Гадаад мэдээ

Нийт 6999 мэдээ байна
post thumbnail

Украинаас иргэдээ татан авахад 250 саяыг зарцуулжээ

Украинд үүссэн хурцадмал нөхцөл байдлын үеэр тус улсаас 100 иргэнээ татан авах, аюул багатай бүс рүү шилжүүлэхэд 250 орчим сая төгрөг зарцуулсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 оронд 167 мянга орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Цар тахлаас өмнө энэ тоо 200 гаруй мянга байсан бөгөөд 40 орчим мянга орчим...

post thumbnail

Хятад улс Японы иргэдэд виз олгож эхэлжээ

Хятадын эрх баригчид Японы иргэдэд энгийн виз олгож эхэлснээ болон 72, 144 цагийн дотор хилээр визгүй дамжин өнгөрөх журмаа сэргээж байгаагаа ням гарагт мэдэгджээ.  “Япон улсад суугаа ЭСЯ, Консулын газрууд Хятад улс руу зорчиж буй Японы иргэдэд энгийн виз олгох үйлчилгээгээ өнөөдрөөс эхлэн сэргээж байна” гэж Хятадын цагаачлалы...

post thumbnail

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч 2024 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 онд ерөнхийлөгч болох зорилготой сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлжээ. 45 дахь Ерөнхийлөгч асан Нью-Хэмпшир болон Өмнөд Каролинад өөрийн дэмжигчидтэй эхний уулзалтуудаа хийсэн байна. Нам доторх сунгааны хүрээнд хамгийн анх түрүүнд явагдсан эдгээр муж улс дахь арга хэмжээ Трампын хувьд, хоёр сар...

post thumbnail

БНХАУ-д цагаан сарын баярын амралтаараа дотооддоо 300 гаруй сая хүн аялж, зорчжээ

Хятадын цагаан сарын баярын амралтаар дотоод, гадаад аялал өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал 27-ныг хүртэлх баярын 7 хоногийн амралтын хугацаанд зөвхөн дотооддоо 308 сая хүн аялж зорчсон байна. Энэ нь өмнөх оны цагаан сарын баярын дотоод аяллын дүнгээс 23,1 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус улсын статистик мэдээлэл харуулсан байна. Энэ тоо цар та...

post thumbnail

БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо

Швед, Финландын НАТО-д элсэх тухай асуудлыг хэлэлцэх Брюсселийн уулзалт хойшлогдсоныг Туркийн засгийн газар баталж, эсэргүүцлийн үйл ажиллагааны дунд ийм уулзалт хийх нь утгагүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стокгольмд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Исламын шашныг эсэргүүцэгч идэвхтэн Коран судрыг шатаасан нь Туркийн дургүйцлийг төр...

post thumbnail

ДЭМБ “ковид-19” цар тахлын эсрэг зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байна

ДЭМБ Ковид-19 цар тахалтай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлын дэглэмийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тус байгууллагын шинжээчдийн хороо коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласны гурван жилийн ой энэ сарын 30-нд болохоос урьтаж, нөхцөл байдалд үнэлгээ хийж, онцгой байдлын дэ...

post thumbnail

Оросын тамирчдад Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин эсэргүүцнэ

ОХУ, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин улс наадмыг эсэргүүцэж магадгүй гэж Их Британийн телевиз, радиогийн нэвтрүүгийн “ВВС” корпорац пүрэв гарагт мэдээлжээ. "Хэрэв биднийг сонсохгүй бол Олимпын наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй"” гэж Украи...

post thumbnail

Египетээс алтаар бүрхсэн занданшуулсан шарил олджээ

Египетийн археологичид 4300 жилийн туршид нээгдээгүй чулуун авснаас алтан навчаар бүрхсэн занданшуулсан шарил олсноо өчигдөр мэдэгджээ. Хекашепес гэдэг нэртэй эрэгтэй хүний энэхүү шарил нь Египетээс олдсон шарилуудын дотроос хамгийн эртний бөгөөд хааны удмын бус хүний хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн занданшуулсан шарилд тооцогдож ба...

post thumbnail

Финландын их сургууль хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаандаа ашиглана

Финландын Ювясколийн их сургуулийн захиргаанаас хиймэл оюун ухааныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрчээ.  Хельсинки болон Туркугийн их сургуулийн дараа гуравт ордог тус их сургуулийн Эдийн засгийн сургууль нь энэ хэрэгслийг заах аргад ашиглах анхны аргачлалыг боловсруулж байгаа аж.  "Бид хиймэл оюун ухааныг судалга...

post thumbnail

Пхеньянд амьсгалын замын өвчлөлийн улмаас хөл хорио тогтоожээ

Умард Солонгост амьсгалын замын өвчлөлийн тохиолдлууд ихэссэний улмаас нийслэл Пхеньянд тав хоногийн хөл хорио тогтоожээ. Тус улсын Засгийн газрын мэдэгдлээс иш татан Өмнөд Солонгосын “Эн-Кей ньюз” порталд энэ тухай мэдээлсэн байна. Мэдээллээс үзвэл, томуу болон амьсгалын замын өвчтэй хүний тоо ихэссэний улмаас лхагва гарагаас эхлэн энэ...