Б.Загдсамбар: Өнгөрсөн жил Дарь-Эх орчмын далан руу барилгын компаниуд хог хаясан нь үерт автсан гол шалтгаан

Aдмин / Нийгэм

2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, төвийн зургаан дүүрэгт шинээр газар олгохыг бүрэн хоригложээ. Ингэснээр зөвшөөрөлгүй айлууд л буучихгүй бол шар усны үерийн эрсдэлтэй бүсэд газар олгогдохгүй. 1984 онд хийгдсэн байрзүйн зураг нэг ч удаа шинэчлэгдээгүй. Үерийн эрсдэлтэй байршлуудыг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна.

Усны үер, голын голдирол жил бүр өөрчлөгддөг тул бодит шинэчлэл гарч ирнэ хэмээн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Дарь-Эх орчимд өнгөрсөн жил болсон үерийн судалгаанууд бий. Үерийн далангийн сувгийн эхэнд барилгын компаниуд хог хаяснаас үер болох гол шалтгаан үүссэн. Барилгын хог хаягдал хүчтэй борооны усанд урсаж, үерийн далан, сувгийг бөглөсөн байдаг" хэмээн ярив.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.