МЭДЭЭ

Нийт 110575 мэдээ байна
post thumbnail

Эдийн засаг эерэгжлээ ч ард түмний амьжиргаа сууриараа сайжраагүй

Эдийн засгийн өсөлт энэ онд 8,4 хувьд хүрч, гадаад валютын нөөц 250 сая ам доллар, инфляц 7 хувь болсон эерэг мэдээ байгаа ч өрхийн орлого зарлагын бодит үзүүлэлтүүд сайжраагүй байна. Орлогоосоо давсан өрийн сүлжээнд орооцолдсон эдийн засгаа хөөрцөглөж хөнгөмсөг бус үнэнээр нь тооцоолон хуваарилах шийдэл дутагдлаар байна. Энэ онд авилгалыг бууруулж...

post thumbnail

“НАМ ЯЛААСАЙ” ГЭХ СОХРООР БУС “УЛС ХӨГЖӨӨСЭЙ” ГЭСЭН СОРГОГООР СОНГОЛТОО ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ

Сонгогчдын боловсролын асуудлыг сонгууль болгоноор сөхөн төсөв, төлөвлөгөөтэйгөөр суртал ухуулга, нэвтрүүлэг, контентын түгээлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг ч сонгогчдын боловсролын асуудлыг үндсэн мөн чанараар нь бус сонгуулиа хэрхэн өгөх вэ, саналын хуудсаа яаж зөв бөглөх гэхчлэн өнгөцхөн асуудлыг л гаргаж тавьдаг. Тухайлбал судалг...

post thumbnail

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээрр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нут...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:02 цагт мандаж 19:42 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах...

post thumbnail

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна.  Тодруулбал Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Ув...

post thumbnail

Их Британи улс хөгжүүлж буй лазерын шинэ зэвсгээ "Украинд илгээх боломжтой" гэв

Их Британийн хөгжүүлж буй өндөр чадлын лазерын зэвсгийг Оросын дронуудыг устгах зориулалтаар Украинд илгээх боломжтойг тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Сайд Грант Шаппсын үзэж байгаагаар уг шинэ зэвсэг нь Европын дайн мөргөлдөөнд “асар том үүрэг гүйцэтгэх” магадлалтай гэнэ. DragonFire нэртэй уг зэвсгийг 2027 онд ашиглалта...

post thumbnail

Бөхийн төрлүүдийн Азийн АШТ-д чөлөөтийн эрэгтэй баг тавдугаар байр эзэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Киргизийн Бишкек хотод эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй баг хошой мөнгөн медаль хүртсэн бол хоёр дахь өдөр хос хүрэл медаль зүүлээ. Тодруулбал 61 кг-д Э.Энхболд, 125 кг-д Д.Батзул нар медалийн тавцанд гарсан юм. Ийнхүү манай эрэгтэй шигшээ баг хоёр мөнгө, хо...

post thumbnail

Турк улсад агаарын дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

Баасан гарагт Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна. Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ. Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Бо...

post thumbnail

Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэлээ

Казакстаны сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тус хэргийн шүүх хурал одоо явагдаж байгаа юм.  Казакстан улсад 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийг гэмт бус болгон өөрчилж, шийтгэл болгон торгууль ногдуулдаг болгон өөрчилжээ. Энэ нь эмэгтэйчүүдэд хүчи...

post thumbnail

Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 16 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Эдгээр түймрийн 21 нь сүүлийн 10 хоногт буюу энэ сарын 3-11-ний өдрүүдэд гарсан байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун а...