Бичигт боомтод баригдсан ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын бэлэн байдал хангагдаж ашиглалтад хүлээн авлаа

Ц.Анударь / Нүүр

Аймгийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/253 тоот захирамжаар томилогдсон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Тагнуулын хэлтэс, Автотээврийн төв, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Бичигт боомтод ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17-04-024/27 тоот 15 заалт бүхий зөвлөмж болон бусад чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг “Сүхбаатар аймгийн Бичигт хилийн боомтоор (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулан газрын тосны экспортлох үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдсэн.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах шаардлагатай хүн хүч, ариутгалын бодисын нөөцийн судалгааг гаргаж хүн бүрт хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилсан.
3. Хилийн нэвтрэх цэгт сэжигтэй болон эрсдэлтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрны бэлэн байдал хангагдсан байна гэж тус тус дүгнэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.33] 2020-04-13 08:11:32

Ариун цэвэр хадваргүйжүүлэлтийн байгууламж юмуу! Ёстой нохойн баас байна даа! Хэдэн төгрөгөөр барьсан юм бол доо!! Тал мөнгийг нь идэж уугаад цохисон доо! Хянаж шалгадаг газар байдаг юм болов уу? Лав л насгүй,нэг ширүүхэн салхинд хийсэх байгууламж байнаа! Ядарсан хүний хувийн гараж шиг улсын хилийн хянан шалгах байгууламж гэхэд хөөрхий дөө малчин хүн ч иймэрхүү юм барихаа больсон шүү дээ!!

Монгол [202.126.89.40] 2020-04-12 15:19:52

1.Хил гаалийн холбогдолтой барилга байгууламж хамгийн шилдэг нь байх хэрэгтэй хөрөнгө мөнгө харамлаж болохгүй улсын үүд хаалга одоо цагт хилээр гадаад дотоодын хүмүүс маш их явдаг болсон ,гадаад гарна шил толь манайх бишээ. 2 хилийн цэргийн албан хаагчдын хувцас ,чанартай маш гоё цэргийн хувцас .3 хилийн цэргийн хаагчдын техник хэрэгсэл.хамгийн сайн үзэмтэй машин унах хэрэгтэй . баярлалаа

Зочин [202.179.26.1] 2020-04-12 03:17:40

өчнөөн мөнгө төгрөг ордог нэг хилийн боомт түр пункт гээд хийж байгаа юмаа хараач ээ,ямарч арчаагүй юм бэ дээ,трубагаар тулчихсан ч байх шиг хохохохо

Зочин [202.55.188.91] 2020-04-11 11:51:14

Түр пункт байхдаа ч яахав. Нөгөө Ховд хэлний дүрэм яасан бэ? Тэгээд энэ хийсэн юмыг нь хараад байгаарай. Хошного чихэж байгаа биш дээ ямар. Үүнээс өндөр тэрэг ирвэл яах юм болж байна аа? Хэчнээн түр ч гэсэн арай ч ингэж халтуурдаж болохгүй биз дээ? Онцгой байдал нэрээр татварын мөнгөөр ингэж гараа угааж байх гэж. Тэр Хятадууд 7 хоногт бүхэл бүтэн эмнэлэг барьж байхад 2 сар ухнатаад манайхны хийсэн юмыг хар. Хошногоо хошного. Олигтойхон жорлон ч үүнээс дөнгүүр харагдана.

Зочин [172.58.143.8] 2020-04-12 13:06:58

Tiim bna araichdee

Хариу [202.131.243.190] 2020-04-12 06:25:11

Өөрөө хийхгүй байж битгий шүүмжил, хөрөнгө мөнгө нь хурдан шийдэгдэхгүй, бага төсөв байгаад тэрэндээ таарсан юм л хийгээ биз. Чи ганц юм боддог нь биш өөр өндөр машин ирэхгүй л гэж тооцсон биз

Зочин [202.179.26.1] 2020-04-12 03:18:11

чухам үнэн

Zochin [176.189.88.83] 2020-04-11 12:03:48

Heleed yuhev ee .tegeed ene hsen yumniihaa zurgiig taviad ichdeggii yumuu..mal n saravch bish dee.novshnuud yum daa

MOGEUH [202.55.188.86] 2020-04-11 10:44:40

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.