд эргэлзээд эхлэсэн. Маргааш нь Хаврын 17 учрал кино үргэлжлүүлж гараад л. Нэг хоёрдугаар анги гараад дуусар байтал бүр үргэлжлүүлж гараад байхаар нь үзээд сууж байтал гэнэт шуурхай мэдээ гарч телезикийн нэвтрүүлэгч Д.Нарантуяа анх Монгол хүн сансарт ниссэнийг монголчууддаа дуулгасан. Байконурын сансрын буудлаас олон улсын сансрын нислэгийн баг хөөрлөө.Хөлгийн дарга шинжлэн судлагч БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэж зарлахад өөрийн эрхгүй сэтгэл догдолж байж бил

Зочин [66.181.161.80] 2020-03-22 04:33:59

en bol amjilt

Zochin [66.181.181.19] 2020-03-22 03:55:50

Saihan


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.