ЭХЭМҮТ-ийн хонгилд амиа хорложээ

Д.Тулга / Хууль

Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байжээ. Үүнийг нь энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон хонгилд шалгалт хийж байх үеэрээ мэдсэн бөгөөд нас барсан хүний цогцсыг олж цагдаагийнханд мэдэгджээ. Талийгаач нас бараад удсан байдалтай байсан бөгөөд хонгилын цоожийг гаднаас нь эвдэж орсон байсан аж. Энэхүү хэргийн талаар сурвалжлахаар Эх нялхасын эрүүл мэндийн төвд очсон ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж хэлэхдээ “Уржигдар өглөө 09.00-10.00 цагийн хооронд цагдаа нар цогцсыг буулгаж авсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хонгилд өөрийгөө боомилж нас барсан байсан гэсэн. Насыг нь сайн мэдэхгүй байна. Залуухан хүн юм шиг байсан. Манайх уг нь хонгилоо тогтмол шалгадаг.Талийгаач амиа хорлосон хонгилын цоож нь зүүгээстэй байсан болохоор нэг их анзаараагүй юм шиг байна лээ” гэсэн юм. Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм хэрэг гарсан нь үнэн бөгөөд талийгаач Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, 27 настай, эрэгтэй П гэгч байжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.