БШУЯ: Сурагчдын үдийн цайнд 1 ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэнэ

Aдмин / Нийгэм

Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн анхдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байна.

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэгдэх амлалт бичгээ өгч, Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зуран баталгаажуулсныг мэдэгдэж, манай улс энэхүү санаачилгыг дэмжиж нэгдсэн гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс 2006 оноос бага ангийн сурагчдад зориулж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оноос түүнийгээ өргөжүүлэн “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, мөн дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд (6-9 анги) болон ахлах (10-12 анги) ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мөн мэдээллээ.

Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна.

Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага юм. Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Сурагчдын үдийн цайнд 1 ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.

Эх сурвалж: БШУЯ


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.165] 2023-10-20 10:06:45

Одоо цагт эцэг эхчуудийн хоол хунсний мэдлэг дорой ба амттай хоолн гэж яарихаас бие хэрэгтэй ашигтай хоол гэж яарихгуй л ба даа чихэр жимс тм ч ашигтай тустай хоол биш шуу ходооны галыг их унтраадаг учир хоолн нь тэжээл болохгуй ба тэжээхгуй нь ухаан гэдэг их том сэдэв энэ тухай эцэг эх болгон судлаж мэдэж ур хуухдууддээ өвлуулж улдээх хэргтэй тэгж бж эруул монгол ундэстэн бий бо шүү . Хун болох багаасаа гэдэг багаас нь амьдралд хоолонд зан харильцаанд хун чанарт сургах монгол хун бурийн туйлийн зорилог

Зочин [103.212.116.165] 2023-10-20 10:00:38

Цувай толгой дотор махыг сайхан цэвэрлээд идуулж бо шуу дээ бидний бага бхад 7 хоногт 2-3 удаа идээ д явж байлаа тэглээ гд муудаагуй л ба . Хуухдийг багаас нь яаз бурийн юм идуулж сургах хэргтэй хожмоо юм идэж чадахгуй сураагуй улсууд их ядруухан л бдаг юм ба лээ ямарч хоолыг их ижуулж сургаж болохгуй шуу

Зочин [202.131.225.53] 2023-10-20 09:03:40

hooltoi bgaani sain hereg

Мөнх [66.181.161.40] 2023-10-19 16:07:58

Хувийн сургуулиудынхаа хоолны чанар стандартад анхаараач ээ. Боловсролын яаманд ч хамааралгүй боловсрол ын газарт нь.хамаагүй завсрын нэг газар байгаад байна. Хүүхдийн эрхийг хэн хамгаалах вэ. Хоолны чанар стандартыг анхаарч өгнө үү шалгалт хийж өгөөч. Хувийн сургуулиудад. Сэлбэ сургууль

Зочин [139.5.219.199] 2023-10-19 14:49:25

Ямарч чанар тэжээлгүй, хорлого өгсөн хоол өгч төсөвийн мөнгө үрж яанаа. Дээр үед өдөр хариад цайгаа уугаад болоод л байсан

Зочин [203.98.76.249] 2023-10-19 14:41:43

тэгмээр дээ. гишүүд гэж дарваан нар хамг улсын мөнгө хий үрж гадаадаар цацаж нүгэлээ зуаалж байхаар гишүүний тангаргаа дагаад гэдсээ хүүлж дэлхийгээс одвол мөөн ч их буян болно. жавхлан зүгээр байж чадахгүй бол гэдсээ хүүлж үз


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.