Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг буулгаж эхэллээ

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ.

Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхантай тус байршилд ажиллалаа.

Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн н.Батбаатар уг газрыг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн аж. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний гаргаж буй бодлого шийдвэрийг дэмжиж, хамтарч ажиллаж буйд талархал илэрхийлье. Энэ нь бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад зөв жишиг болж байгаа нь лавтай. Цаашид барилгын компаниуд орон сууц барихдаа иж бүрэн тохижилт хийх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна. Мөн барилгыг нурааж байх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” хэмээлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.136] 2024-06-02 09:00:13

Зөв

Зочин [202.9.40.241] 2024-05-30 23:11:19

Ашгүй дээ 1ч гэсэн цементэн ширэнгэ алга болж байвал

Түмэн [122.201.31.108] 2024-05-30 21:48:20

Сансрын РЦНК-гийн ногоон байгууламжыг анхааралдаа аваад өгөөч хогийн цэг болоод байна

Зочин [202.131.240.147] 2024-05-30 19:48:57

Тэгмээр дээ

1 [66.181.189.130] 2024-05-30 17:33:11

ЯДАЖ ИХ ТОЙРУУ ДОТОР ТҮЦ, ТУСЛАХ ЗАМЫН ХАЖУУД БАРИГДСАН АМБААР, БАРИЛГАНЦАРУУДАА БУУЛГАМААР БАЙНА ДАА. НИЙТИЙН ЭЗЭМШИЛЭЭС ХУМСАЛСАН, ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР БАРИГДСАН ЯЛАНГУЯА НАРАНТУУЛЫН УУЛЗВАРААС ДЭЭШЭЭ ЭВТЭЙ 4 АМЬТАНЫ ХӨШӨӨ ХҮРТЭЛ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.