Зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана

Aдмин / Нийгэм

Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ.

Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах "Эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргах ажлыг эхэлж байна. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Иймээс үүнийг шийдэх нь нэн чухал. Мөн иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Дөрвөн амны иргэдтэй төлөвлөлт хийж байгаа компани өнгөрсөн жилээс уулзаж, мэдээлэл өгсөн. Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг татах асуудал бол бий. Шавивланд 2500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр өртөж байгаа. Иргэдтэй уулзахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн" хэмээв.

Шадивлангийн иргэд орц, гарц гаргах ажил өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Энэ бол зусланд нэн зайлшгүй хийх шаардлагатай ажил. Гэвч иргэд кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц гаргах гэхээр зөвхөн өөрийн эрх ашгаа бодож дэмжихгүй, эсэргүүцэх тохиолдол байдаг гэдгийг хэлж байлаа. Мөн нийт иргэдийн эрх ашгийг харгалзан, орц, гарц гаргах ажилд идэвхтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалсан юм.

Ташрамд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Бахархал [103.161.242.73] 2023-06-15 11:17:20

Ямар ч олигтой мэдээлэл алга. Зуслан төлөвлөлт, зам талбайн зохион байгуулалтыг төрийн байгууллага хийгээд байгаа юм уу, компани хийгээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Жаахан тодорхой болгооч, иргэд хаашаа хандахаа мэдэхгүй, ямар орц гарц хаагуур гаргах гэж байгаатай танилцаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болмоор байна

Зочин [64.119.20.11] 2023-06-14 21:49:55

Үхэр монголчууд тэнэг учраас ийм л байна

Zochin [202.55.188.107] 2023-06-14 20:41:42

Зам гаргаж аваад ууланд гарч архи ууж, тамхины галаар түймэр тавьж, мод усанд хоноглож, энд тэндгүй бие засаж, байгаль орчин минь бохирдох юм бна гэж сэтгэл зовж бна.Зөрчилтэй хэсэгт нь чөлөөлөлт явуулах нь зөв.Түүнээс дур мэдэн уул , усанд очих газрыг нээгээд бвал байгаль орочинд маш сөрөг нөлөө болно арна

Зочин [202.55.188.107] 2023-06-14 20:47:02

Билгүүний энгэр, Сэлбэ гол дагуу хоноглож , ил задгай бие засаж, хогоо хаяаад явдаг маргааш нь тэдний бие зассан газарт нэг нь майхнаа барьж хоноглодог маш замбараагүй бна.Жаахан шаардвал элдвээр хэлнэ хэцүүдээ.Нэг сайн санаат нь Сэлбэ голоо тойруулаад хашаа татсан чинь буулгачихсан...

Хайран байгаль орчиныг оркууд өаллаж байгаа нь үнэн!!!!!!Баас шээс идсэн уусан хоол ундны хог архи [66.181.177.46] 2023-06-14 19:45:33

Хайран байгаль орчинбг оркууд зугаалж хайр найрны зам гаргаж ногоо ургахгүй болгож уулын орой лээ хүртэл машигтайгаа гарч аалзны тортшиг зам болж ужлнууд ногоогүй халзархай хогтархины шилээр дүүрэн арай дэндэж байна!!!!!Тэрэожийг хамгаалахгүй бол хогын цэг боллоо!!!!!БОХЯ—гэж томтгазрыг хариуцсан сайд ажилаа хийгэнчээ!!!!!Энэ оркудын явах замыг зааж өг!!!!!!Зам гараагүй уул гэж баыхгүй болллоо!!!!!Сайдаа!!!!!!Хүмүүсээ удирдаж ажилаа Хийгээчээ!!!!!Тэрэлж сүйрлээ!!!!!Та гар өөрсөдөа оролцдог юм биш биздээ!!!!!

Зочин [202.9.46.242] 2023-06-14 17:42:27

Хайран ногоон байгаль оркуудын угаадас шээс баас хог хаягдалд утаанд бохирдож сүйрлээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.