ОРЦ, ЗООРИЙН ДАВХАР, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ АРИУТГАЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг төвийн 6 дүүргийн хэмжээнд дахин зохион байгуулж байна.

  • VIII/21-ний өдөр Баянгол дүүрэгт
  • VIII/22,23-ны өдөр Баянзүрх дүүрэгт
  • VIII/ 24-ний өдөр Сүхбаатар дүүрэгт,
  • VIII/25-ны өдөр Чингэлтэй дүүрэгт
  • VIII/ 26-ны өдөр Хан-Уул дүүрэгт
  • VIII/ 28,29-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар ариутгалыг хийхээр хуваарилж, хийгээд эхэлсэн байгаа.

Долдугаар сарын 7-ны өдрөөс хойш Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн зарим хорооны орон сууц, гэр хорооллын үерт автсан байршлуудад мэргэжлийн ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулан давхардсан тоогоор:

  • Үерийн ус орсон 146 байрны орц, зоорийн давхар, хүүхдийн тоглоомын талбай, гаднах орчинд 8 удаа,
  • Сэлбэ, Дунд голын ай савын газарт 4 удаа,
  • Гэр хорооллын гудамж талбайд 6 удаагийн давтамжтайгаар нийт 4,8 сая м.кв талбайд, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар 61 удаагийн рейсээр төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн 3,6 сая м.кв талбайд буюу нийтдээ 8,4 сая мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.