ХЯНАЛТ ШАЛГАЛТАД 637 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас төр захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулан 4428 зөрчлийг илрүүлж, 3055 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Гал түймрийн аюулын үнэлгээ хийлгээгүй, гал унтраагуурын нормын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцыг аваарын үед ашиглах гэрэлтүүлгийн хэрэгслээр стандарт шаардлагын дагуу байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/ иж бүрдлийн дагуу байрлуулаагүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.