Үхэгсэд "өөрсдөө буруутай"

Aдмин / Нийгэм

Сүүлийн таван жилийн судалгаагаар улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдэж, 500 орчим хүн амь насаа алдсан байна. Өнгөрсөн онд л гэхэд зам тээврийн ослын улмаас 57 хүүхэд эндсэн бөгөөд үүний 51 нь орон нутгийн замд амь насаа алдсан. Үнэхээр аймаар биш гэж үү? Юун коронавирус, цар тахал. Цөөхөн Монголчууд ингэж үй олноороо үхэж байхад яагаад нэг ч дарга, сайд дуугарахгүй, тоохгүй байгаа юм бэ? Хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Төрсөн эхийг өвлийн хүйтнээр шаахайтай гаргасан гээд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан үе саяхан биз дээ. Үүгээр жишээ авбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та, мөн ТЦА-ны удирдлагууд ажлаа хийж чадалгүй ганцхан жилийн дотор 50 гаруй хүүхдийн аминд хүрчихлээ гэж бодоод хариуцлагаа хүлээх ёстой бус уу!!! Эсвэл үхэгсдийн өөрсдийнх нь буруу гээд орхиж байгаа юм уу? Мэдээж жолооч буруутай. Тэд өөрсдийнхөө бас гэмгүй мөрөөрөө яваа хэн нэгний амьдралыг сүйрүүлдэг "малнууд". Бүгд тийм биш л дээ дүрэм зөрчдөг зарим жолоочийг хэлэв. Эдний ухаангүй, буруу үйлдлээс болж олон хүн эрэмдэг болж, амь насаа алдаж байна. Үүнийг тэдэнд яаж ойлгуулах вэ? Ингэж торгож, уриа лоозон гаргаж, нөлөөллийн нэртэй, муу ёрын ухуулга явуулаад үр дүнд хүрэхгүй гэдэг нь харагдлаа. Энэ ажлаас чинь хойш олон хүн амь насаа алдаа шүү дээ. Мунхаг жолооч нарт чанга хууль дүрэм л нэгийг бодогдуулна. Үгүй бол ар гэрийнхнээс нь нэг хүн үхэж байж тэд ухамсарлана. Хамаатных нь нэг хүн үхэг гээд салбарын яам, ТЦА хүлээгээд суух уу? Үгүй бол хууль цаазаа чангатга. Хүний алтан амнаас үнэтэй зүйл гэж энэ хорвоод үгүй.

Ташрамд хэлэхэд ТЦА, урьдчилан сэргийлж байна, шалгаж байна гэх нэрийдлээр машины ажиллахгүй байгаа нэг муу гэрэл, дохио, дугаарын хязгаарлалттай машинтай хөөцөлдөж, торгохоо урьтал болгож, ажил хийдгээ болимоор юм. Цаана чинь хүмүүний эрдэнэт амь орон нутгийн замд эрсдээд байна шүү дээ. Тэнд бодлого боловсруулж, та нар тэнд ажиллаж болохгүй юу. Танай албанаас хэдэн хүн томилолтоор, нэмэлтээр орон нутагт ажиллаж байна вэ? Ядаж аялал зугаалгын үеэр суурин газаргүй газарт 100 км тутам пост гаргаж хяналт, шалгалтаа өндөржүүлж болохгүй юм уу? Хэрэгтэй, хэрэггүй баахан самбар гаргаж, зураг зурж байхаар тэр мөнгөө ажилчдадаа өгч орон нутагт томилолтоор ажиллуулбал арай илүү үр дүн гарахгүй гэж үү? "Техник, технологи хөгжиж байна. Суурин газарт камер байрлуулаад тухайн жолооч замд цагт хэдэн км хурдтай явсныг нь дараагийн суурин дээр тогтоодог болно, бид ингэж орон нутгийн замыг хяналтдаа авна" гэж хэлээд хэдэн жилийн нүүр үзлээ.

Техник технологийн хөгжил чинь цагт 80 км цагийн хурдтай дүрмээрээ яваад гүйцэгдэхээ байлаа. Гэтэл манай ТЦА хөдөлдөггүй ээ. Хөдлөхөөрөө 10 км цагийн хурдтайгаар урагшилж, таван жолооч торгож, төсөв бүрдүүлнэ. Ийм л байгаа шүү дээ яс юман дээр. Нэмж хэлэхэд чанаргүй, чадваргүй жолооч бэлтгэдэг жолооны курсуудыг цөөлмөөр байна. 2022 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээд 400 гаруй жолооны курс сургалт явуулж байна гэсэн судалгаа байдаг. Үүний 154 нь нийт 71 салбартайгаар Улаанбаатарт байдаг бол 175 жолооч бэлтгэх сургалтын байгууллага орон нутагт ажиллаж байна. Эд нар бас л мөнгө харж, ажлаа явуулдаг "өөдгүй гарууд". Тэднээс хариуцлага нэхмээр байгаа юм. Үүнийг хэлэхийн учир юу вэ гэвэл та нарын үр дүнгүй унхиагүй ажил, мунхаг жолооч нарын хар гайгаас болж олон мянган гэмгүй иргэний амь нас сүйдээд байгаа юм.

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-09-07 11:23:53

Буруу жолоотой тээврийн хэрэгсэл хөдөө замд хамгийн их осол гаргаж байна, машины араас гэнэт гарч гүйцэж түрүүлэх ухаангүй үйлдэл гаргагчид энэ их осол аваарын эзэд байгаам,,,

Монгол [202.55.191.194] 2023-09-07 11:16:09

Жолооны курсын багш гэж хотод байтугай хөдөө ч машин барьж үзээгүй нөхөр жолооны сургалт хийгээд байхаар яаж зөв чанартай сайн жолооч төрөн гарах билээ, ийм багш нэр зүүсэн эргүү мэдрэмжгүй нөхдүүд яг өөртэйгөө адил эргүү малууд бэлтгээд байгаам шүү, Жолооч бэлтгэх сургалтыг нарийн шалгуур цэнцүүрт оруулах хэрэгтэй

зочин [192.82.66.136] 2023-09-04 14:23:47

Эвдэрсэн гэж хэлээд ямбии машинаа бараг л зам дээр тавьчихаад ард нь ганц гурвалжин тавьчих сэтгэлгүй. Гурвалжин байхгүй бол чулуу шороо ч болтугай овоолж тавиад араасаа ирж яваа жолооч нарт анхааруулдаггүй жолооч нэртэй, сэтгэлгүй, ухамсаргүй эргүү малнуудыг яах вэ. Хичнээн хүнийг амь нас, эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироож бнаа. Ийм хүмүүст ямар арга хэмжээ авах вэ та минь ээ. Үнэхээр харамсалтай байнаа. Ийм хариуцлагагүй хүмүүсээс болоод Хайран сайхан залуу хүмүүс бурханы оронд явчихаар үнэхээр харамсаад харамсаад барашгүйнээ

Зочин [66.181.160.90] 2023-08-31 05:57:23

Холын замд өглөө эрт үү амарсан үедээ гарч бай. Мөн 60 км цагаас бага хурдтай явбал осол бараг л гарахгүй дээ.

Bike [203.23.199.253] 2023-08-28 08:46:25

Эвдэрхий зам, буруу рультэй машинуудаа цэгцлээд дараа нь иргэдээс хариуцлагаа нэх. Аюулгүй зорчих боломжийг нь бий болгож өгөх нь эрх баригчид төр засгийн зөв бодлого юу юунаас илүү чухал байна.

Эргүү засаг [64.119.30.83] 2023-08-23 14:23:18

Сүүлийн үеийн машины хурд, хүч чадал илүү болсон. Аюулгүй байдал ч сайжирсан. иймд 80 км/цаг хурдыг 100 км/цаг болгох хэрэгтэй. 200, 570, приус уначихаад 80-тай явж байгаа хүн үгүй болсон.

Зочин [64.119.30.83] 2023-08-23 14:25:06

жолооны сургалтыг сайжруулж чанаржуулмаар байна. Одооны төгсөгч нар үнэн муу юмаа.

Зочин [59.153.113.212] 2023-08-19 19:11:51

Буруу рультэй автомашин замын хөдөлгөөнд орж байгаа нь аваари гарах нөхцөл болдог.

haha [150.129.142.96] 2023-08-12 12:46:45

Buh yum zamdaa baigaa heterhii nariihan mungu shaagaad barisan zamiin buruu

Зочин [59.153.115.75] 2023-08-06 18:11:22

Хөдөөний замд гарсан гэнэ ТЦА буруутай гэнэ үүнийг бичигч та жаахан бөндгөртөө тунгааж байгаад бичвэл яасан юм нутаг уудам зам гэж аалзны шүлс шиг хэрсэн хүн ам цөөн бараг бүгдээрээ замын цагдаа болоод ч хүрэхгүй замтай байж харин эргүү жолооч нар тэднийг төгсгөж буй жолоооны курстэйгээ тооцохоо бодсон дээр юм шиг

Зочин [103.111.68.3] 2023-08-04 15:51:56

Хүний төлөө амьдарч байгаа юм шиг 1-р ангийн хүүхдээс ч дор сэтгэлгээтэй орк монгол

Зочин [202.179.25.232] 2023-08-03 18:01:59

эвдэрхий зам буруугүй юу

Зочин [202.55.191.194] 2023-08-02 17:23:03

аймаар шаахиймаа...жолооны курсэд сураад тэнцээгүй хүн байна уу. жилд хэдэн хүн сурдгийн хэдэн хувь нь тэнцдэгийн, бичиг үсэг мэдэхгүй хүн /машин мотоцикл бол барина/ жолооны үнэмлэхтэй байна даанч тэмдэг асуухаар түй ч мэдэхгүйн

зочин [202.21.100.210] 2023-08-02 11:08:04

жолооны курс ээ чанартай болго ямар ч сургалтанд суугаагүй хүмүүс жолооч болохоор осол гарах нь ойлгомжтой өөр биш юм аа гэхэд өрөөлд хохирол учируулаад байна даа

Санаа зовнигч [139.5.216.141] 2023-08-02 10:35:54

Авто ослын статистика үзүүлэлтийг буруу болон зөв талын жолоодлогын хүрдтэйгээр ялган гаргаж, дүгнэлт хийж, зохих хууль гаргах хэрэгтэй. Хуулийн ийм зохицуулалт Монгол улс дэлхийд анхлан гаргагч болно, Буруу хүрдийг бүрэн хориглох үндэслэл ч болж болзошгүй. Ядаж буруу хүрдтэй машин 30 км/цагаас дээш хурдтай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглох нь гарцаагүй.

уншигч [64.119.29.63] 2023-08-02 09:45:25

1-рт хуулиа чанга болго, 2-рт жолооны дамжааг цөөл сургалтыг сайжруул 3-рт торгохоо бүү урьтал болго цаг зөвлөгч бай

Зочин [202.9.41.15] 2023-08-01 18:04:24

Гарцаар явж байсан хүнийг дайраад ялгүй гардаг юм билээ.Дараагийн удаа хүн дайрч алаад ирээрэй гэж бгаа юм шиг.Тэр хүн удалгүй хүн алаад дахин шүүх дээр очсон.Авгай нь суумгай болсон.Эхний хэрэг др хорьсон бол.........Жолоочид тултал ял өг.

мөн ч хэцүү еээ... [202.179.25.47] 2023-08-01 17:42:55

21 зуун . арай ч ингэж болмооргүй юм... Монгол хүний саруул ухаанд итгэсээр байгаад дууссан нь дээр дээ. Ингэж ч хурд хасуулж ингэж ч бүс бүслүүлж ингэж ч дүрэм журам сахиулж байх гэж дээ...

Магнай [199.119.233.225] 2023-08-01 17:29:19

Өнгөрсөн зун Хархорин хавьд явж байтал "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" гэсэн реклам нэг цагдаа тараагаад нөгөө нь бичлэг хийгээд хурдаа тохируулж яваарай гээд их сайхан зантай эелдэг байваа. Бичлэг хийхээ зогсоонгуут хурдан яваач гээд цагдаа уурладаг байна ш тээ

Том нутагтай, олон км замтай улсын проблем. [192.82.75.41] 2023-08-01 17:27:44

Том нутагтай Монгол нь дэндүү ЦӨӨХӨН хүн амтай улс. Ийм нөхцөлд Монголын бүх замыг Замын цагдаа хяналтандаа ЯАСАН Ч бүрэн хяналтандаа авч ЧАДАХГҮЙ. Иймд согтуугаар унаа жолоодох, хурд хэтрүүлэх нь ЭНҮҮХЭНД. Жолооч ӨӨРИЙН ухамсрыг ӨӨРӨӨ Л дээшлүүлэхгүй бол замын цагдаа говьд, талд, ойд юугаа хийж чадах юм бэ?

Зочин [117.136.79.27] 2023-08-01 16:09:21

Манайхан гэж нээх саятнууд шиг, 10 мин илүү үрэхээр 100000 цаас алдаж байгаа юм шиг авиртай. Бодит үнэлэмж, тооцоо гэж юм амьдралд нь байхгүй. Хүн чинь энэ яваа ганц амьдралаа үнэлж, хайрлаж явмаар даа. 30 мин яваад оччих юман дээр 40 мин явахад юу нь асуудал байнаа? Зүгээр амьдралынхаа хэмнэлийг зохицуулж, цагаа зөв тооцоолохгүй байна. Эргээд яарсанаас болсон төлбөр нь аймшигтай. Эргэн тойрнол мэдэрч хүндэлж, тэрнээсээ таашаал авна гэж мэдрэмж байхгүй. Яаж хүн болж бойжсон юм бүү мэд. Хайран амьдрал.

Энэ тухай нэг цагдаа дүүдээ хэлсэн [202.179.21.239] 2023-08-01 15:43:28

Энэ тухай цагдаад хэлж байлаа тоож байгаа зүйл байхгүй зүгээр аян эвдэрсэн машин яриад аргачгүй биздээ 10 жилээ муу сурсан улс цагдаа болж байдаг хойно одоо харин өөр байх гэхдээ л үндсэн суурь боловсрол байхгүй улсад юм хэлээд нэмэргүй торгох татвар аваахаа л бодно

Зочин [202.21.108.10] 2023-08-01 15:20:33

Мэдээж олон талын буруу байна. Хамгийн гол нь буруу хүрдтэй машин маш хямд ихээр оруулж ирснээс болж дүрэм зөрчин амь насаа алдаж байна. Монголд хуулийн дагуу зөв хүрдтэй машин оруулж ашиглах ёстой.

Зочин [202.179.22.115] 2023-08-01 13:43:24

Чанаргүй жолооч бэлдэж байгаа Жолооны курсын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг буцаан татдаг болох хэрэгтэй. Чанаргүй жолоож бэлдэж байгааг тогтоохдоо тодорхой шалгуур байх хэрэгтэй. Тухайлбал Курс төгсөгчдөөс хэдэн хувь нь нэг жил юмуу хагас жилийн дотор зам тээврийн зөрчил гаргасан гэх мэт .

Зочин [64.119.21.204] 2023-08-01 13:40:17

Дашрамд... гэнээ.

Zochin [103.242.47.86] 2023-08-01 13:25:12

Holiin zamd durem baihguiee tom teregnii jolooch nud n haraagaaraa untaj yawdag

иргэн [64.119.24.15] 2023-08-01 12:56:06

Шөнө холын гэрлээ асаагаад явдаг малнууддаа арга хэмжээ аваач эээ

Лхагваа [124.158.80.22] 2023-08-01 12:55:11

Манай улс хэдэн мянган км замтай биш. Аль замд хамгийн их осол гарч байгааг судлаад камержуулаад тэнд хурд хэтрүүсэн, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийж байгаа машиныг бүртгэж дараагийн шалгалт цэгээс цааш явуулахгүй байх, өндөр торгууль ноогдуулж төлсөн тохиолдолд цааш явуулж байх зэрэг арга хэмжээ авбал арай л өөр болно. Торгуулийн мөнгөгүй гэвэл журамлана. Төлбөрөө барагдуулж байж цааш зорчих эрх нээгдэнэ. Цааш дахин зөрчил гаргавал дараагийн постод мөн адил. гэх мэт. Эхний үед олон жолооч торгуула, Мөнгөгүй гэж эсэргүүцнэ.Хүний ээрх гэж баахан донгосно. Цаашид аль болох торгууль хүлээхгүйг бодно. Дүрмээр явна. Чанга дэглэм эмх журмыг тогтоодог юм.

Зочин [202.55.191.194] 2023-09-07 11:30:49

Зөв байна, би бас яг ингэж боддог, дүрэм зөрчсөн жолоочийг дараагийн цэг дээр саатуулдаг, арга хэмжээ авдаг ийм бүтэц Европт, Америкт хэрэгждэг, үүнийг өөрийн онцлогт засаж тохируулаад авч ашиглаж болно шүү, манай чиглэл хариуцсан нөхдүүд ийм санааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Иргэн [66.181.190.142] 2023-08-01 12:51:38

Хувь хүн нь өөрсдөө Сахилга Хариуцалгатай Хүнлэг бай !!!!!! Би түүрлэх биш Та эхлээд яв гэдэг хүнлэг сэтгэлдуудаж байгаа юм.!!!!!!! Одоо бүр машин унсанбүхэн дээрлэхүү болсон байна.!!!!!!!! Таны амь запасгүй шүү?????!!!!!!!!!

Зочин [202.55.191.194] 2023-09-07 11:25:46

Яаг үнэн

Зочин [202.9.46.185] 2023-08-01 12:15:03

Зүв зүгээр явж байсан хүнд гай тарьчихсан хүн сүгнүүд зөндөө л байгаадаа

Зочин [203.23.199.221] 2023-08-01 11:37:37

Жолооны сургалтанд суухаас өмнө эхлээд самбаачлах - сэтгэх хурдыг шалгадаг болъё. 60км/цаг буюу 17м/с хурдыг хянах чадвартай болсон үед жолоочоор сургаж болно. / явган зорчигч салхи гарахад эргэн харж байвал салхины хурдыг 17м/с буюу түүнээс дээш гэж үзэж болно. /

Зочин [202.55.191.194] 2023-09-07 11:25:13

Сонирхолтой зөв санаа байна,,,

зочин [202.9.40.200] 2023-08-01 10:53:46

зөв жолооны курсыг чанартай болгох нь зөв ,бас цөөлөх нь ч зөв мөнгө угаасан чанаргүй сургалттай нь түмэн үнэн

Irgen [66.181.161.153] 2023-08-01 16:53:38

Jolooni kurs tugsuugui humuus ch osol avaar gargalgui mashin bariad amidaraad bgaa shuu, ger bul uimuilegch nar ert yavchihaad bgaa shdee

Зочин [202.21.108.10] 2023-08-01 15:17:58

Мэдээж олон талын буруу байвч гол буруу бол буруу хүрдтэй машин ихээр оруулж дандаа дүрэм зөчдөгийн гай амь насанд хүрч байна.Ард түмэндээ хуулийн дагуу зөв хүрдтэй машин боломжийн үнээр худалдаач.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.