Д.Баярхүү: Хувь Тавилангийн Үргэлжлэл

Aдмин / Нийгэм

-Амар амгалан, уур хилэн хоёр ертөнц дээр зэрэгцэн оршдог

Сошиалд бичсэн нэг сэтгэгдэл (news.mn) хувь тавилангийн үргэлжлэлийн сэдлийг өглөө.

Тэнд ингэж бичжээ:–Жаахан хөдөлмөрлөөд мөнгөтэй болсон нэгнээ элдвээр дайрч доромжлоод л, олгархи энэ тэр гээд л үзэн ядаад адилхан гуйлгачин байлгах санаатай бид ч дээ, социализм сайхан байсан гэхээс өөр юм мэдэхгүй, гадагшаа яваад улс орон яаж хөгжсөнийг ч ойлгохгүй, тэтгэмж нэхсэн залхуу юмнууд л өсөн бойжиж байна гэжээ. Монголчуудад нэг супер чанар байнаа. Ажиглагдаад байна. Эргэн тойрон, бүр найз нөхдийн дунд ч ажиглагдаад байна. Амьдрал ахуй нь нурчихаар эргэн тойрноо, бүхнийг, бүр амьдралыг хүртэл үзэн ядчихдаг. Амьдрал нойл заалаа, эрүүл мэнд сайнгүй, хүссэн зүйл нь (ихэнхдээ шагнал!) ирдэггүй, хүссэнийг Төр, засаг, яам нь гүйцэлдүүлдэггүй, хаашаа харж үхэхээ мэдэхгүй бөөн хонзон гомдлын үүр уурхай болчихоод яваад байдаг. Өөрөөс нь сайн яваа бүх хүнд, тэр ч бүү хэл найз нөхөддөө атаархана, үхээсэй гэсэн бодол тээнэ. Амьдрал нь өөрөөс нь болж нойл заачихсан, ерөөсөө амьдралд нэг их дургүй хүн. Найз нөхрийнхөө амжилтанд урамшина, хамт баярлана гэж байхгүй, атаархаж үхчих гээд л, нүүр нүднээс нь илт. Олон сайхан нөхөд маань атаархлаасаа болж эвдрэлцэхийг харлаа даа.

Ганц чаддаг нь хараал үйлдвэрлэх. Үйлдвэрлэсэн хараалаа шингээх сошиал ертөнц нээлттэй байна. Тийшээ урсгаад байх нь тэр, хараал ерөөлөө. Хөөрхий ойлгож байна, өөрөөp таашаал авах ямар ч хувилбар байхгүй хүн шүү дээ, тэр бол! Миний эргэн тойронд байна, хүний хорвоо юм чинь байж л байг. Би юм бодохгүй. Харах царайны сэтгэл дундуур, ёозгүй, эцсийн горьдлого нь явж явж Орос-Украины дайн болчихсон нөхөд ч байх юм.

Ойр дотны, танилууд дээрээ дахиад авч ярьж байна шүү. Болхиор зүйрлэбэл оросууд Украинд ялж, цаад нөхрийн магнай тэнийх ба тэр үед өөрт нь олддоггүй нөгөө баялагууд нь (өр ширнээс гарах, бөөн мөнгө гарт нь орж ирэх, эсвэл хүссэн цол шагналаа авах, хонзонг нь оросууд тайлж өгч өстөнүүдийг нь цээрлүүлэх, эсвэл хийсэн гэмт хэргээ Путинээр аргалуулах гэх мэт) өөрт нь ирэх юм шиг яваа ганц нэг нөхөр нийгэмд байнаа байна, надтай тааралдаж байна, сошиалд өөрсдөө ч бичиж байна. ТВ-ээр ч ярьж байна. Даян дэлхийн бүх шулан мөлжигч, колоничлогчдын эсрэг Путин ганцаараа тэмцэж байна ч гэх шиг. Би дотроо тэднээс айчихлаа. “1937 он”-ыг яг ийм хонзонтой, дутуугийн комплекстой монголчууд “чекист” нэрээр гүйцэлдүүлсэн гэж бодохлоор одоо ч тийм харгислал үйлдэх монгол хүн цөөнгүй байх шиг санагддаг. Улс төрд бас байна. Нэг сэдэв дээр (одоогоор уул уурхай, нүүрсний хулгай, ногоон автобус голлоно) дагнан, удтал улиглаад, байнга анхааралд өртөөд байна гэдэг цаад нөхрийн (сүрэглэсэн хэсэг хүн) эх оронч, элгэн саданч чанар уу, эсвэл тэгж тэгж эцэст нь ямар нэгэн “баялаг”-т хүрэх гэсэн далд хүсэл нь үү, ёстой мэдэхгүй. Эх оронч гэхээсээ шантаажны рэкэт гэдэг юмаар манайхны мэргэжиж буй төрх нь тэр гэлцэх юм.

УИХ-д сонгогдохгүй, УИХ-д суулгахгүй бол яадаг юм, хохь чинь, май харцгаа гэсэн царайтай сүрэг хүн сонгуулиас сонгуулийн хооронд нийгэмд тэлчлэн буй. Бүр улиг болсон үзэгдэл. Тэмцэхгүй сэдэв салбар гэж үгүй боллоо. Арын фон нь сүрлэг агаад өөрсдөө нүүр эгнээд суун чухал царайлан хэвлэлийн хурал хийнэ. Тэр нь уур хилэнгийн үзүүлэн тоглолт.

Нэг хүнд арай л олон юм заяадаг, заримд нь жөтөөрхүү зангаас өөр юу ч заяахгүй–ийм л хорвоо шүү дээ, хүний хорвоо чинь. Нүүдэлч удамтай монголчуудын туйлшрал хэтэрчихдэг учраас л би улиглан бичээд байгаа хэрэг л дээ. Гэхдээ монгол хүн хэзээ ч ганцаардахгүй. Монгол ёсон гэж бас байна. Ахан дүүсэг, ахай ижийсэг ёсон. Ганц гайгүйгээ зулгааж амьдардаг монгол аж төрөх ёсон үйлчилнэ. Лав нийслэлээр дүүрэн тийм амьдрал буцална.

“Улны иргэд” гэж нэрлээд нэг сайд огцорч байсныг тод санаж байна. Тэр худал гөрдөөгүй. Яг л үнэнийг хэлсэн нь тэр. Өөрсдийнхөө арчаагүйгээс (90% нь өөрсдийнх нь буруу гэж би үздэг) болж ядуурч золбирч, гуйранчлан амьдрагсдыг өөрөөр хэн гэж нэрлэх билээ. Тэдэнд нэг нийтлэг “дутагдал” буй. Өөрөөсөө дээр явааг шууд үзэн яддаг, болж өгвөл үгүй хийж мөнгө, хөрөнгийг нь дээрэмдэхийг хүсдэг. Сайн яваа, сайн бизнес орлоготой нэгнээ хулгайч (өөрөө ариун шударгын туйл, бусад нь бүгд хулгайч) гэж хардаж цоллодог. Бас л нэг туйлшрал юм даа.

Facebook-т миний нэг шавь ийм пост-тайлбар оруулсан байна билээ:–Таиландад болон Азид амрах, хуримаа хийх нь атаархлын бай болтлоо энэ улс доройтсон байна даа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хүн бүр гадаад пасспорттой болж, аялах эрх амрах эрх нь нээгдсэн. Харамсалтай нь энэ боломж 30 жил өнгөрсөн атал Монголын иргэдийн дийлэнхэд нь “атаархал төрүүлэм тансаглал” хэвээр байгаа нь монголчууд бидний амьдралын чанар ямар муу байгааг, бусад оронд дундаж хэвийн амьдралын нэг хэсэг болсон зүйл Монголд “тансаглал” хэвээр байгаа гэдэг нь зүгээр л бид ядуу улс гэдгийн баталгаа болоод байгаа бус уу? Мянган өндөр байшинтай, Ланд-300, G class-ийн захиалга хэдэн сараар хүлээлгэнд байдаг гэж “онгироод” ядуугийн туйл болсон тосгондоо ганган алхах африкчуудын нэгэн ижил болсон нь улам л тодорхой болж байна гэжээ.

Атаархаж үхэж байна. Яг үнэн. Хүн юм чинь атаархаг л дээ гээд үл анзаарч өнгөрөмгүй байна. Өсөрхөл атаархалаа шударга ёс гээд нэрлэчихсэн 10% гээд миний нэг нийтлэл бий. “Цуст хувьсгал” хүсэгчдийг нь би тэр “10%”-даа оруулсан ухаантай юм. Ухаан нь Таиланд, Вьетнамд амарч, хуримаа хийж яваа монголчуудаа атаархлын бай болгож байгаад л арчиж тасчиж хаях юм биз дээ. ҮАБЗ-ийн ажлын албаны нэг судалгаанд (2017 он байсан санагдана, одоо үүнээсээ бараг дордсон ч байх!) тийм 10% гэсэн дүн тодорч байжээ. Харин тэрхүү 10% ба түүнээс цаашхийг халамжлах гэж Монголын Төр алингаа алдаж байнаа. Би эсрэгээр “Өөрсдийг нь өөрсдөөр нь амьдруулаач ээ!” хэмээн уриалан дуудмаар санагдана. Ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломж, баталгаа, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд орхих хэрэгтэй. Тэгээд араас нь хяна, шалга, албад, тэгээд ажиллуул гэсэн үг л дээ. Төрийн эрхэм үүрэг!

Бас сөргүүлж яримаар аргумент байх юм аа. Монголчуудын юм үзээгүй, олон үеэрээ өлөн явсан, одоо баяжаад хөрсөн дээрээ бууж чадахгүй, тэр нь инээдтэй агаад бас олны зэвүүцэл төрүүлэм үзэгдэл. Баяжжихаараа сагсуураад алга болдог. Тэнгэрээс бууж ирсэн, тэнгэрийн амьтан. Баярхал нь сагсууралтайгаа холилдчихсон. Монгол хүн, Монгол нийгмээ харийн нүдээр (харийн биш, ямар ч юм, их сонин өнцгөөс) хардаг, хямсгар, дээрэлхүү, нэг үгээр овилгогүй зан чанар харагдаад байдаг. Шинэ баяны цээж юу билээ, нэг мэргэн үг байдаг даа.

“Хувь тавилан” сэдвээ үргэлжлүүлээд л олон талаас нь бичээд байгаа хэрэг шүү дээ. Бичвэл мөн ч их юм байна. Ингэсгээд азная. Гэхдээ мал малчид дээр дахин хэлчихмээр үгс байнаа. “Өвөлжилт хүндэрсэн сумдад УИХ-ын дарга ажиллав” ч гэх шиг, “Зудын үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн” ч гэх шиг мэдээ тасрахгүй. Социалист хөдөө ханхлаад л байна. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг, нүүр нүдгүй цасаар шуурдаг гэдгийг тэр аймаг, сум, малчид мэдэхийн цаагуур мэддэг, Төр өмнүүр нь гүйж очоод халамжилдаг, хамаг ажлыг нь шүүрч аваад хийчихдэг гэдгийг ч мэдэхийн цаагуур мэддэг нь худал биш шүү дээ. Миний хариулт. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж аймаг, сум нь, малаа 100% хувьчилж авсан малчид нь зун, намартаа юу хийж байсан юм бэ? Өвөлдөө бэлтгэж хэвтэхгүй юу хийж байсан юм бэ?–Төр тэднийг халамжлахгүйгээр өөрсдийг нь өөрсдөөр нь нэг өвөл амьдруулаад үзэхэд л ирэх өвлөөс Төрийн дарамт шууд арилна. Малчдыг бие даалга гэдэг маань энэ шүү дээ. Дахин ам асууя: Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж зун, намар юу хийж байсан юм бэ, хөдөөгийнхөөн?

Бас л сошиалаас (ikon.mn) эшлэе:–Ажил хийж лизингээ төлдөг 20 гаруйхан настайзалуугаас авсан татварыг ажил хийдэггүй залхуу арчаагүй нэгэнд хүнсний талон гээдөгчихөөр яаж хөгжих юм бэ? Нийгмийн идэвхтэй хэсгийн бүтээсэн баялгаас тосидэж торгонд хөлбөрсөн малчны нийгмийн даатгалыг төлчихөөр энэ улс яаж босохюм бэ? Яаж ажиллах хүч олдох юм бэ? Энэ улс нэг л буруу яваад байна гэжээ.

Шавиасаа эшлээд нийтлэлээ дуусгая. Бичжээ:–Вьетнам, Таиландад хуримаа хийх нь бараг Монголд хийхээс хямд тусч байгаа шүү. Хэрэгтэй хэрэггүй олон хүнийг нэг өдөр идэж уулгах ер нь ямар хэрэгтэй юм? Аав ээж ах дүүс гээд ойрын хэдэн хүнээ дагуулаад юм хямд, дулаан нэг орны нэг beach-ресторанд агаарт сайхан баярлахад энэ арлын орнуудад бол “тансаглал” биш, байдаг л зүйл, олон ресторантай, өрсөлдөөн ихтэй байдаг тул үнэ нь манай тансаг газруудаас үнэндээ 10 дахин бага, үйлчилгээ хоол 10 дахин илүү. Хэн ч гэсэн ганц олдох хуримаа тансаг гоё хийхийг бодно, гэхдээ ганц Монголын хил хязгаарт баригдахаа больвол манайхан “Нью-Йоркийн үнэ” нэхэхээ болино. Жилдээ 1-2 удаа иргэд нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр хилийн дээс алхаж, дуртай газраа амарч зугаалах эрхтэй, ийм эрхийг аль болох олон иргэд эдлэх болтугай гэжээ. Ердөө л энэ шүү дээ. Та нар амьдралаа зөв төлөвлөхөөс эхлэ, үр хүүхдээ сайн хүмүүжүүл, өөрсдөө гэгээр, сур, дадлагаж, эрүүлж, ажлын байран дээрээ бүрэн тэнцэтлээ хөдөлмөрлө. Тархи зүрх гар гурваа зэрэг ажиллуул. Атаархаж үхэхээ боль. Тэгээд л аяндаа болчихно, монголчууд аа!

Д.Баярхүү


Сэтгэгдэл

Иргэн [70.93.178.224] 2024-02-02 01:29:34

Зөв бичиж яг л өнөөдрийн монголын дүр төрх гэхдээ оросыг энд хавчуулдаг нь юуг илэрхийлж бгаам ойлгосонгүй манай томхон амралтуудын гэрт нэг хоноход. төлдөг үнээс лас вегасын зочид буудлуудын нэг хоногийн үнэ хямд бх аманд орсон тоогоо хэлдэг амралт жуулчны бааз монголоор дүүрэн монголчуудын ардчлал нэрээр хамаг үйлдвэрүүдээ устгаж хаячаад хамгийн харгис дүр эсгэсэн ардчлал нэртэй анархизм дураараа дургигчдын нийгэм бгуулж нэг хэсэг нь хагартлаа баяжиж нөгөө хэсэг нь ачирхаж бусдаас бурууг хайж бэлэнчилж бдаг ер нь монголын бдал нь буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнээ гэгч л болж бнадаа

Зочин [64.119.31.162] 2024-02-01 06:35:44

bayarxuuu,,,balai yum bichixee bolichix!!!eldev yum demiirch bichxeer uuriin setgetsiin eruul mendee anxaar...

зочин [103.57.95.17] 2024-01-30 13:49:01

Ядуугаас чадан ядан дундач руу тэмүүлж байгаа нь бас харагддаг юм. Ер нь ардчилал гэж эрх чөлөөг буруу өмч хувьчлах ард түмний нийтийн өмч рүү гараа дүрж мэдээлэлд ойрхон байж байгалийн баялагыг эзэмшигч хэсэг гэр бүл Иргэдийн боломжийг бүх арга замаар хулгай хийж байгаа анархистуудыг л зүхээд байна гэж ойлгогддог шүү Баярхүү. Ядаж л сургуулийн тодотголтой газаруудыг хувьдаа аваад цементэн хэрэм бариад одоо юу болж байна. энэ өнцөгөөс харахаас өөр замгүй байна аа. Шудрага бус байна шүү Харин үүнийг зориудаар магтан дуулж байгаа нь сэжигтэй. Шудрага ёс ялахгүй бол хөгжихгүй

Зочин [66.181.190.108] 2024-01-29 13:20:12

Үнэн, үнэн. БаярхүүгийН ЗӨВ. үНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД хүн өшөөтөй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үнэн шүү. Малчдын тухайд бол тэд сум аймагт айрагдуулсан морио үнэ хүргэж зарах санаатай нэг их мөнгө олох гэж зунжин хэдэн морио портортоо ачиж наадам хэссээр байгаад өвөлтэй золгодог. Өвөл болохгүй юм шиг тансаглаж тансаглачихаад зуд болонгуут төр засгаа хараадаг. Төрийн хэдэн дарга нар нь долигноод явж өгнө дөө. Сайндаа ч биш , санал зулгаах л гэж тэр шүү дээ. Ичиж амьдарцгаа үхэр Монгочуудаа

зочин [202.179.21.243] 2024-01-29 12:52:54

одоо уншдаг,сэтгэдэг,эргэцүүлдэг,төсөөлдөг хүн бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.цахим орчноос хэрэгтэй хэрэггүй мэдээлэл авч түүнийгээ бараг боловсрол гэж ойлгосон масс олонхи болжээ.Бид академик боловсролыг үнэгүйдүүлж,хавтгайруулж олгосон дипломныхоо хөлд үрэгдэхвийдээ.Бүх зүйлд өгөх үнэлэлт, хандлагаа өөрчлөхгүй бол хөгжил гэдэг зүйл хаана байгааг бурхан л мэдэх байх даа.

Иргэн [66.181.160.35] 2024-01-29 11:49:17

Энэ хүний малчдын хувьд бичсэн зүйлийг дэмжиж бн, мах цагаан идээг бид маш өндөр үнээр худалдаж авч малчдыг дэмжиж бн.

Иргэн [66.181.160.35] 2024-01-29 11:45:58

Энэ хүний сэтгэгдэл 100 хувь үнэн гэж бодож бн, монголчуудаа. Жоохон юм бодож сэтгэж, юмыг нөгөө талаас нь харцгаая. Хүнээс шаардахаас өмнө өөртөө шүүмжлэлтэй хандая

Зочин [59.153.113.234] 2024-01-29 10:16:16

Баярхүү монголын асуудалд заавал оросыг хутгадаг нь тэр хүний унаган айдас гэлтэй харагддаг даа

Баячуудыг дотор нь ялгах хэрэгтэй [66.181.188.186] 2024-01-28 23:15:09

Монголд амьдарч байгаа баячууд ч яахав. Сайнтай муутай Монголдоо орлого хийж татвараа төлж байгаа. Харин гадаадруу Монголоосоо хөрөнгө ихээр хулгайлж гарчихаад гадаадад болон Монголд бизнес хийгээд байгаа хогнуудыг л болиулмаар байгаа юм. Тийм монгол баячууд өчнөөн л байна ш дээ.

Сэжиг төрүүлээд байх юмаа. [66.181.188.186] 2024-01-28 23:25:07

Баярхүүг хулгай хийчихээд гадаапруу зугатсан хэдэн монголчуудын төлөөний хүн, тэдний хамаатан садан байх гэж сэжиглээд байх юм.

Зочин [103.57.95.40] 2024-01-28 21:24:06

Санал нийлэхгүй худал дүр эсгэгч хулгайч луйварчин заллин мэхлэгчид баян чинээлэг хөрөнгөтэй тансаг шудрага үнэнд дургүй үзэн яддаг шудрага хадөлмөр эрхэлдэг хүн ядуу талдаа

Зочин [66.181.189.58] 2024-01-28 17:16:44

Xulgai luivar avilgiig xuleen zuvshuurch chadaxgui. Xaramsaltai ni ixenx xymyys chini uls turuur yavj baij turuus tursun terbumtan bolood baixaar durgui xurne sh dee. Naad zax ni bolomjiig uls turiin davuu baidlaaraa xulgail baina. Xarin xudulmurluj baigaa xymyysiig yu ch xelexgui l baigaa sh dee.

Зочин [139.5.217.193] 2024-01-28 17:03:26

Асуудлын гол нь шударгаар батжиж байна уу авилгал хээл хахуулиар батжиж байна уу гэдэгт л асуудлын гол зангилаа нь байгаа юм

Зочин [202.126.89.85] 2024-01-28 14:07:13

Хятад орос шиг бух ард түмэнд бүрэн амьдрах эрх чөлөө олгочихоор төртэй болчихоод ингэж бич !!! Ажил эхлэх хоол хийх хувцас угаахад тусгай зөвшөөрөлтэй Монгол урагшлахгүй

Зочин [202.21.119.195] 2024-01-28 13:09:46

Би хувьдаа 100% хүлээн завшаарч байна.Үнэнийг хэлсэн бүхнийг үзэн ядах бид, хувь хүн бүр жаахан уншиж судалж байхгүй бол сэтгэхүй үнэхээр хоосорчээ.

Батболд Намсрайдорж [59.153.112.133] 2024-01-28 17:03:09

Их зөв , ёстой сайн бичиж.

Зочин [59.153.115.146] 2024-01-28 12:52:07

ЭНЭ ОДОО ТИЙМ БАЯН ХҮНИЙ ҮР САД УУ? ЯМАР ИХ МОНГОЛЧУУДЫГ ДАВТАН ДАВТАН ДОРОМЖЛОЖ БАЙНАА ХАРИН БАЯРХҮҮ ХУЛГАЙЧ АА ЧИ АН-ын НЭР ДОР МОНГОЛЫН ХУВХАЙЛЧИХААД ЖИРИЙН АРД ИРГЭДИЙГ ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЛЭЭД СУУХ ЯМАР ИХ ЗҮРХ ВЭ???? ТИЙМ ДЭЭ ГУЙЛАГЧИН ДУТУУ ӨССӨН ХҮҮХЭД ЦАДАХААРАА ӨЛГӨӨ МАРТДАГ ӨӨДДӨӨ ДҮҮЛЭЭД ГАЗАРТ БУУДАГГҮЙ ГЭЖ ЯМАР ҮНЭН ҮГ ЮМ. БЭ? ЧИ ТИЙМ МОНГОЛДОО ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ ЮМ БОЛ ДОРОМЖЛОХ, ДОХУУРХАХ БИШ ДОТНОЧЛОХ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭВШҮҮЛЭХ ЭВЛҮҮЛЭХ ЭРЭМБЭЛЭХ ГОЛЧЛОХ ХАЙРЛАХ ХАРАМЛАХ, ТУНГААХ БОЛОВСРУУЛАХ БҮТЭЭХ СЭТГЭЛ ЗОРИГ БАЙДАГГҮЙ ЮМ УУ? ХАРИН БАЯРХҮҮ ЧИ ЖИНХЭНЭ МОНГОЛ МӨН ҮҮҮ????

Заас [202.9.46.45] 2024-01-28 11:28:22

Энэ авилгач хулгаачуудаас жоохон угаадас иддэг болхоорооо ядуусаа буруутгаад баячуудаа өмөөрсөн юм хуцах гэж чаваас иргэдиин боломж монголын хөгжлиииг энэ нам нам дагасан өлөн авилгач хулгаачуудл тондогииг улныхан мэддэг болхоороо дургүйшдээ солонгос шиг авилгач хулгаачууддаа хатуу ял өгдөг бол аль эрт хөгжинө улныхан гэж байхгүй байх байсан бүүр автобус хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд

Зочин [122.201.31.132] 2024-01-28 11:59:17

Бичсэн зүйлийн амьд жишээ байна.

Хуучин ард [66.181.189.74] 2024-01-28 11:24:01

Энэ нийгмийн ядуурал доройтлыг хараад би боддог юм, ерөөсөө тал нь төрийн буруу гэхэд нөгөө хагас нь монгол хүний өөрсдийнх буруу гэж . Монголчууд гар хөдөлгөх дургүй, Олонхи нь төвлөж суун, дээшээ харж алгаа тосдог болжээ. Гэтэл хөдөөд хүн малгүй эзгүй зэлүүд нутаг , бүр харамсмаар. Хаанахын бодлого яваад байнаа ч гэмээр. Хэнтий зүг буриад зоны амьдрах аргыг залуучуудад зааж өгч, сургалт ч болсон явуулмаар байдаг юм. Тэдэнд дутуу юм алга. Бүгдийг өөрсдөө бий болгож сайхан амьдарч бна. Энэ бол мундаг зүйл шүү.

Зочин [122.201.31.132] 2024-01-28 11:59:52

Энэ зөв байна.

зочид [103.57.93.147] 2024-01-28 11:07:20

малчдын талаар бичсэн нь зөвөө. Их хурлын дарга малчдынд зочилж ажлыг нь зааж яваа нь гутамшиг, Занданшатар очсон очоогүй тэд аж амьдралаа аваад явна. утгагүй эргүү удирдлагууд. Нээрээ нэг жил л төр дэмий балай үйлдэл хийхгүйгээр малчдыг зөнд нь амьдруул. нийгмийн даатгал төлнө ч гэх шиг ийм балайрсан үхмэл сэтгэлгээг зогсоо төр өө!!!!!!!!! нээрээ нэг жил малчдыг зөнд нь орхиход л тэд зүгшрээд өөрөө өөрйгөө яаж болгохоо ухаараад хэнээр ч хэлүүлэхгүй амьдарна, ажиллана. За шударга бус хулгай төрд хэтийдсэн учраас хүмүүс тэдэнтэй л барьцаж байгааг Баярхүү чи ойлгооо. Түүнээс биш мөрөөрөө ажлын үр лүнгээр сайхан амьдарч буй хүмүүстэй хүмүүс барьцахгүй шүүдээ.Жишээ нь Сүхбаатарын Батболд гэдэг хүн Бороо гоулдын олон тонн алтны ордыг ганцаар цусалсан нь iшударга явдал уу? ийм шударга бус үйлдэлд төр буруутай нь үнэн үү үнэн. Ийм боломжийг хаасан хууль дүрэм хэн гаргах ёстой гэж? Чингэс буудлыг түүнд идүүлж өөрийнх нь бус орлогооор хөрөнгөжүүлсэн хэн бууутай?таны өмөөрөөд буй төрбишүү? г

Зочин [122.201.31.132] 2024-01-28 12:01:33

Маш зөв малчид амьдралаа өөрсдөө зохицуулья.

Одонхүү [202.126.88.157] 2024-01-28 11:06:39

Зөв бас санаа авахаар гоё гоё юм бичих юм. Монголчуудын энэ атаархуу зан Монголын хүн амын тоо багатай холбоотой гэж боддог.. 3 гаран сая хун бүгд нэг нэгнээ таньж байна шүү. Үрээгээ танихгүй болтлоо баян болоороо гэж ерөөдөг.. олон зуун сая хүн амтай оронд юугаа өмсөж юугаа унаж юугаа хийж явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгж байж л тэр хүн сул чөлөөтэй өөрөөрөө сэтгэж өөрөөрөө амьдарна……

Зочин [122.201.31.132] 2024-01-28 12:03:06

Зөв атаархалтай бол ч дээшилж магадгүй л юм.

Зочин [122.201.31.139] 2024-01-28 10:24:58

Энэ Баярхүү гуай маш зөв, үнэнийг бичдэг. Бид өөрөө өөрсдөөсөө буруугаа, дутагдлаа хэзээ ч хайдаггүй, дандаа бусдыг буруутгадаг. Төр нэртэй улсаа самрагчид, өөрийнхөө эрх ашгийг эн түрүүнд тавьдаг, өадгүй муусайн улстөрчдийг сонгож, буруу сонголт хийснийхээ горыг улсаараа эдэлж, тэрийгээ ойлгохгүй, ухаарахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, хөдөлмөрлөхгүй байсаар байгаад МОНГОЛ УЛС гэж байхгүй болж, дэлхийн хөрснөөс арчигдах эь ээ. Харин үүнд зөвхөн МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ. ҮҮНИЙГЭЭ ЭРТХЭН ОЙЛГОЖ, УХААРААЧ ЭЭ, МОНГОЛЧУУД АА!!!.

Зочин [202.126.88.79] 2024-01-29 18:38:22

<Vnen vg shar tos.> Itgelt bayanaas ish tataw.

Зочин [139.5.218.215] 2024-01-28 09:52:32

Энэ Баярхүү л монголд ганцаар ухаантай юм байна.

Ц.Мижиддорж [75.27.96.211] 2024-01-28 07:54:39

Дээр дурьдсан улайрал нь авилга, хээл хахуу, хулгай, дээрэм, элдэв фракц бүлэглэлаэр баяжин хөгжиж, баян хоосны ялгаа бий болж, улмаар газрын хөрсөн доорхи баялагруугаа луйврын лиценз гэдэг бичигээр гадныханд болон, дотоодын баячууддаа хэдэн араваар нь тараан хяналтгүй ухублан бэлчээр, усаа сүтгэн, ширгээж, баялагаа түүхийгээр нь хил давуулах зөөж, улсдаа өгөөжгүй , гадныхныг голдуу бачжуулан, монголын цөөнх нь цулуйсан үр дүнгээр 2017 онтой золгосон доо!!! Энэ хугацаанд мөнголых хөдөө аж ахуй ялагбяа мал аж ахуйн салбар эзэнгүйдэн хөсөр хаягдаж, урьд нийгэмд бий болгосон цэвэр, эрлийз малууд, хөнгөн үйлдвэрүүд үгүй болж, малын махнаас бусад ашиг шим зах зээлгүй болж малаа хувьчилж авсан малчид үнэсэнд хаягдсан шалз шиг хаягдсанаас хуучин САА,ХААНэдлийн харьяанд үйлдвэрлэлээ явуулаж, малын хашаа, өэлчээр усжуулалтаа шийдэж басан малчид малаа хариулахаас иллүү гарч чадахгүй, орлого байхгүй, хүч нь хүрэхгүй хүнд нөхцөлд шилжсэн учираас цас, зудын өмнө хүчин махөсдөж байгааг ойлгоочээ!!!

Ц.мижиддорж [75.27.96.211] 2024-01-28 07:32:42

Бид нар феодалын нийгэмээс нийгэм журмын нийгэмд шилжиж урьд нийгмийн хоцроглыг халж, орчин цагийн хөгжингүй нийгэмтэй хөл нийлүүлэж, улс орноо боломжийн хөгжилтэй хөнган үйлдвэрүүд цэцэглэн хөгжсөн, хөдөө аж ахуйд нь улс, хоршоололын өмч зонхилсон, хөдөө аж ахуйд газар тхриалангийн штнэ салбар бие даан хөгжиж атхр газраа ашиглан үр тариа, төмс хүнсний ногоо тарьж дотооддоо өргөн хэргэлдэг болсон, үндэсний ажилчин анги, боловсон рүчнээр өарийгөө хангасан, хүн бүхэн бичигтэн болж, соёлжсон хөгжлийнхөө чиг баримжааг 5 жил, хэтийн чиглэлээр тодорхойлон хөгжиж 1990 онтой золгосон нь бодит үнэн билээ. Энэ үед эх орноо гэсэн сэтгэл, хамтын хүчээр хиыж бүтээе гэсэн эрмэлзлэл, шудрага үнэний төлөө хүн бүхэн нэгдмэл ойлголт, зорилготой байсан нь хөгжлийн гол хүч болж байлаа. 1996- 2017 оны хооронд л энэ хөлөө олж хөгжиж байсан эрч хүч, хүсэл эрмэлзлэлиыг үндсээр нь устгаж, хувьдаа баяжихын талөа улайралаар солигдсон нь монголын эмгэнэл болсог доо!!!

БАТ [43.242.243.86] 2024-01-28 05:18:53

Төрийн дээд байгууллагаас эхлээд Хулгайч Авилагачид яаж баяжиж танийг баярлуулж байгааг хархад яажил хөдөлмөр биш яавилгачид хулгайч нарыг магтан дуулахаа боль тэнэгээ Эхлээд шудрага ёсоо тогтоочих

Зочин [122.201.31.83] 2024-01-28 00:36:14

Туйлын үнэн Бүх юманд төр засгаа хараасан төриин өмнөөс амьдарч байгаа юм шиг төрөөс юм нэхсэн ажил байсан ч хиидэггүй тиим арми бии болоод байна Түүнииг нь улс төрчид ашиглаад төр засгын хиисэн бүхнииг ямар нэгэн юмаар буруутгаад нөгөө армиин нөхдүүдииг турхирч байна

АЛТАНЧИМЭГ [103.140.10.196] 2024-01-27 21:53:58

Таны нийтлэлийг уншдаг Бид ямар хүмүүс вэ гэдэгээ хараад айх шиг ичих шиг болдог Олон хүн гашуун үнэнийг ойлгоосой Энэ оронбг 30 гэр бүл идээд ийм болгосон гээд сэлэм эргүүлээд давхиж явдаг хүмүүсийг хараад үнэндээ өөсдөө ийм болгосон шүү дээ гэхээс яс хавталзах юм Гэсэн ч сайн болох үе ирэх бхйхаа

Зочин [66.181.186.35] 2024-01-27 18:58:28

tiimee yag l ene shuu dee iim l dur zurag mongoloor neg bii boloid bgaa tam daa

Бат [122.201.31.88] 2024-01-27 17:20:55

Нийгэм бид нарыг ийм болгожээ. Хүн төрөхдөө атаархуу залхуу гардаггүй л байлгүй дээ. Социалист нийгмээс авах юм бас байна аа. Нэг дүүргээс нөгөө дүүрэгт аваачаад 2 нугалж зардаг Эрээнээс захиалж авчруулан 5 нугалж . Хотын захаас авсан махаа 50 % нэмж зардаг хүмүүсийг дамын наймаачин гэж шийтгэдэг байлаа. Хүнийг уран гоё үгээр хуурч хулхидаж өндөр үнээр зарсан хүнийг сүйхээтэй овжин гэж хөөргөөд л.

Зочин [66.181.186.219] 2024-01-27 17:14:06

Орос ялах нь тодорхой болсон л доо. Тэрийг энд ярьж маргаад юүхэв. Ониг болно.

Зочин [103.242.47.94] 2024-01-28 07:13:02

Чамайг бичжээ сайн унш

Goyo [116.25.237.55] 2024-01-27 14:46:16

Goyo bichjeee zov zov

Зочин [66.181.185.142] 2024-01-27 17:48:11

Huduug mash zu bichjee. Uag tiim 100 huvi


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.