ХҮҮХДИЙН БЭЛГЭНД САХАРЫН АГУУЛАМЖ ӨНДӨРТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХООС ТАТГАЛЗЪЯ

Aдмин / Нийгэм

Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу.

Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.

ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг.

Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.161] 2023-05-30 06:04:50

Tsagaa tulahaar bygd avdag .huu hamdag.hyyhed durtai yym chin.bayarladag yum chin,gants udaa geed l.bi ch bas((

Иргэн [192.82.82.166] 2023-05-29 10:58:49

Сахар хор шүү.

ЗОЧИН [202.9.41.22] 2023-05-29 10:53:26

ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ ДЭЛГҮҮРҮҮДЭЭР БООСОН БЭЛЭГ АВААД ХЭРЭГГҮЙ ,,,,,,мэдээж хугацаа нь дөхсөн дууссан гардаггүй хэдэн ч сар жил лангуун дээрээ шороонд дарагдсан аа л бооно биз дээ ,тиймээс авахгүй байсан нь өлзий болно ооооооооо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.