ЗАЛУУСЫГ ЯЛГАВАРЛАЛ МОХООЖ ХАРЬД ЗҮТГЭХЭД ХҮРГЭДЭГ…

Aдмин / Нийгэм

Ялгаварлал гэж ямар нэг онцлогоор нь бусдаас дээгүүрт эсвэл доромжлон авч үзэхийг ерөнхийд нь нэрлэдэг нэршил. Амьтныг том жижиг, тарган туранхай гарал угсаагаа, ашигтай, ашиггүй, хөгшин, залуу эсэхээр нь ялгадаг нэршлийг хүмүүс бодож олсон. Харин жам ёсны онолоор бол бүгд тэгш эрхтэй ертөнцөд амьдрах гэж ирээд идэш тэжээл хайна.

Соёлт хүн төрөлхтөн амьтнаас ялгаатай ухамсартай, оюунлаг, гэгээрсэн гэж өөрсдийгөө үздэг мөртлөө харамсалтай өнөөдөр дэлхий ертөнцөд боолчлол, ялгаварлал, дайсагнал арилаагүй. Боолчлолыг тун эелдгээр “хөдөлмөрийн үнэлэмжгүй” байдал хэмээн гоёчилдог хэр нь үнэндээ бусдын хөдөлмөр хэн нэгэн хямдхан сорж тэр хөлс хүчээр өөрсдөө баян амьдарч байна гэж эндүүрдэг.

Монгол залуус эх орондоо олон улсын жишигт нийцсэн орчин нөхцөлд хөдөлмөрлөж, үр дүн, ирээдүйн төлөө урам зоригтой ажиллах итгэл үнэмшлээ авч, гэр бүлдээ ч ирээдүйдээ ч санаа зовохгүйгээр хийж бүтээвэл тийм чадамж бүрэн бий.

Дэлхий хаана ч Монгол ажилчин авахдаа дургүйцдэггүй нь орчин нөхцөлдөө дасах, ачаалал даах, хурдан сурдаг гайхалтай чанарууд нь давтагдахгүй гэлцдэг. Гэтэл эх орондоо бүтээлчээр ажиллаж амьдрах чин эрмэлзлийг гагцхүү мөнгө төгрөг бус бүх төрлийн ялгаварлал мохоож байдаг юм.


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.145] 2023-09-11 09:51:07

НДШ 20-н жил төлсөн бол 50 тай тэтгэвэрт гардаг /өөрийн хүсэлт/ хуулийн зохицуулалттай болох нь Залуу үеээ дэмжих , ажиллах хүчээ тэнцвэржүүлэх гээд хөгжил дэвшлийн бодлого санагдах юм Бодлого тодорхойлогчидоо

Зочин [202.126.89.119] 2023-09-11 08:24:39

hicheevel odoo harin ch ajiltai bolchihood baina

Зочин [202.9.47.34] 2023-09-10 12:02:52

Монголоос явнаа.

Монголдоо буцаж ирмээр байлаа ч ирэхгүй. [103.57.93.189] 2023-09-09 21:07:33

Одоо л "залуус" байгаа юм. 10-20 жилийн дараа тэд бүгд дунд, хижээл насных болно. Тэд Монголдоо буцаж иоэх үү? ЯГШДЭЭ!!!!

Зочин [202.126.88.78] 2023-09-09 12:02:32

huvaaj idii l daa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.