Хуучин барилгуудаа ядаж дулаалаад авахсан

Aдмин / Нийгэм

Монголчууд бид эрчим хүч, түлш шатахуунаар нэг улсаас хараат байхын горыг хангалттай амсаж байна. Тэгээд бүүр тэгэхээс тэгж ид өвлийн хүйтэнд. Уг нь манай улсыг удирдаж байгаа хүмүүс ухаантайхан байвал энийг боломж гэж хараад гадны улсын хараат байдлаас гарчих боломжтой санагдана. Одоо технологи хөгжсөн.

Ямар л бол ямар байдлаар асуудлыг шийдэж болж байна. Ийм хүйтэн өвөл болдог манай улс магадгүй барилгуудынхаа дулаан алдагдлаараа дэлхийд дээгүүрт орох байх. Уг нь ийм хахир газар амьдардаг бид байшин барилгын дулаан алдагдлыг аль болох тэг болгож чадвал дориун хэмнэлт хийж болмоор.

Улаанбаатар хотоор жишээлэхэд хуучны дулаан алдагдал өндөртэй барилгууд ихтэй. Дориухан шиг төсөл хэрэгжүүлээд бүх орон сууцуудаа нэг стандартаар дулаалчихвал эдийн засгийн томоохон хэмнэлт гарах нь мэдээж. Уг нь энд тэнд алаг цоог дулаалсан болж л байх шиг байдаг. Гэлээ гээд далайцгүй ажил хэтэрхий удаан явцгүй байх юм. Хавар урь унахтай зэрэгцээд ахиухан хөрөнгө мөнгө шийдээд орон сууцнуудыг дулаалаад эхэлбэл намар гэхэд ихэвчилж болмоор харагддаг.

Хэдэн жилийн өмнө гадны нэг улсын буцалтгүй тусламжаар “Танай хуучин орон сууцнуудыг европ стандартаар сайхан дулаалаад өгье. Дулаан алдагдалгүй аятайхан болно. Чимээ шуугиан ч нэвтрэхгүй, том зургаараа танай улсын эдийн засагт ч нэлээн тустай юм шүү” гэсэн чинь нэг том дарга нь надад хэдийг өгөхийн гээд тэр төсөл буцсан тухай ам дамжсан яриа байдаг. Үнэхээр тийм явдал болсон бол эмгэнэлтэй хэрэг шүү. Нэг даргын ёроолгүй шуналаас болж нийслэл тэр чигээрээ хохироод үлдсэн байх нь.

Одоо байдал нэгэнт ийм дээрээ тулаад байгаа юм чинь цахилгаан дулааны шинэ эх үүсвэртэй болтлоо дулаалгын ажилд анхаарцгаая. Ямар сайн стандарт байна, тэрийг нь олж ирж нэвтрүүлье. Утаагүй түлшинд их наяд илүү мөнгө зарцуулсан ч үр дүн гараагүй. Уг нь энэ их мөнгийг шинэ эх үүсвэр барих, ийм маягаар дулаалга хийх гээд хэрэгцээтэй зүйлсэд зарцуулсан бол энэ улсад хэчнээн хэрэгтэй байсан бол.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2023-12-18 17:10:50

hey ho

Зочин [202.131.225.197] 2023-12-18 17:10:24

Tegii lda

Зочин [222.229.227.77] 2023-12-17 17:32:46

Орон сууц бүрэн хувьчлагдсан, Ядахдаа гэж юу гэсэн үг вэ. Эзэд нь өөрсдөө дулааахан үүрэгтэй. Ингэхэд хэний төлөө амьдраад амьд яваа тэнэгүүд вэ. Нэг л их ялархаж, цэцэрхсэн хүмүүс. Угсармал барилгуудыг хөөсөн хавтангаар дулаалах нь зөв, тэгэхдээ эзэд нь шүү. Энэ өвөл байгалийн гамшиг болж байна. Хүйтэн бүсийн бүх улс оронд аюул болж байна.

Зочин [66.181.182.112] 2023-12-17 16:46:26

Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм. Тиймээс конторууд бохир усны төлбөрийг нэмэх ёстой.

зочин [103.57.93.236] 2023-12-17 15:46:45

Хуучны гэгдэх эдгээр орон сууцтай адилхан орон сууцнууд орост ба хуучин социалист орнууд зөндөө баригдсан байдаг ба тэдгээр барилгын чанар, дулаалга, доторх зай талбай нь манайхтай адилгүй юм биш үү? Хуучны эдгээр орон сууцнуудыг барьсан хугацаа нь хүртэл Монголд буруу бүртгэгдсэн байдаг биз дээ? 1970-аад оны монгол кинон дээр гардаг зүүн 4 зам орчмын орон сууцыг 1985 онд баригдсан гэж гэрчилгээн дээр бичсэн байвал яах вэ? Монголын бүртгэл, статистик, үйл ажиллагаа нэг иймэрхүү худал уу? Улсын зардлаар туршилтын гэж дулаалсан орон сууцнууд хэн нэг албан тушаалтных юмуу тэдний хамаатан танил хүмүүсийн орон сууцнууд юм биш үү? Хуучны орон сууцнууд 2000-аад он хүртэл сайхан дулаахан, халуун талдаа байсан даа, дараа нь эргэн тойрон байшин бариад дулаан хуваасан, эрчим хүчний эх үүсвэр хомсодсон, дулаалганы материал нь муудсан зэрэг олон шалтгаантай байх аа?

Иргэн [66.181.181.133] 2023-12-16 22:07:47

Маш чанартай дуллаалга хийгээд явж байсан БГДИЙН 13Р ХОРООНЫ ХЭДХЭН БАРИЛГЫГ ДУНДУУР НЬ ТАСАЛЖ БИД ХИЙНЭ ГЭЭД БАР.ЯАМ СӨХИЙНДЭЭД ЗӨВЛӨЛ ГЭСЭН ХЭДЭН ЮМ АЙЛААС НЬ АВНА ГЭЭД ХИЙЛГЭЭГҮЙ ОРХИГДУУЛСАН.ДУЛААЛГА ХИЙХ НЬ НИЙТ ДУЛААНААР ХАНГАХ НИЙТ НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ.ИНГЭЖ ДУНДУУР НЬ ТАСАЛЖ УЛСЫН АЖЛЫГ ХУВИЙН БОЛГОХ ГЭСЭН ЮМНУУДЫГ БОЛИУЛААД ӨГӨӨЧЭЭ

Зочин [66.181.182.112] 2023-12-16 20:30:23

Муу хөөсөнцөр байрыг дулаалахгүй, харин байрыг галд хурдан шатамхай болгодог. Ядуу залуус дулаалга хийж байгаа нэрийн дор айлуудын цонхуудаар нэвт харж, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлддөг юм.

Зочин [124.158.64.217] 2023-12-16 16:24:20

АН -ы хотын дарга байсан батүүл тэгэж мунхагласан гэсэн.

Зочин [59.153.86.66] 2023-12-16 13:21:18

Son-in-law bn

Зочин [66.181.190.230] 2023-12-16 14:23:56

МАН=НАМ= НАДАД АЛИВ МӨНГӨ=МАН...

Зочин [66.181.190.230] 2023-12-16 14:22:41

МАН=маньдаа ахиухан наалдуул

Зочин [103.57.93.217] 2023-12-16 12:51:31

Надад Хэдийг Өгөхийн ... МАН-ын нэрийг ийм болгож өөрчилвөл таарна ... НХӨ нам

Зочин [222.229.227.77] 2023-12-17 17:34:23

Юу гэсэн товчлол юм бэ, тэнэг минь энэ нам эх орноо аварч, авч үлдсэн юм. Чи бүү гай бол, газрын гаваар орж далдар.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.