Гадаад мэдээ

Нийт 6948 мэдээ байна
post thumbnail

Р.Сунак дотоод улс төрд багагүй бэрхшээлтэй тулгарсан

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак дотоод улс төрд өвлийн улиралд эмнэлгүүдийн хүнд нөхцөл байдал, хууль бус шилжилт хөдөлгөөн ихсэх зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байгаа ч эдгээр асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн байна. Энэ тухай Даваа гарагийн орой Daily Mail сонин Британийн засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Эх сурвалж хэлэхдээ, Е...

post thumbnail

Оросын бүслэлтээс чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрээс 1116 хүн цогцос олдлоо

Украины Херсон, Донецк, Николаив, Харьков мужуудын Оросын бүслэлтээс чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрээс нийт 1116 хүний цогцос олдсон гэж Украин улс мэдэгдлээ. Эдгээрийн 31 нь хүүхэд юм байна. Зөвхөн өчигдөр л гэхэд Херсонд гурван хүний цогцос олдсон гэж Украины үндэсний цагдаагийн газрын дарга Алексей Сергеев мэдээллээ. Украины мөрдөн байцаагчид д...

post thumbnail

Ж.Байден АНУ-ын төсвийн тухай хуульд гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлэхэд 45 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгасан тус улсын төсвийн тухай хуульд пүрэв гарагт гарын үсэг зурлаа. Энэ нь Ж.Байден Конгрессоос анх хүсэж байсан хэмжээнээс их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.  2023 оны есдүгээр сар хүртэлх АНУ-ын нийт төсөв 1.7 их наяд ам.доллар бөгөөд...

post thumbnail

Израилын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ

Израилын Ерөнхий сайдаар томилогдсон Биньямин Нетаньяху 37 дахь Засгийн газрын бүрэлдэхүүнийг пүрэв гарагт танилцууллаа. Израилд энэ оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Б.Нетаньяхугийн эвсэл Кнессет буюу парламентын 120 суудлын 64-ийг авсан юм. Хэдийгээр эвсэл эв нэгдэлтэй байсан ч засгийн газар байгуулагдах хүртэл олон долоо хоногийн турш хэлэлцэ...

post thumbnail

Оросын хамгийн чинээлэг иргэд 90 гаруй тэрбум ам.доллар алджээ

ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбу...

post thumbnail

ОХУ үнийн дээд хязгаарыг мөрдөж буй орнуудад газрын тос экспортлохгүй

ОХУ энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн газрын тосны үнийн дээд хязгаар тогтоохыг зөвшөөрсөн орнуудад газрын тос экспортлохыг хориглоно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт мэдэгджээ. “Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүст нийлүүлэх гэрээнд үнийн дээд хязгаарыг ашиглаж байгаа тох...

post thumbnail

БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бакт өршөөл үзүүлжээ

БНСУ-ын Засгийн газар авлига, хээл хахуулийн хэргээр 17 жилийн хорих ял эдэлж буй ерөнхийлөгч асан Ли Мён Бакт тусгай өршөөл үзүүлэхээр болжээ. Мягмар гарагт Засгийн газар 2013 он хүртэл консерватив засгийн газрыг тэргүүлж байсан Ли Мён Бак тэргүүтэй 1300 гаруй хүнд өршөөл үзүүлсэн байна. “Эдгээр хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэр нь үндэсний хүч...

post thumbnail

2022 он: Дэлхийн онцлох 10 үйл явдал

БЭЭЖИН-2022: ЦАГААН ӨВЛИЙН НОГООН ОЛИМП   Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү бичиж байна.   Хятадын ард түмний 42 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа 2022 оны хоёрдугаар сарын 4-нд Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт...

post thumbnail

КУРДУУДЫН ПАРИСТ ҮҮСГЭСЭН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ

Өнгөрсөн баасан гарагт Парис хотод Курд гаралтай гурван хүн үндсэрхэх үзэлтний гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдал бий болов. Жагсагчид гудамжинд байсан автомашинуудыг хөмрөн, заримыг нь галдан шатааж, цагдаа нартай мөргөлджээ. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Франц дахь Курдын нийгэмлэгийн олон зуун...

post thumbnail

Афганистан охидын эрхийг талибанчууд дахин “хаав”

Талибан бүлэглэл Афганистан улсыг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эзлэн авсан байдаг. Тодруулбал, АНУ болон түүний холбоотнуудын түлхэн унагаж байсан Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага 20 жилийн дараа ийнхүү Афганистанд эргэн ноёрхлоо тогтоосон юм. Үүнээс хойших жил гаруй хугацаанд өнгөрсөн 20 жилийн...