МЭДЭЭ

Нийт 108800 мэдээ байна
post thumbnail

П.Сайнзориг: Энэ онд метро барих суурь судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр ₮333 тэрбумыг төсөвлөсөн

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барьсан. Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ. Уг асуудлаар НИТХ өнөөдөр хуралдсан...

post thumbnail

Нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгож, нийтэд мэдээлнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай&rdq...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс малчдад туслах хандивын аян эхлүүлж буй талаар мэдээлнэ

Хоёрдугаар сарын 20-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм: 09.30 цагт: “Туушин” зочид буудалд: ЦХХХЯ, Дэлхийн банкнаас “Ухаалаг засаг-2” төслийн танилцуулах уулзалт болно. Утас:9910-3830. 10.00 цагт: Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин ...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг н...

post thumbnail

Л.Оюун-Эрдэнэ: Нөгөө л бүлэглэл…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “мэдэгдэл” хийсэн байна. Тэрээр “Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус...

post thumbnail

Улс төрийн намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана

2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улс төрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна. Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сары...

post thumbnail

Зудын давтамж буюу монголчууд 83 жилийн 38-д нь ган, зудтай нүүр тулжээ

Монгол орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь битүү цасанд хучигдсан. Зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Тэр дундаа Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсээд буй юм. Үндсэндээ намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс...

post thumbnail

Мал, малчдад тусламж хүргэхэд туулах чадвартай машин, техникүүд л дутагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд мэдээлснээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа гэсэн билээ. Баруун аймгийн нутгуудаас эхэлж төвийн аймгуудаар дамжиж зүүн аймгийг чиглэсэн фён буюу хуурай, ширүүн салхи өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар салхилав....

post thumbnail

Сум сумынхаа малчдадаа хариу нэхсэн тус хүргэцгээе

Монгол орон даяар зуд болж байна. Шадар сайд С.Амарсайханы лхагва гаригийн Засгийн газрын хуралдаан дээр улсын хэмжээнд 135 сум цагаан зудтай , нийтдээ 256 сум зудын нөхцөл байдалтай байгааг мэдээлсэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан үнэлгээгээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 11. Ангараг гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг...