ХЯТАДЫН ЭРДЭМТЭД ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

Aдмин / Шинжлэх Ухаан

Хятадын эрдэмтэд өндөр хурдтай Квант түлхүүр хуваарилалт/QKD(Quantum Key Distribution/QKD) технологийг ашиглан 1002 км урт шилэн кабелиар өгөгдөл дамжуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Өмнө нь ийм технолог ашиглан мэдээлэл дамжуулсан хамгийн хол зай 830 км болж байв

Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Жинаний Квантын технологийн хүрээлэн, Шанхайн микросистем, мэдээллийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд секундэд 0.0034 бит хурдаар мэдээлэл дамжуулсан гэж мэдэгдсэн байна. Тэдний ололт амжилтын тухай нийтлэл “Physical Review Letters” сэтгүүлд нийтлэгджээ.

Сүүлийн жилүүдэд уламжлалт электроникт суурилсан холбоо харилцааны сонгодог системүүд хүчин чадлынхаа хязгаарт тулаад байгаа юм. Тиймээс дэлхийн эрдэмтэд физикийн өөр зарчмуудад тулгуурласан төхөөрөмжүүдийг судалж, хөгжүүлж байна.

Тэдгээрээс хамгийн ирээдүйтэй чиглэл нь оптик диапазоны цахилгаан соронзон долгионыг ашиглан дохиолол үүсгэх, дамжуулах, боловсруулах арга замын фотоникийн салбар юм. Одоо фотоникийн цар хүрээ нэлээд өргөжиж, хэт өргөн зурвасын богино долгионы дохиог (радио фотоник) үүсгэх, дамжуулах, боловсруулах системүүд, түүнчлэн өгөгдөл дамжуулах, боловсруулах квант системүүд (квант фотоник) бий болоод байгаа билээ.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.